Иргэд дамжин суултын хугацааг сунгахыг хүсчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Иргэд дамжин суултын хугацааг сунгахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Иргэд дамжин суултын хугацааг сунгахыг хүсчээ

Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог гэсэн тооцоо бий. Тэгвэл эдгээр иргэний 573 мянга гаруй нь нийтийн тээврийн карт худалдан авчээ. Үүнээс тооцоолж үзвэл автобусаар зорчдог иргэдийн 80 хувь нь карттай болсон гэж үзэхээр байна. Тэгвэл “Улаанбаатар смарт карт” компаниас судалгааны байгууллагын тусламжтайгаар зорчигчдын дунд тандалт хийжээ. Нийтдээ 800 хүнээс судалгаа авсан байна. Карттай 400 иргэн, картгүй 400 иргэнийг хамруулан судалжээ.

Эхний ээлжид карт ашигладаг 400 хүнээс судалгаа авахад нийт иргэдийн 56 хувь нь тогтмол дамждаг, 44 хувь нь ихэнхдээ дамжин суудаггүй гэжээ. Харин карттай боловч тогтмол ашигладаггүй иргэдийн 51 хувь нь тогтмол цэнэглэж чаддаггүй гэх хариулт өгсөн байна.

Харин зарим иргэний хувьд карт авснаар эдийн засгийн хувьд ямар нэг хэмнэлт байхгүй, урамшууллын систем тааруу хэмээн шүүмжилжээ. Мөн иргэдийн зүгээс карт авахгүй шалтгаанаа борлуулах цэгүүд хэт хол, ховор гэдэгтэй холбон тайлбарласан байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 380 цэгт карт борлуулж байна. Энэ цэгийг цаашид 500 болгохоор ажиллаж байгаа гэлээ.

Харин зарим иргэний зүгээс дамжин суух хугацааг уртасгах хүсэлтийг ихээр тавьсан байна.

Автобусны цахим картын асуудал нэг хэсэг маргаан дагуулж байсан ч хэсэг намжсан. Гэхдээ “Улаанбаатар смарт карт” компанид ирэх иргэдийн гомдол тасрахгүй байгаа аж. Ялангуяа иргэдийн зүгээс “Дамжин суултын талаар мэдээлэл сайн өгөөгүйгээс эдэлж чадаагүй. Дамжин суултын талаар мэдээлэл хомс байна” гэх гомдлыг тавьсаар байгаа гэлээ.

Иргэдийн хувьд эхний автобуснаас бууснаас хойш 30 минутын дотор дамжин суух ёстой. Ингэхдээ буух карт уншигчид картаа заавал уншуулах учиртай.

Энэ удаад иргэдээс ирсэн “Дамжин суух хугацааг уртасгах”, “Урамшууллын системтэй болох” зэрэг асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй. “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс иргэдээс ирж буй эдгээр асуудлыг багцлан зохих байгууллагад уламжилжээ. Тодорхой хугацаанд хэлэлцсэний дүнд шийдвэр гаргана, одоогоор урамшуулал, сугалааны асуудлыг ч ярьж байгаа хэмээн мэдээллээ.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-18 124.158.112.3

Бүх юм боломжийн байгаа. Хөнгөлөлттэй . Хүмүүс эхлээд өөрийн үүргээ биелүүлчээд дараа нь болохгүй бүтэхгүйг ярих хэрэгтэй.

Зочин 2016-02-18 202.9.40.64

Хувийн цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүдийн анхааралд. хувийн цэцэрлэгийн багш нар хүүхүүдэд TV үзүүлээд өөрсдөө амар сууж байдаг юм шигээ. Манай хүүхэд ойрд нүд нь улайгаад анивчаад байсан чинь багш нь TV-р хүүхэлдэй үзүүлдэг гэнэ. хүүхэдэд TV үзүүлэхийг зөвшөөрдөг юм болов уу. Аюулгүй байдлын үүднээс гээд 1700 цаг хүртэл дотогш нэвтрүүлэхгүй цоожтой байх юм. Дотор юу болж байдаг юм болоо яах вэ хүмүүсээ

cudabo 2016-02-18 103.229.120.97

Хүний төлөө амьдарч бгаа юм шиг дандаа л илүү юм нэхэж байхаа болимоор юм.Дөнгөж эхэлж бгаа шинэ юмыг бүгд жигдэрч чадаагүй байж нэмж нэхэх юм.Нэртэйгээр нь манай авгайг хүүхэдтэй болгож өг хэлчихээсэй

gg 2016-02-18 103.9.88.210

Картаар суухад бэлэн мөнгөөр суусанаас хөнгөлөлттэй байвал уг нь зөв дөө.