МАН-ын хур баян гишүүдийн тоонд ордог, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд” компани Онцгой байдлын ерөнхий газарт өндөр үнээр автомашин шахсан тухай дуулиан дэгдээд буй.
Энэ асуудлыг сэтгүүлчид өнөөдөр /2020.10.08/ Б.Чойжилсүрэн гишүүнээс тодруулахад “Ийм гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацагдсан. Би компанийн залуучуудаас асуусан. Тендер зарлагдахад нь манай компани оролцсон ч ялагдсан. Гэтэл тендерт шалгарсан компани нь автомашинаа нийлүүлж чадахгүй болохоороо манай компанид санал болгосон байдаг.
Инээдтэй юм, 20 автомашин төсөвт байгууллагад шахаж амьдрах дээрээ тулаагүй байна” гэсэн хариулт өгч, томров.
Г.ХОРОЛ