Г.Мөнхгал, Ц.Батчулуун нарын шатарчид тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Г.Мөнхгал, Ц.Батчулуун нарын шатарчид тэргүүлж байна

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Завхан аймгийн төвд болж байна. 2016 оны улсын аваргын шигшээ тоглолтод эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 шатарчин өрсөлдөж буй.

Одоогоор эрэгтэйчүүдийг гурван өргийн дараа ОУМ Г.Мөнхгал, Н.Баттулга нар 2,5 оноогоор тэргүүлж байна. Мөн эмэгтэйчүүдийг спортын мастер Т.Мөнхзул, эрэгтэй ОУМ, эмэгтэй их мастер Т.Батчимэг, ОУМ У.Лхамсүрэн нар адил 2,5 оноогоор тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

Тоглолтыг http://mongolchess.mn*-с шууд дамжуулан хүргэж байна.

Эх сурвалж: http://chess-results.com

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж