Насан туршийн боловсролын талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Насан туршийн боловсролын талаар хэлэлцэж байна

Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд “Насан туршийн боловсрол” олон улсын бодлогын форумыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.  Монгол, Австрали, Герман, Энэтхэг, Индонези 11 орны төлөөлөгч уг форумд цуглаж насан туршийн боловсролын өнөөгийн байдлын талаарх мэдээлэл солилцон, дэлхий нийтийн насан туршийн боловсролын бодлого,хэрэгжилт,зохицуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэхүү олон улсын форум нь Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох Хүн бүрийг тэгш хамруулсан, чанартай,тэгш боломж бүхий боловсрол эзэмших, насан туршийн суралцах өргөн хүрээний уян хатан боломжийг бүрдүүлж, “Боловсрол 2030”-ийг хэрэгжүүлэхийн тулд улс орон бүрийн анхаарлаа хандуулж буй асуудлыг хөндлөө.

Насан туршийн боловсрол нь албан (formal) боловсролоос эхлээд албан бус (non-formal) болон амьдрах орчноос суралцах (in-formal) боловсролыг хамарсан насан туршдаа суралцах үйл явц гэж ойлгож болно. Насан туршийн боловсролын үзэл санаа бол суралцагч-нийгмийн амин сүнс бөгөөд хувь хүн бүр насан туршдаа суралцах явдал юм. Насан туршийн бус байдаг боловсролын салбар гэж огт байдаггүй. Өөрөөр хэлбэл, насан туршийн боловсрол бол хэн нэгний бий болгосон эсвэл аль нэг тогтолцоог нь илүүтэй дэмжих боловсролын систем биш юм.

Монгол Улсын Засгийн газар 1997 онд Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. 2012 оноос шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд уг тогтолцоог насан туршийн боловсролын тогтолцоо болгон өргөжүүлэн хөгжүүлж байна.

Ж.ГҮЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж