Зөвшөөрөлгүй валют арилжаа эрхлэгчдэд хариуцлага ногдууллаа | News.MN

Зөвшөөрөлгүй валют арилжаа эрхлэгчдэд хариуцлага ногдууллаа

Зөвшөөрөлгүй валют арилжаа эрхлэгчдэд хариуцлага ногдууллаа

Зөвшөөрөлгүй валют арилжаа эрхлэгчдэд хариуцлага ногдууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос “Найман шарга” төвд валют арилжаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянаж шалгахын зэрэгцээ тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох шалгалтыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран явууллаа. Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлсэн дөрвөн иргэнд хариуцлага ногдуулж, зөрчлийг давтахгүй байхыг анхааруулсан бол нэг аж ахуйн нэгжид прокурорын хяналтан дор зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд байна.

Цаашид ч Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа эрхлэгчдийг таслан зогсоох чиглэлд байнга анхаарч ажиллах бөгөөд үүнд иргэд, олон нийтийн оролцоо чухал. Иймээс валютын арилжаатай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Хороонд мэдэгдэж, хамтран ажиллахыг иргэд Та бүхнээс хүсч байна. Мөн гудамжинд иргэдийн гар дээрээс болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдах, худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Учир нь, энэ тохиолдолд хуурамч валют авах цаашилбал дам байдлаар хууль бус ажиллагааг дэмжсэн үйлдэл болох эрсдэлтэй. Валютын арилжаа эрхлэгчдийн хувьд ч иргэдийг валют солиулах тухай бүрт хуруу уншигч төхөөрөмж ашиглаж мэдээллийг баталгаажуулах, төлбөрийн и-баримтыг олгох үүрэгтэй. Иргэдийн хувьд валют солиулах тухай бүрт төлбөрийн баримт авснаар аливаа эрсдэлээс хамгаалуулах мөн НӨАТ-ын сугалаанд оролцох давхар боломжтой юм.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LOL 2020-10-08 202.9.46.128

яахав байж болох л ажил, гэхдээ дандаа үндсэн их гарын луйварчин байж болох нохдыг илээд энхрийлээд байх боловч мөрөөрөө хөдөлмөрлөөд явж байгаа хүмүүс рүүү их зоригтой халдах юм, цайны газар, ТҮЦ гэх мэт жижиг бизнесийнхэнд үнэн хүчийг гаргаж ажиллана шүү дээ

Avatar

НААД ЗӨВШӨӨРӨЛ ЭНЭЭ ТЭРЭЭГЭЭ БОЛЬЖ ҮЗ ЭЭ 2020-10-08 202.179.27.25

ДОТООДОД ВАЛЮТ АРИЛЖААЛАХАД ҮХСЭНИЙ ЗӨВШӨӨРӨЛ АВДЫМ. БАНКНААС АВААД Л ХАНШЫН ЗӨРҮҮ ГАРГАЖ ГАНЦ ХОЁР ЦААС Л УНАГАЖ БАЙГАА ШД. НИЙТ ЭДИЙН ЗАСГИЙН 0,001 ХУВЬ Ч ХҮРЭХГҮЙ ЖИЖХЭН МӨНГӨ ШД. ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ Ч ГЭХ
ШИГ…

Avatar

Зочин 2020-10-08 150.129.143.192

Ер нь Хүүк торгоно, хаана, зогсооно гэдэг л шийдвэр гаргаж байна

Avatar

Зочин 2020-10-08 66.181.176.208

Тэгээд толгойг нь илээд сайн бна ГЭЖ урамшуулал сонсохыг хүсч бгаам бх даа энэ хулгайч луйварчин хууль зөрчигч нар… ёоёотой

Avatar

Зочин 2020-10-08 202.9.46.44

Төсөвийн алдагдалаа нөхөх гэж иргэдийн халаасруу гараа дүрж эхэллээдээ. Төсөв хүнд байгаа учир цаашид улам гүн дүрнэ дээ. Голцуу хувиараа бизнес эрхлэгчид, халамжийн хүмүүсрүү дайрдагдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж