Монгол, Японы хамтын ажиллагааны түүхийг дурсав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол, Японы хамтын ажиллагааны түүхийг дурсав

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Монгол, Японы хамтын ажиллагааны түүхийг дурсав

Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийнхэн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл” сэдвээр өчигдөр дурсамж уулзалт зохион байгууллаа.

Дурсамж уулзалтад оролцогсод БНМАУ-ын сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны дарга асан Д.Салдангийн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985)” номонд бичигдсэн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа анх яаж үүссэн, энэ харилцааны анхны түүчээ нь болж бодитоор барьж байгуулагдсан “Говь” үйлдвэртэй холбогдох түүхэн баримтуудыг дурсаж, ярилцлаа.

Энэ номонд хоёр улсын бодит түүхтэй холбогдох баримтууд олноор тусчээ. Тухайн үед Монгол Улс анх удаа “хөрөнгөтөн” гэгдэх оронтой, тухайлбал, Японтой эдийн засгийн харилцаа тогтоож хамтран ажиллах нь манай хувьд цоо шинэ зүйл байжээ. Тодруулбал, 1973 он хүртэл аль ч хөрөнгөтөн оронтой эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн хэлбэр болох зээл авах, үйлдвэр барих, хамтарсан хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд энэ талын ямар ч туршлагагүй байсан аж. Тэр тусмаа Монгол-Японы анхны эдийн засгийн хамтын ажиллагааны эхлэл нь олон улсын байдлын хувьд түүхийн онцгой цаг үед, хоёр талын ихээхэн өвөрмөц байр суурьтай нөхцөл байдлын дунд гарч ирсэн цоо шинэ хандлага, хэлбэр бүхий сонирхолтой нарийн төвөгтэй үйл ажиллагаа байжээ.

Тийм амаргүй нөхцөлд Японы Засгийн газрын буцалтгүй тусламж (Grant) авах хэлэлцээг эхлүүлэх, уг тусламжийн хэмжээг хүссэн хэмжээндээ хүртэл нэмүүлж батлуулах, урьд өмнө нь манайд байгаагүй шинэ техник, технологи бүхий үйлдвэрийг барьж байгуулах, ажиллуулах мэргэжлийн хүмүүсийг Японд сургаж бэлтгэх гэх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг жинхэнэ утгаар нь үүсгэн хэрэгжүүлсэн нь өнөөгийн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэлийг тавьсан байна.

Энэ удаагийн дурсамж уулзалтад “Говь” үйлдвэрийг байгуулахад гар бие оролцож, хамтарч ажиллаж байсан ахмадууд, энэ түүхт төслийн шугамаар Япон улсад суралцаж төгссөн анхны оюутнууд, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү болон Японы Элчин сайдын яамныхан, мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар оролцлоо.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Абенович Абенов 2016-02-18 182.160.1.252

Хэрвээ монголчууд Халх голд ялагдсан бол Солонгос, Хятадад ын Нанкинд болсон хэрэг явдлууд давтагдахгуй гэх баталгаа байхгуй !!!! Хятадын Нанкин хотод 300 мянган Хятад хунийг нэг шонийн дотор цаазалсан хэрэг гарсан. Яг Халх голд дайн болоогуй гэж монголчуудын тархийг угаадаг шигээ Нанкинд тийм олон хунийг алаагуй гэж л япончууд бухдаг хумуус юм ш дээ. Ийм хумуустэй сайн харилцааны тухай ярих хэрэг байхгуй. Энэ хуухэн аавынхаа нэрээр PR хийж болно. Гэхдээ хаана ямар сэдвийг сонгохоо уг нь сайн бодох хэрэгтэй ш дээ

Симизон 2016-02-18 182.160.1.252

Ер нь бол Халх голд дайн болоогуй гэж монголчуудын тархийг угаахаа зогсоосон уед л Монгол - Японы сайн харилцааны туух эхлэх естой !!!

Синзонов Абенович 2016-02-18 182.160.0.47

Туух мэдэхгуй хумуусийн тахийг угаахаар энд энэ элчин сайд цуглуулчихсан юм шиг бна. Монгол улс Япон улстай дипломат харилцаа тогтоох хусэлтийг маш олон удаа гаргаж байсан Япон тэр бугдэд татгалзсан хариу огч байсан юм билээ. Уунийгээ Тайвань улс Монгол той дипломат харилцаатай болохыг эсэргууцэж бна гэж тайлбарладаг байсан юм билээ. Тайванд засгийн эрх барьдаг Гоминданы нам чинь Монголыг бие даасан улс гэж хулээн зовшоордоггуй ш дээ , Одоо ч тийм. Туух мэдэхгуй бол ингээд элчин сайд гээд ирчихсэн энэ хунээр тариа угаалгаад сууж байгаа юм даа.

Япончик 2016-02-18 182.160.0.47

20 - р зуунд Монгол, Япон хоер анх Халх голд дайн хийж уулзсан ш дээ !!! Туунээс омно бол ямар ч харилцаа байгаагуй гэж хэлж болно. Энд нэг хун Говь уйлдвэр бол дайны толборт огсон уйлдвэр гэж зов хэллээ. Говь уйлдвэрийг яаж байгуулсныг Салдан биш оор мэддэг хун бий ш дээ. Энэ тухай бичсэн ном ч байгаа. Энэ уйлдвэр эхнээсээ молнголын толоо баригдаагуй юм билээ. Харин монголчууд дайныы толборт огох 17 сая ам долларыг нь говь уйлдвэр болгож оортоо ашигтайгаар эргуулж чадсан юм. Маргалдах хун байвал нгадтай уулзаарай !!!

Зочин 2016-02-18 59.153.112.179

Говь үйлдвэрийг дайны төлбөрт барьж өгсөн болохоос биш зээл тусламж төсөлөөр барьж өгөөгүй шдээ түүхийг битгий гуйвуул

Зочин 2016-02-18 202.179.26.252

Төрийнхээ далбааг нэг сайхан индүүдээд өлгөж болдоггүй юм байхдаа. Нэг л үрчийж нугаларсан, авдрын ероолоос ухаж гаргаж ирээд хананд кноптсон байна.

Congratulations! 2016-02-18 122.201.24.177

Mongol Japanii diplomat hariltsaanii 44 jiliin oin bayariig hurgee!