Монголын говь нутгаас том, хатуу хошуутай, шүдгүй, савартаа хоёрхон хуруутай үлэг гүрвэлийн яс олдсоныг өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ зүйлийн үлэг гүрвэл хэмээн баталжээ.
Шинэ үлэг гүрвэлийг Оксоко Аварсан(цаашид О.Аварсан хэмээнэ) хэмээн нэрлэсэн байна. О.Аварсан Цэрдийн галав буюу 68 сая жилийн тэртээ тоть хэлбэрийн хошуутай үлэг гүрвэлүүд амьдарч байсны бодит нотолгоо болж байгаа юм.
Археологийн багийг Их Британийн Эдинбург их сургуулийн дэлхийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн Грегори Фунстон ахалж, Монголын говьд хайгуул хийн дээрх үлэг гүрвэлийн ясыг олсон аж. Археологичид шинээр нээсэн үлэг гүрвэлийг Овираптор овгийн, өд, хошуутай, хоёр метр хүртэл өндөр болдог, урд сарвуундаа хоёр хуруутай өмнө нь мэдэгдэж байгаагүй үлэг гүрвэл хэмээн нотолж байна.
Үлэг гүрвэлийн яс харьцангуй сайн хадгалагдсан бөгөөд Овираптор овгийн үлэг гүрвэлүүд хөгжлийн явцад хуруу нь цөөрч хоёр болсны баталгаа болжээ.
Эх сурвалж: YONHAP
123 2020-10-08 202.55.188.40
Goy gegeetei medee bn.
Хотын уугуул иргэн 2020-10-08 66.181.179.242
Овираптор Монголика гэж нэр өгмөөр байна.
ИРГЭН 2020-10-08 192.82.74.148
shine ovgiin gurvel oldsiim bol uu geed bayrallaashdeeee.
Баасансүрэн 2020-10-08 202.126.88.212
Олдсон газраар нь нэршүүлвэл шинжлэх ухаандаа хэрэгтэй байлгүй