Ази тивийн хошой аварга Монгол Улсын гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын УАШТ өнгөрөгч даваа гаригт Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн. Тус тэмцээнд хот, хөдөөгийн нийт 31 байгууллагын 200 орчим тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж буй. Тэмцээний жин тус бүрийн медалийн төлөө өрсөлдөх боксчид тодорсон бөгөөд шийдвэрлэх тулаанууд өнөөдрөөс эхэлнэ. 2016 оны УАШТ-ий алтын төлөөх тоглолтууд баасан, бямба гаригуудад болно.
Энэ удаагийн УАШТ-ээс шалгарсан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийг авах юм байна.
Я.ТӨМӨР-ОЧИР