Э
нэ жил Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. Орон нутагт зээл олгох ажил 95 хувь, нийслэлд 99 хувь буюу улсын хэмжээнд 92 хувьтай байна. Зарим аймагт зээл хүсэгчийн барьцаа хөрөнгө хангалтгүй байгаагаас удаашрах хандлага байгааг албаныхан хэлсэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн долоо хоног Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцахаар болжээ. Тэд 2010 оны хөнгөлөлттэй зээл олголтод хяналт тавих юм. Мөн энэ сарын 20-оос орон нутагт 2009 оны зээлийн хэрэгжилт, үр дүн ямар байгаатай газар дээр нь очиж танилцан, сургалт зөвлөгөө зохион байгуулах, үйлвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах ажилд дэмжлэг үзүүлэхээр болжээ.

С.Отгон