Швейцарийн алдарт Wisa Gloria компани гурван дугуйт үйлдвэрлэлээрээ дотооддоо тэргүүлэгч нь юм. Өнгөрсөн хугацаанд тод, содон, гялтгасан улаан өнгөтэй гурван дугуйтаараа олны анхаарлыг татдаг байсан тэд энэ удаад 24 каратын алтаар өнгөлсөн, сонгодог загварын гурван дугуйт бүтээсэн байна. Хэн нэг чинээлэг цуглуулагчид зориулагдсан гэмээр уг гурван дугуйт үнэхээр урлагийн бүтээл болж чаджээ.
С.Цэлмэг