Помпеогийн айлчлал ба “Quad”-ийн ач холбогдол | News.MN

Помпеогийн айлчлал ба “Quad”-ийн ач холбогдол

Помпеогийн айлчлал ба “Quad”-ийн ач холбогдол

Помпеогийн айлчлал ба “Quad”-ийн ач холбогдол

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ долоо хоногийн эхээр Японд айлчилж, Хятадын хүчирхэгжилтэд санаа зовниж буй “Quad” (дөрвөл) бүлгийн уулзалтад оролцлоо. Дөрвөл буюу Австрали, Энэтхэг, Япон, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Токиод уулзаж, тус тусын ашиг сонирхлыг хэлэлцжээ. АНУ-ын Төрийн департментаас нарийн бичгийн дарга Майк Помпео, Австралийн Гадаад хэргийн сайд Мэрис Пэйн, Энэтхэгийн С.Жайшанкар, Японы Мотэги Тошимицү нарын уулзалтын дараах мэдэгдлийг нийтэлсэн юм. Хамтарсан мэдэгдэлд дөрвөлийн сайд нарын ашиг сонирхол дараах байдлаар илрэн гарчээ. Зөвхөн АНУ, Австрали улс мэдэгдэлдээ худал мэдээлэлтэй тэмцэхэд анхаарах шаардлагатайг дурдсан. Австралийн Гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ Далай тэнгисийн хуулийн талаарх НҮБ-ын конвецийг бүс нутгийн хүчирхэг гүрнүүд байгуулах шаардлагатайг онцолжээ. Энэтхэг-Номхон далай даяар сүүлийн үеийн стратегийн дэвшлийг сайд нар дүгнэн ярилцсаныг Майк Помпео мэдэгдсэн. Майк Помпеогийн мэдэгдэл Хятадын эсрэг тулсан шинжтэй байв. Тухайлбал, тэрбээр “Уханиас цар тахал гарна гэж бид төсөөлж ч байсангүй. Үүний зэрэгцээ Хятадын Коммунист намын “нуун дарах” оролдлого нөхцөл байдлыг ноцтой байдалд хүргэсэн” гэж мэдэгджээ. Энэтхэгийн сайд мэдэгдэлдээ бүс нутгийн асуудал, харилцан бие биедээ хамаарах ашиг сонирхлыг хөндөн ярилцсан гэдгийг онцолжээ. Харин Энэтхэг нь дэд бүтцийн чанарыг сайжруулахад хамтран ажиллах тал дээр онцгой анхаарал хандуулаагүй. Учир нь Энэтхэгээс бусад гурван орон 2018 онд Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын гурван талт хамтын ажиллагааг байгуулсан юм. Японы талаас Хойд Солонгос, Зүүн болон Өмнөд Хятапын тэнгисийн хэргийг бүс нутгийн асуудлаар нэрлэсэн. Мөн гадаад хүчний (Европын орнууд) эерэг үүрэг роль оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг хадгалахад анхаарах шаардлагатайг дурджээ. Дөрвөлд Энэтхэг-Номхон далайн бүсэд сонирхолтой Франц, Герман зэрэг орнуудыг нэгтгэж болохыг Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү санал болгожээ. Тэрбээр нийтлэг үнэт зүйл, дүрэм журмын дор олон улс хамтран ажиллах нь чухал гэдгийг онцолсон юм. Өмнө нь “Дөрвөл +” гэх уулзалтад Өмнөд Солонгос, Вьетнам, Шинэ-Зеланд зэрэг орнуудын төлөөлөгчдийг оролцуулж байв.

ДӨРВӨЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ НЭМЭГДСЭН НЬ

Дөрвөлийн уулзалт сүүлд өнгөрсөн 2019 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн дундуур болж байв. Харин энэ жил коронавирусийн цар тахлын хөл хориотой үед Японд сайд нар цугларч уулзсан нь бүлгийн ач холбогдол нэмэгдсэнийг илтгэж байна. Хятадын дуу шуутай хүчирхэгжилт нь дэлхийн геополитикийн тэнцвэрийг өөрчилж буйтай зэрэгцэн цар тахал нь гео-эдийн засгийн асуудлуудыг үүсгэж, бүс нутгийн зөрчлүүд ч нэмэгджээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор АНУ, Хятадын харилцаа түүхэн доод түвшинд хүрч зөрчилдөж байна. Хятадын эсрэг арга хэмжээнд АНУ нь бүс нутгийн холбоотон орнуудтай харилцаагаа хүчирхэгжүүлэхэд анхаарч эхэлсний илрэл нь Дөрвөл болов. АНУ, Хятадын хооронд 2018 оноос худалдааны дайн эхэлж, энэ он гарсаар, оюутнуудын визийг цуцалж, консулын газруудаа хаах зэргээр зөрчил олон талаар хурцдсан. Түүнчлэн Бээжин, Канберрагийн харилцаа ч муудаж, таван өдрийн дипломат мухардлын эцэст Хятадад ажиллаж байсан Австралийн сүүлчийн хоёр сэтгүүлчийг эргүүлэн татжээ. Мөн Гималайн нурууны өндөрлөг дэх хилийн маргаантай бүсэд Энэтхэг, Хятадын цэргүүд өнгөрсөн зургадугаар сард мөргөлдөж, олон хүний амь хохирсон.

Сингапурт төвтэй Ази-Номхон далайн аюулгүй байдлын шинжээч Александр Нейлийн үзсэнээр Дөрвөл бүлгийг албан ёсны болгож, өргөжүүлэх сонирхол Энэтхэгт илүүтэй байгаа нь ажиглагджээ. Энэтхэгийн далайд 2004 онд болсон цунамийн дараах хамтын ажиллагаагаар эхэлсэн Дөрвөл бүлгийн ач холбогдлыг нэмэгдүүлэхэд Японы экс Ерөнхий сайд Абэ Шинзо ихэд анхаарч ирсэн. Үүнээс хойш дөрвөлсөн уулзалтыг ажлын бүлгийн түвшинд хийж ирсэн ба 2017 оноос сайд нарын түвшинд уулзах болжээ.

Харин Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин Дөрвөлийн уулзалтын талаар өнгөрсөн есдүгээр сарын 29-нд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ “гуравдагч орон, гуравдагч талын ашиг сонирхлыг эсрэг чиглэхийн оронд бүс нутгийн орнуудын дунд итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахад анхаарах ёстой” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр оролцогч орнууд бүс нутгийн ашиг сонирхол, энх тайван, хөгжлийн төлөө илүү их бодоосой гэж хүсч буйгаа илэрхийлсэн байна.

ПОМПЕОГИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтсэнээс болж Майк Помпео Ази дахь айлчлалаа товчлоход хүрсэн. Майк Помпео аравдугаар сарын 4-8-ны хооронд Япон, Өмнөд Солонгос, Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан ч Токиогоос шууд буцсан юм. Гэсэн ч тэрбээр Өмнөд Солонгос, Монгол Улс дахь айлчлалаа энэ аравдугаар сардаа багтаан дахин товлохоо мэдэгдсэн билээ. Гэвч Сөүл, Улаанбаатар дахь түүний айлчлал хойшилсноор ач холбогдол нь буурна гэж ажиглагчид дүгнэжээ. Майк Помпео АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болсноосоо хойш анх удаа Монгол Улсад аравдугаар сарын 7-нд айлчлах байв. Мөн энэ нь Жон Кэрри 2016 онд Монгол Улсад айлчилснаас хойших анхны АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын айлчлал гэдгээрээ анхаарал татаж байв. Зүүн Ази-Номхон далайн асуудал хариуцсан хорооны дэд нарийн бичиг Дэвид Стилуэллийн үзсэнээр Помпеон Монгол дахь айлчлал хоёр орны харилцааг гагнах учиртай байжээ. АНУ-ын Конгресст Гуравдагч хөршийн худалдааны актыг батлах үйл явц удааширалтай байгаад Монгол Улс сэтгэл гонсгор байгаа. Уг актыг баталснаар Монголоос нэхмэл болон ноолууран эдлэл зэрэг зарим экспортыг АНУ-руу гаалийн татваргүй нийлүүлэх боломж бүрдэх юм. Хуулийн төслийг 2018 онд анх танилцуулснаас хойш ахиц муутай байна. Үүний зэрэгцээ Майк Помпео энэ долоо хоногт Монгол Улсад айлчилсан бол Хятадын эсрэг монголчуудын үндсэрхэг үзэл хүчтэй байлаа. Хятадын Засгийн газраас Өвөрмонголд сурах бичгийн шинэ журмыг мөрдүүлж, монгол хэл, соёлыг үгүй хийх эрсдэл үүсгэсэн нь эсэргүүцэл дагуулсан юм. Тэр ч бүү хэл, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт айлчлах үеэр монголчууд эсэргүүцлийн жагсаал хийсэн нь ховор тохиолдол болсон.

ӨМНӨД СОЛОНГОСЫН ТУХАЙД

Харин Майк Помпео Өмнөд Солонгост айлчилснаар холбоотон орны нэгдмэл байдлыг илэрхийлэхээс гадна Пёньянд анхааруулах мессеж болох байв. Хойд Солонгос нь аравдзугаар сарын 10-нд Хөдөлмөрийн намынхаа 75 жилийн ойг цэргийн шинэ зэвсэг техник хэрэгслээ гайхуулан сүр дуулиантай тэмдэглэхээр зэхэж буй. АНУ, Өмнөд Солонгосын холбоотны харилцаа сүүлийн жилд цэргийн зардлыг хуваан төлөх асуудлаас болж сэвтсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хойгт тодорхой тооны цэрэг, техник хэрэгслээ байршуулан аюулгүй байдлын баталгаа гаргасныхаа хариуд Өмнөд Солонгосыг илүү ихийг төлөх ёстой гэж үзсэнээр үл ойлголцол эхэлсэн юм. Мөн Япон, Өмнөд Солонгосын хоорондох зөрчлөөс үүдэн АНУ-тай холбоотны харилцаанд эргэлзээ үүссэн байв.

Эх сурвалж: Diplomat

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-09 43.242.242.59

Энэ дээр дөрөөлж БНХАУ болон Австали улсын хооронд манай төр, засаг албаны хүмүүс сайн яс хаяж нүүрсний худалдаанд нь ан цав гаргаж зогсоох хэрэгтэй. БНХАУ-ын засгийн газар нь нүүрсний импорт эрхэлдэг компаниуддаа шахалт үзүүлвэл манай улсаас ихээхэн хэмжээгээр нүүрс авах болно. Улсынхаа эрх ашгийн төлөө урагшаа сайд дарга нар минь

Avatar

Зочин 2020-10-09 66.181.170.73

Бид өнөө маргаашдаа энэ дөрвөлд орно гэж яриад хэрэггүй. Ер нь алсдаа төмөр замын ажлууд нефтийн үйлдвэрийн төсөл болон бусад чухал төслүүдээ хэрэгжүүлээд дууссаны дараа өнөөдрийг бодвол арай нэг улс шиг улс болно. хятад хилээ хаасан цагт гал алдахааргүй болсон үед бол энэ дөрвөлд нэгдэж яагаад болохгүй гэж. шхаб гэж эргүүтэж байснаас алс даа дээр юм. “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үүнд идэвхитэй оролцох хэрэгтэй тэгэж байж гуравдагч хөршийн бодлого бодитой хэрэгжил ану ын түнш блно

Avatar

Зочин 2020-10-09 66.181.170.73

помпео уг нь яаж ийж байгаад манайхаар нэг буугаад мордох байсан юм даа. тун тоогүй юм боллоо доо. аюугүй бол манай гадаад яам хятадын элчингээс шээс алдаад та энэ удаа манайхаар ирэхээ болчих тэгэхүү гэж шаасан байж ч магадгүй. манай улс бүр нэг гөлөгийн гөлөг л болоод байх юм энэ хятадын өмнө. муу амьд явахаар сайн үх гэж үг байдаг юм шүү дээ. монголын эрэлхэг хөвгүүд хаачаа вэ? бурхан минь. хятадтай эн тэнцүү харилцахад дөхөм үзүүлэх нэг ташууртай болмоор байна даа. тэр нь usa pershing.

Avatar

Зочин 2020-10-09 202.179.15.3

МОНГОЛ ЯПОН ӨМНӨД СОЛОНГОС ТАЙВАН ВИТНАМ ЭНЭТХЭГ КАЗХАСТАН БА ХЯТАДИЙГ ТОЙРСОН УЛСУУД ШИНЭ ХОЛБОО БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ИРЭЭДҮЙН ХЯТАДИЙН ДАРАНГУЙЛЛААС СЭРЭМЖИЛЭЖ.. НЭМЭХ НЬ АМЕРИК БА ЕВРОПЫН ХОЛБОО ИНГЭВЭЛ Ч САЙХАН ДАА….

Avatar

Иргэн 2020-10-09 103.57.94.45

ШХАБ хэрэггүй харин Дөрвөл боломжийн юм шиг бна

Avatar

Зочин 2020-10-09 202.21.108.136

ANU SAIN AJILAJ BAIGAA

Avatar

HAHA 2020-10-09 202.21.108.136

OROSUDIG ORLOG0O0GUI BOLGOJ BAIG NEG UHAARNAA

Avatar

Зочин 2020-10-09 59.153.114.194

Энэ дөрвөл чинь харин ШХАБ-с илүүтэй, буурь суурьтай, шударгааар хамтрах, ирээдүйн ашиг тус нь олон ард түмэнд, тэр дундаа Монголд маань хэрэгтэй эвсэл харагдаад байгаа. Цаашдаа гарцаагүй өргөжиж солонгос вьетнам филиппин индонез малайз цаашлан бүр тайван ч оролцох байх. ШХАБ бол зүгээр л путин ши жин пин 2-ын жүжиг шүү. Ямарч ашиг тус үгүй. Нуль хорлол, боолчлол мөлжлөг колончлолын л агуулгатай.

Avatar

GAL------ BUHEHEEREE----- BADAM0LADAG 2020-10-09 202.21.108.136

OROS,———-HYATAD—–2—– HEEH —–IH —–MUNDAG—- YUM —-AASHILJ—- BAINAA

Avatar

Энхээ 2020-10-09 139.5.218.178

Бичгийн хэлээр бичиж сураач ээ, ийм сэтгүүлчдийг хэн бэлтгээд байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж