Маргааш дахин цуглахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Маргааш дахин цуглахаар боллоо

 

 

УИХ-ын ээлжит бус чуулганыг 14.00 цагт эхлүүлэхээр болж дахин зарласан ч ирц мөн л бүтсэнгүй, хоёр гишүүнээр дутлаа. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд “семинар”-ыг хааж байгаагаа мэдэгдэж маргааш 09.00 цагт дахин цуглахаар болов.

Ээлжит бус чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 34, МҮАН-аас 2, ИЗНН-аас нэг гишүүн нийт 37 гишүүн ирлээ. Нээлтийг хийхэд хамгийн багадаа 39 гишүүн оролцох ёстой юм.

Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг, мөн Шударга ёс эвслийг бүрдүүлэгч МАХН-аас нэг ч гишүүн ирэхгүйгээс хоёр дахь удаагаа зарласан ээлжит бус чуулганыг нээж чадалгүй хойшиллоо.

Г.ДАРЬ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж