Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод цаг үеийн асуудлаар өнөөдөр хуралдаан зарлалаа. Тодруулбал, Японы улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчлах үеэр 230 сая ам.долларын  0.01 хөнгөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурах тул зөвшилцөх асуудлаар дээрх байнгын хороод хуралдах юм байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад албан ёсоор энэ сарын 9-10-нд айлчилна.

Айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Уг хэлэлцээний үеэр талууд Монгол-Японы стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх талаар дээд түвшний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн өргөжүүлэх асуудлыг ярилцана. Түүнчлэн бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж