Вьетнам улс АНУ-тай хүний эрхийн талаар ярилцаад удаагүй байхдаа ардчиллыг дэмжигч блог бичээч Пам Дон Транг баривчилжээ.
Памыг Хо Чи Мин хотод энэ долоо хоногийн эхээр төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж баривчилсан байна. Тэрбээр өмнө нь ч бас ардчиллыг дэмжиж, хэвлэлийн эрх чөлөөгүй хэмээн Вьетнамын хуулийг шүүмжлээд, шийтгүүлж байсан юм.
Вьетнамын Коммунист эрх баригч ганц нам шүүмжлэгчдийг ийнхүү шийтгэх нь ховор зүйл биш аж. Болсон явдлын талаар АНУ-ын зүгээс байр суурь илэрхийлээгүй байгаа ч хүний эрхийн олон улсын байгууллагууд Вьетнамын Засгийн газраас хатагтай Памыг даруй суллахыг шаардсан байна.
Пам Бүгд найрамдах социалист Вьетнамын төрийн эсрэг худал хуурмаг, суртал ухуулга тараасан хэмээн буруутгагдаж байгаа гэнэ. Тэрбээр 20 хүртэл жил хоригдож магадгүй болоод буй юм.
Энэ жилийн эхээр Пам ажиллаж байсан хэвлэлийн газраасаа цагдаа нарын дарамтаас болж гарсан бөгөөд хамтран зүтгэгчдийг нь хүчирхийлсэн, хулгайлсан хэргүүдэд төрийг буруутгаж эхэлсэн гэнэ.
Цахим орчин хөгжихийн хэрээр вьетнамчууд нийтийн сүлжээнд ихээр хандах болсон тул төрийн зүгээс иргэдийнхээ цахим хэрэглээг хянах болжээ.
Эх сурвалж: BBC.COM