Вьетнам ардчиллыг дэмжигч иргэнийг баривчилжээ | News.MN

Вьетнам ардчиллыг дэмжигч иргэнийг баривчилжээ

Вьетнам ардчиллыг дэмжигч иргэнийг баривчилжээ

Вьетнам ардчиллыг дэмжигч иргэнийг баривчилжээ

Вьетнам улс АНУ-тай хүний эрхийн талаар ярилцаад удаагүй байхдаа ардчиллыг дэмжигч блог бичээч Пам Дон Транг баривчилжээ.

Памыг Хо Чи Мин хотод энэ долоо хоногийн эхээр төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж баривчилсан байна. Тэрбээр өмнө нь ч бас ардчиллыг дэмжиж, хэвлэлийн эрх чөлөөгүй хэмээн Вьетнамын хуулийг шүүмжлээд, шийтгүүлж байсан юм.

Вьетнамын Коммунист эрх баригч ганц нам шүүмжлэгчдийг ийнхүү шийтгэх нь ховор зүйл биш аж. Болсон явдлын талаар АНУ-ын зүгээс байр суурь илэрхийлээгүй байгаа ч хүний эрхийн олон улсын байгууллагууд Вьетнамын Засгийн газраас хатагтай Памыг даруй суллахыг шаардсан байна.

Пам Бүгд найрамдах социалист Вьетнамын төрийн эсрэг худал хуурмаг, суртал ухуулга тараасан хэмээн буруутгагдаж байгаа гэнэ. Тэрбээр 20 хүртэл жил хоригдож магадгүй болоод буй юм.

Энэ жилийн эхээр Пам ажиллаж байсан хэвлэлийн газраасаа цагдаа нарын дарамтаас болж гарсан бөгөөд хамтран зүтгэгчдийг нь хүчирхийлсэн, хулгайлсан хэргүүдэд төрийг буруутгаж эхэлсэн гэнэ.

Цахим орчин хөгжихийн хэрээр вьетнамчууд нийтийн сүлжээнд ихээр хандах болсон тул төрийн зүгээс иргэдийнхээ цахим хэрэглээг хянах болжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-08 66.181.185.27

Франц, Англи, Голланд, Япон, Америкын эзлэн түрэмгийлэгч колончилогчид хэдэн зууны турш колоничлуулж, алуулж хядуулж, аймаглан устгуулж , Дэлхийн хамгийн том эзэнт гүрэнтэй 20 жилийн турш тасралтгүй дайтаж явсан Вэтнам улс коминист нийгэмдээ байсны ачаар одоо баян хүчирхэг өмнөд азийн тэргүүлэх зэргийн улс гэдэг зиндаанд найдвартай орчихлоо! Гэтэл Вэтнамд тусламж өгч харж үзэж тэдний үлгэр дууриалал нь болж явсан Монгол улс Ардчилалын гайгаар дэлхийн хамгийн ядуу гуйлгачин орон болчихлоо!

Avatar

Зочин 2020-10-08 202.9.47.30

Хуцаад байгаач ээ л***р аа

Avatar

Зочин 2020-10-08 64.119.19.107

zuv2 mongold ch gesen heregt heregui medeelein site tv horih heregtei bna ted tus bolhosoo nermees bolj stresduulj niigmiin tarhiig ugaaj , gemteej baina bid unen medeelel gedegd yag aliin heleeed gaag itgeh medeh aragui boltloo ugaalsan

Avatar

ХЭХЭ 2020-10-08 192.82.71.121

ярьдаг хошного минь дугуй байдаа

Avatar

Зочин 2020-10-08 146.115.161.230

Turiin esreg, hunii erh gedeg chin 2 uur zuil bailguidee. Garuud huluuruu tolgoi hiihiig l hunii erh gej oilgood baidimuudaa

Avatar

ХЭХЭ 2020-10-08 192.82.71.121

та л тэгж ойлгоод байна даа хаха

Avatar

зочин 2020-10-08 54.36.118.22

Америкчууд шившигтэйгээр энэ улсад ялагдчихаад одоо дотроос нь хор хуггаж өнгөт хувьсгал хийх нь. Америкийн империалист ардчилал хар хүчнийхэн хэзээ ч бууж өгөхгүй юм даа…

Avatar

Зочин 2020-10-08 103.10.20.197

Вьетнамыг сайн хөгжиж байгаа улс гэж уншсан юм байна. Анх 90 оны хувьсгал гарч байхад манайх олон намын тогтолцоог зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл энэ ядарсан оронд нийгэмд байгаа болох бүтэхгүй бүхэн толгойгоо өндийлгөж улс орныг минь сүйрүүлнэ гэж байсан улс. Ардчиллыг дэмжвэл манайх шиг л болно. хятад лугаа адил хөгжиж байгаа улс юм шиг байна лээ. Дэлхий нийт энэ ардчилал гэдэг хөгийн замаар яваад одоо мухардалд ороод байх шив дээ.Ардчилал нь анархизм болж хаа сайгүй төрийн эсрэг бослого тэмцэл.

Avatar

иргэн 2020-10-08 202.70.34.70

Вьетнамыг сайн хөгжиж байгаа улс гэж уншсан юм байна. Ардчиллыг дэмжвэл манайх шиг л болно. Сайн мууг бол мэдэхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж