"ТОКИО-2020" олимпийн тэтгэлэг олголоо

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

"ТОКИО-2020" олимпийн тэтгэлэг олголоо

"ТОКИО-2020" олимпийн тэтгэлэг олголоо

“Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол өнөөдөр /2020.10.08/ Монголын Үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны байранд боллоо. Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор IOC буюу Олон улсын олимпийн хорооноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ.

МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд Олон улсын спортын холбоотой хамтран судалж, үзсэний үндсэн дээр энэхүү шалгаруулалтад нийт найман спортын 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон.

Үүнд жүдо бөхийн төрлөөр Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү, Л.Сосорбарам, буудлага спортын төрөлд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа, боксын төрөлд Б.Чинзориг, М.Намуун, чөлөөт бөхийн төрлөөс Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Тэквондогоос П.Тэмүүжин, хөнгөн атлетик Д.Гантулга, байт харваа Ж.Гантөгс, хүндийг өргөлт М.Анхцэцэг нар дасгалжуулагчийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй. Дээрх тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур чадвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь тухайн Спорт холбоо- МҮОХ- ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртэнэ. 

Гэрээний дагуу нэг сард 415 ам.доллар буюу тухайн тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтанд 38 ам.доллар олгогдож байна.

Хөтөлбөр нь 2017 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд “Токио 2020” олимпийн наадам хойшилсонтой холбоотойгоор гэрээ 1 жилээр сунгагдаж 2021 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэх боломжтой болсон юм.

Өмнөх “Рио-2016” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт мөн бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн спортын 7 төрлийн 17 тамирчин хамрагдаж байжээ.

Өнөөдрийн арга хэмжээнд оролцсон дасгалжуулагчид, тамирчид “Токио-2020” олимпийн наадамд хэрхэн бэлтгэл сургуулилтаа базааж байгаа цаашид ямар хэрэглэл материал хэрэгтэй байгаагаа танилцуулсан бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бүх талаар дэмжиж ажиллахаа хэллээ. Мөн энэ үеэр Н.Түвшинбаяр тамирчдад зориулан хийх гэж буй ажлуудаа танилцуулж, бүтээн байгуулалт, өндрийн бэлтгэлийн төвийг бий болгох тал дээр онцгойлон ажиллаж байгаагаа танилцууллаа. Түүнчлэн тамирчдад боловсрол, тамирчдын спортын дараах амьдрал зэрэгт хэрхэн бэлдэх талаар санал бодлоо солилцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж