Тайландын Бангкок хотноо өнөөдөр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Өнөөдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд ОУХМ О.Бурмаа аваргын төлөө Японы Рио Абэтэй барилдаж, 2-0-оор хожлоо. Тэрээр Узбекстан, Казахстаны бөхчүүдийг цэвэр ялж, финалд үлдсэн юм.
ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Гавьяат тамирчин О.Бурмаа ийнхүү Азийн аварга цолыг хүртлээ. Түүний хувьд ААШТ-ээс өмнө нь гурван мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртээд байсан юм.
Тэмцээний хуваарь ёсоор маргааш эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 кг-ийн жингүүдийн барилдаан болно.
Манай улсаас
- 48 кг Цогт-Очирын Намуунцэцэг
-
53 кг Даваасүхийн Отгонцэцэг
55 кг Ганбаатарын Отгонжаргал
60 кг Отгонбатын Оюунтуяа
69 кг Зоригтын Болортунгалаг тус тус барилдана.
Эмэгтэй багийн дасгалжуулагчаар Б.Батбаяр, Т.Сүхбаатар нар ажиллаж байна.
ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org
Ч.БОЛОР