УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хэргээ хаалгахаар “тохирсон” уу?

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хэргээ хаалгахаар “тохирсон” уу?

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хэргээ хаалгахаар “тохирсон” уу?

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 285 сая төгрөгийн авлига өгсөн гэх асуудал өнгөрсөн хавраас эхлэн сөхөгдөж, хуулийн байгууллагаар шалгагдаж буй.  Одоо ч энэ хэргийг шалгаж байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн. Өөрөөр хэлбэл, авлига өгсөн гэх асуудал одоо ч хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн үг.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагджээ. Улмаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэсэн “хамгаалалттай”-гаар хуулийн байгууллагад шалгагдаж буй аж.

Анх шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарах үеэр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг “Peace tower”-ийн 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь баригдаж, нотлох баримтаар нотлогдсон учраас яллагдагчаар татагдсан гэж мэдээлж байв.

А.Адъяасүрэн гишүүний “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-д нийт 680 автомашины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл шийдвэрлүүлэхээр өгсөн гэдэг. Тухайн үед А.Адъяасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх байсан юм.

Харин Авто тээврийн үндэсний төвийн ажилтан Г.Доржпаламын хувьд үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн байгаа гэнэ.

Тайлбар: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нэр дэвшихдээ АТГ-т гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэг.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрийн нэр дээр байсан тухайн компаниудыг өөрийн хамаарал бүхий Амгалангийн Аюуш гэж хүний нэр дээр шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүний тангараг өргөснийхөө дараа буюу 2020 оны наймдугаар сарын 1-ний өдөр эдгээр компаниудаа Аюушийн Амгалангийн нэр дээр шилжүүлсэн байгаа юм. Ердөө хэдхэн сарын өмнө сонгуульд нэр дэвшихдээ АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эдгээр компаниудаа дурдсан ч гишүүний болсныхоо дараа өөр хүний нэр дээр шилжүүлсэн байна.

Тайлбар: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нэр дээр байсан компаниуд 2020 оны наймдугаар сарын 1-ний өдөр өөрийнх нь хамаарал бүхий А.Амгалан гэдэг хүний нэр дээр шилжжээ.
Тайлбар: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нэр дээр байсан компаниуд 2020 оны наймдугаар сарын 1-ний өдөр өөрийнх нь хамаарал бүхий А.Амгалан гэдэг хүний нэр дээр шилжжээ.

Харин энэхүү авлигын хэргээ  УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн үгүйсгэж, сонгуулийн хар пи-ар хэмээн тодотгосон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Сонгуулийн үеэр энэ асуудал улстөржилттэй холбогдож гарч ирж байсан. Миний хувьд хувийн хэвшилд ажиллаж байсан. Төрийн байгууллагын хүмүүсийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, ашиг сонирхол үргэлжилж байгаа гэж харж байна. Сонгууль дууссан юм чинь удахгүй үнэн тогтоогдох байлгүй. Одоогийн байдлаар хуулийн байгууллага надаас мэдүүлэг авсан зүйл байхгүй. Надад хуулийн байгууллагаас албан бичиг ирж байгаагүй” гэв.

Хэрэв УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрийн хамаарал бүхий компаниуддаа зөвшөөрөл авахын тулд авлига өгөөгүй бол яагаад УИХ-ын гишүүн болсныхоо дараа компаниудаа бусдад шилжүүлэх болов гэдэг анхаарал татаж байгаа юм.  Ямар ч гэсэн хуулийн байгууллага УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй холбоотой хэргийн шалгалт үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй, хэрэг шалгагдаж байгааг тодотгов.  Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Адъяасүрэнг авлигын хэргээ хэрэгсэхгүй болгохоор хөшигний ард “тохиролцоо” хийж байгаа гэх мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж