Авлига, хүнд суртал, түгжрэлийг хиймэл оюун ухааны тусламжтай шийднэ | News.MN

Авлига, хүнд суртал, түгжрэлийг хиймэл оюун ухааны тусламжтай шийднэ

Авлига, хүнд суртал, түгжрэлийг хиймэл оюун ухааны тусламжтай шийднэ

Авлига, хүнд суртал, түгжрэлийг хиймэл оюун ухааны тусламжтай шийднэ

Иргэд төрийн үйлчилгээг авахын тулд үүрээр босч, урт дараалалд дугаарладаг үзэгдэл өнөөдөр ч арилаагүй. Алгын чинээхэн цаас авахын тулд төрийн албан хаагчийн хаалгыг хэдэн цагаар манах  тохиолдол цөөнгүй.  Төрийн албаны хүнд суртлыг арилгах хамгийн оновчтой шийдэл нь цахим шилжилт юм.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө төрийн бүх үйлчилгээг цахимжуулах асуудлыг тусгасан. Энэ хүрээнд цахим шилжилтийн эхний алхам болгож, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар E-Mongolia нэгдсэн платформыг  нэвтрүүлээд буй. Ингэснээр төрийн 181 үйлчилгээг иргэд цахимаар авах боломж бүрдэж байна.

Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэхэд төр, хувийн хэвшлийнхэн анхаарлаа хандуулж эхэлсний нэг томоохон жишээ нь энэ. Иймд цахим шилжилтийн үед тулгарч буй бэрхшээл, шийдлийг даван туулах "Цахим үндэстэн” форумыг өнөөдөр /2020.10.08/ "Туушин" зочид буудалд зохион байгуулж байна. Энэ үеэр холбогдох албаны хүмүүс цахим шилжилтийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах нь чухал хэмээн тодорхойлов.

           ЦАХИМ ШИЛЖИЛТ АВЛИГЫН АСУУДЛЫГ ЦЭГЦЭЛЖ, ХҮНД СУРТЛЫГ АРИЛГАНА

УИХ-ын гишүүн,  ЗГХЭГ-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 

-Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн ч зарим хүндрэл бэрхшээл байсан. Цахим үйлчилгээг авахад хүндрэлтэй байгаа нь компьтерт шилжүүлсэнтэй холбоотой. Харин одоо төрийн бүх шатны үйлчилгээг гар утсаараа авдаг байхаар шийдлүүдэд анхаарч байна.  Эхний ээлжинд бид төрийн 181 үйлчилгээг гар утсаараа авах боломжтой  E-Mongolia цахим системийг нэвтрүүлсэн. Цаашид  уг системийг хэрэгжүүлэх явцад төрийн бүх шатны 1500 орчим үйлчилгээг иргэд гар утсаараа авдаг болно. Энэхүү шинэчлэлтийн ажлыг долоон жилийн хугацаанд бага багаар хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, цахим үйлчилгээг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд долоон жилийн хугацаа шаардлагатай.

Хэрэв бид нийтээрээ цахим үндэстэн болж, цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж чадвал авлигын асуудлыг цэгцэлнэ. Олон жилийн турш яригдаж буй авлигын асуудал төрийн хүнд суртлаас үүдэлтэй. Хүнд суртлыг хялбарчлах, ойлгомжгүй байдлаас гарах гэж  авлига өгч, авах шалтгаан болдог. Харин цахим үндэстэн болсноор төрийн алба хаагчтай биечлэн уулзах шаардлагагүй утсаараа үйлчилгээ авна.

Бизнес эрхэлж компани байгуулахын тулд үл хөдлөх хөрөнгийн газарт очих шаардлагагүй, тодорхойлолт авах гэж Засаг даргыг хүлээх хэрэггүй болно. Орон нутгийн иргэд нийслэлийг зорилгүй гар утсаараа төрийн үйлчилгээгээ авна. Өнөөдрийн “цахим үндэстэн” форумд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар төр, хувийн хэвшлийн холбогдох байгууллагууд оролцож байна. Цахим системд шилжсэнээр төрийн байгууллагуудын ажил үүргийн давхцалыг арилгаж, гүйцэтгэлд тулгуурласан цалингийн систем рүү шилжих боломж мөн бүрдэнэ гэлээ.

Статистик мэдээллээр иргэд төрийн үйлчилгээг авахад дунджаар 1.30 цаг зарцуулдаг аж. Харин одоо Е-mongolia системийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг 3-5 минутад авдаг болсноор төсөв хэмнэх төдийгүй төрийн алба хаагчдын ажлын ачааллыг тэнцүүлэх, үйлчлүүлэгчдийг удаан хугацаагаар хүлээлгэхгүй болох зэрэг  олон талын давуу талтай.

ХУР СИСТЕМЭЭР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД МЭДЭЭЛЛЭЭ СОЛИЛЦОХ ШААРДЛАГАТАЙ

Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.ГҮРСОРОНЗОН: 

– Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх асуудлыг зөвхөн өнөөдөр хэлэлцээгүй. Өмнө нь хэлэлцэж, туршилтын шатанд ажлуудыг нэвтрүүлсэн. Цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд төрийн байгууллагууд  уялдаа холбоотой ажиллах нь чухал. Энэ ажлын хүрээнд  манай байгууллага Хур систем, Дан систем, Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар,  Цагдаагийн ерөнхий газрын  Лицензийн төв, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн системтэй хамтран ажиллах шаардлага байна. Ер нь Хур системээр дамжуулан төрийн байгууллагын мэдээллийг солилцох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Е-Mongolia цахим системээр дамжуулан  авто тээврийн есөн төрлийг үйлчилгээг иргэд авч байна.

Цаашид төлбөр тооцооны асуудлыг  нэгдсэн байдлаар цэгцэлсний дараа цахим үйлчилгээнд шилжинэ. Үр дүнд нь, төрийн байгууллагын ачаалал багасч, иргэд ч цаг, мөнгөө хэмнэнэ.

Одоогоор тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулах, тээврийн хяналтын үйлчилгээний хугацааг шалгах, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөж авах, зорчигчийн тасалбар олгох үйлчилгээ цахимд шилжсэн. Цаашид жолооны үнэмлэх, торгууль төлбөр тооцоотой холбоотой асуудал Е-Mongolia цахимд шилжинэ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ УЯЛДАА ХОЛБООТОЙ АЖИЛЛАХАД ЯАМНЫ СТАТУС БИШ ТУЛ ХҮНДРЭЛТЭЙ ТАЛУУД БИЙ

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.БОЛОР-ЭРДЭНЭ:

Өнөөдрийн “цахим үндэстэн” хэлэлцүүлгийн үеэр бид өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг ч бас дэвшүүллээ. Агентлагийн тухайд яамны статус биш тул бусад яамдын ажилд оролцоход хүндрэлтэй байна. Гэсэн ч Засгийн газар, хувийн хэвшлийнхэн Е-Mongolia цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд дэмжиж ажиллалаа. Бид гурван сарын хугацаанд энэхүү системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж, аравдугаар сараас олон нийтэд танилцуулж хэрэгжүүлж эхэлсэн. Системийг нэвтрүүлснээр төрийн 181 үйлчилгээг цахимд шилжүүллээ. Системийг нэвтрүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд 20 мянган үйлчилгээг гаргасан. Энэ хугацаанд Хур системд 180 мянган хүн бүртгэлтэй байсан бол 290 мянга болж нэмэгдсэн. Цахим үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд  төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо дэмжлэг хамтын ажиллагаа чухал.

ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛЫГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

Мобиком Корпораци ХХК-ны Мэдээлэл технологийн газрын дарга Б.МӨНХЗОРИГ: 

-"Ухаалаг хот" төслийг хэрэгжүүлэхэд тусгай технологийн асуудал дутагдалтай байна.  Нөгөө талаас төрийн байгууллагуудын бодлого, хэрэгжилтэд дутагдалтай тал бий. Ухаалаг хот, аймгийг хэрэгжүүллээ гэхэд салбар яамнаас нэгдсэн байдлаар бодлого хэрэгжүүлэх үү, аймгийн удирдлага нэгдсэн бодлого хэрэгжүүлэх үү гэдэг нь ойлгомжгүй байна. Энэ асуудлыг өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөнө. Ухаалаг хот байгуулахад аль нэг дүүрэгт туршилтын байдлаар хэрэгжүүлж, технологийн хувьд тулгамдсан асуудлуудыг шийдэж тодорхойлж болно. Тэгэхээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй. Нөгөө талаас ухаалаг хоттой болсноор түгжрэлийн асуудлыг хиймэл оюун ухааны тусламжтай шийдэж болно. Техник технологийн дэвшлийг ашиглаж өгөгдөлд суурилсан байдлаар түгжрэлийн асуудлыг шийдэж болно. Ухаалаг хот гэдэг бол өгөгдөлд суурилсан асуудлыг шийдэх гарц юм. Харин түгжрэлдтөраль нэг даргыг буруутгаж шүүмжлээд тухайн хүн хэчнээн авьяас мэдлэгтэй байсан ч ганцаараа түгжрэлийн асуудлыг шийдэж чадахгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-08 150.129.143.192

Амжилт хүсье. Үнэн байх болтугай

Avatar

у 2020-10-08 51.195.166.160

Баахан худлаа шаасан новшийн шаарнууд. Тийм л авилгалыг цэгцэлмээр байгаа юм бол улсын мөнгө, миний татварын мөнгийг ийм хогийн юманд зарцуулахаа зогсоо. Худлаа шоу байна. Үнэхээр энэ хэдэн апп нь төрийн баахан хөрөнгийг үрэн таран хийсэн тэр хур, дан энэ тэр гэсэн элгийн хэдэн юмандаа холбогдсон ухаантай юм бол төрийн хэдэн байгууллага нь л автоматаар лавлаад явчихна биз. Иргэдээс заавал ийм ч цаас, тийм ч лавлагаа гэж нэхээд байгаагаа зогсоогооч!!! Тэгж байж л жаахан хүнд суртал багасна.

Avatar

Чадахгүй. 2020-10-08 202.126.89.68

Энэ МАН авлигыг улам хөгжүүлнэ үү гэхээс цэгцэлнэ гэж байхгүй.Харна чамайг . 4 жилийн дараа энэ үгийг чинь сануулж амыг чинь асууна.

Avatar

Зочин 2020-10-08 202.179.27.52

Оюун-Эрдэнийн царай харагдсан учир найдвартай, хэзээ ч хэрэгжихгүй, улам л авилгажина

Avatar

Зочин 2020-10-08 202.126.89.4

Одоогийн болон өмнөх парламэнтэд Харвардад төгсөгчид чамгүй олон байсан тэд байлаа гээд дорвитой өөрчлөлт гараагүй…одоо ХҮН нэрийн бас л Харвардад төгсөгчид айсуй….нэмэртэй боловуу ?

Avatar

Зочин 2020-10-08 122.201.21.185

Хаана төгссөн нь гол бишээ улсаа иргэдээ гэсэн сэтгэл зүрхтэй зорилготой няцашгүй хүмүүс л гол нь

Avatar

Irgen 2020-10-08 103.26.194.103

Teriin baiguullaga oron too bur all sain

Avatar

Иргэн 2020-10-08 66.181.161.91

Түгжрэлийг хиймэл ухаанаар шийдтэл хаа байсан юм, тэгснээс одоо дугаарын тэгш, сондгойгоор ээжлэн явуул!!! Иргэд дургүйцнэ гэж айж бэмбэгнэсэн арчаагүй юмнууд төрийн ажлыг зоригтой хийж чадахгүй юм бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй!!!

Avatar

Кендебай 2020-10-08 2.132.236.135

Маш зөв арга хэмжээ байна. Бүх мэдээлэл ирээдүйд цахим системд шилжих нь гарцаагүй. Иймээс одооноос бэлтгэлээ хангаад, маш хурдан хугацаанд цахим системд шилжих хэрэгтэй. Дэлхийн олон орон аль хэдийнээ цахим системд шилжчихээд байгаа.
Энэ ажлыг эхэлж байгаа залуучуудад баяр хүргье.

Avatar

Зочин 2020-10-08 103.212.118.212

start up companuudaas ydaj 1 hun paneld ni bailgaj bolsongui yu. Ted nar arai l boditoi yum yrina daa.

Avatar

Зочин 2020-10-08 202.131.234.194

үүнийг уншаад и-монголиа руу орж үзлээ бүх үйлчилгээ 105 гэсэн байна да хө / гэхдээ амжилт хүсье бүүр олон үйлчилгээ нэмээрэй ялангуяа ядаргаатай олон тусгай зөвшөөрлөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж