Х.Бат-Ялалтад оноосон байсан торгуулийг хүчингүй болгов | News.MN

Х.Бат-Ялалтад оноосон байсан торгуулийг хүчингүй болгов

Х.Бат-Ялалтад оноосон байсан торгуулийг хүчингүй болгов

Х.Бат-Ялалтад оноосон байсан торгуулийг хүчингүй болгов

Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдаж шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.10.08/ боллоо. Шүүх хуралдаанаар "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Анхан шатны шүүхээс Х.Бат-Ялалтыг бусдын эд хөрөнгийг авахаар сүрдүүлсэн хэмээн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ял оноогоод байсан юм.

Өөрөөр хэлбэл, Х.Бат-Ялалтад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 24-ний өдрийн 604 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж зааснаар яллах дүгнэлт үйлдээд байв.

Эх сурвалж: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-08 66.181.169.6

Сонгуульд өрсөлдүүлэхгүй байх, сонгуулийн үед нэр хүндийг нь унагах нэг мэх байсан юм биш үү.

Avatar

zochin 2020-10-08 122.201.23.226

anhan shatni shuugchidiig shalgah heregtei bolj dee,avilgalin hergeer

Avatar

Зочин 2020-10-08 103.212.117.149

boljdee

Avatar

Зочин 2020-10-08 202.9.46.26

ashgui dee.

Avatar

Зочин 2020-10-08 43.242.242.59

шүүх шударга байна. зөв

Avatar

Зочин 2020-10-08 66.181.161.123

mordond otgon singenteigee holildood uilaad alingaa aldsan daa uheegui yumu ene chaavaas

Avatar

Зочин 2020-10-08 202.179.21.220

shaagaad bai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж