“Улаанбаатар” олон улсын кино наадам “Үзэхийн хязгаар”-аар аялуулна

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” олон улсын кино наадам “Үзэхийн хязгаар”-аар аялуулна

“Улаанбаатар” олон улсын кино наадам “Үзэхийн хязгаар”-аар аялуулна

Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам-2020 оны аравдугаар сарын 19- 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.

“Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2019 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24 мянга гаруй үзэгчдэд толилуулжээ.

Мөн 1000 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтанд хамруулж, чадавхийг  дээшлүүлсэн байна.  Энэ жилийн кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг зохион байгуулах гэнэ.

Энэ жил наадмын агуулга, цар хүрээг тэлэн, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлжээ. Уг хэсгийг “Говийн зэрэглээ” уран сайхны киногоор нээх гэнэ. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчийн шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба сургуулийн сурагчдад зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг шинээр толилуулах гэж буйгаараа онцлог юм.

Кино сонирхогч, үзэгчид “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд 2020 оны аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд дэлгэцнээ гарах бүх киног "Тэнгис" кино театрт үзэх боломжтой. Наадмын хөтөлбөр, кино танилцуулгыг www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn хаягаар авна. Наадмын кино форум нь 2020 оны аравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд "Тэнгис" кино театрт олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулах юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж