Эрчим хүчний яамны удирдлагууд салбарын отгон гавьяатад хүндэтгэл үзүүллээ | News.MN

Эрчим хүчний яамны удирдлагууд салбарын отгон гавьяатад хүндэтгэл үзүүллээ

Эрчим хүчний яамны удирдлагууд салбарын отгон гавьяатад хүндэтгэл үзүүллээ

Эрчим хүчний яамны удирдлагууд салбарын отгон гавьяатад хүндэтгэл үзүүллээ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай болон эрчим хүчний яамны удирдлагууд салбараас төрсөн отгон гавьяат Далхжавын Зоригтыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаар зарлигаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ахмад настан, зөвлөх инженер Д.Зоригт нь Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсан юм.

Сайд Н.Тавинбэх “Танд юуны өмнө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та энэ шагналын жинхэнэ эздийн нэг. Энэ шагнал эрчим хүчний салбарыг дэлхийн дайтай болгоход, улсын дайнд хөгжүүлэхэд таны оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагнал.  Та эгэл жирийн инженер, бүгдийг өөрийн гараар бүтээсэн хүн. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье” хэмээн мэндчилэв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Зоригт “Би гурван мэргэжлийг шүтэж явдаг хүн. Нэгдүгээрт, багш хүн. Аливаа А үсгийг заадаг гэдгийг хүн бүр мэддэг. Хоёрдугаарт, эмч хүн байх ёстой. Хүний алтан амьны манаанд зогсдог хүмүүс. Гуравдугаарт, би хэнээр ч урдуураа дайруулахгүй эрчим хүчний мэргэжил гэж хэлнэ. Эрчим хүчний салбар маань техникийн дэвшлийг сайн нэвтрүүлсэн Монгол Улсын минь гал голомт шүү дээ” гэлээ.

Эрчим хүчний яамны удирдлагууд отгон гавьяат Д.Зоригтод дурсгалын зүйл, мөнгөн урамшууллыг гардуулан өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-08 103.9.88.162

ОТГОН ГАВЬЯАТ ГЭЧИХЭЭР ДАХИАД ГАВ-Т ТӨРӨХГҮЙГ ЕРӨӨЖ БАЙГАА ЮМ УУ ха ха хи хи

Avatar

Зочин 2020-10-08 122.201.24.64

харин тийм ээ.сонин юм.Хи хи. Та ч бас сонин сэтгэдэг хун бна шуу.Ха ха.Эрчим хуч хэрэглэгч уу.Хо хо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж