Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчдын сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчдын сургалт болж байна

Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчдын сургалт болж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээчдэд зориулсан “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалтыг бэхжүүлэх нь” сэдэвт улсын байцаагчдын нэгдсэн  сургалт хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Уг сургалт нь мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтыг бүх шатанд дэвшүүлэн ажиллаж буй цаг үетэй давхцаж байгаагаараа, технологийн дэвшил, хөгжил, дижитал шилжилттэй холбоотойгоор улсын байцаагчдыг чадавхжуулах асуудал чухал байгаа”-г онцлон тэмдэглэлээ.

Эхний өдрийн сургалт хэлэлцүүлгээр салбарын бодлого зохицуулалт, хяналт шалгалтын талаар МХЕГ, Цөмийн энергийн комиссын ажлын албанаас бэлтгэсэн илтгэлүүд чухал ач холбогдолтой байсан бол “Анд Глобал” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайхан, МХЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Түмэндэмбэрэл нарын хувь хүний нийгмийн оролцоо, өөрийгөө хөгжүүлэх,  сэтгэлгээ, хандлагыг нь өөрчлөх, дижитал шилжилтэд шаардлагатай дээрх хүчин зүйлс, шилжилт өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагаын талаар тавьсан мэдээллүүд сонирхолтой, шинэлэг байв. Цацрагийн хяналтын салбарт төрийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, цацрагийн хяналтын мэдээллийн сан /Regulatory Authority Information System/-ийн бүрдүүлэлтийн талаар МХЕГ-ын улсын байцаагч Г.Долгормаа, Н.Тулга нар мэдээлэл хүргэлээ.

Мөн Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хавдар судлал үндэсний төв, Эмчилгээ оношилгооны төв болон  Төрийн өмчит “Мон-Атом” ХХК-иас цацраг идэвхит ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого, өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн үеийн технологийг ашиглан цөмийн анагаах ухааны тасгийн шилдэг туршлагыг бий болгох нь, хавдрын эмчилгээнд шугаман хурдасгуур ашиглах талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцлоо.

Өнөөдөр сургалт, хэлэлцүүлэг эрх зүйн зохицуулалт, төрийн албан хаагчийн  ёс зүйн чиг хандлага, дотоод хяналт шалгалт, гадаад орчин, хүн амын шарлагын хяналт, Улаанбаатар хотын цацрагийн хяналт, хил, гааль, нисэхийн аюулгүй байдлын салбарт ашиглаж буй цацрагийн хяналтын үүсгүүрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалт, цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаа, цацрагийн ослын бэлэн байдал гэсэн сэдвүүдээр үргэлжилнэ.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж