Мисс А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Мисс А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ

Мисс А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ

Мисс, жүжигчин А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ. Тэрбээр одоо Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа юм.

"Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргаж байсан мисс бүсгүй загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. Монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэднэ. Тэрбээр “Хөхөө”, “Ээж хадны домог”,  "Хөх тавилан"  зэрэг уран сайхны кинонд тоглосон байдаг.  Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл "Марко Поло" кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм. Тэр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсролтой бүсгүй юм.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж