Монгол Улсын хууль банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай | News.MN

Монгол Улсын хууль банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Монгол Улсын хууль банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай

2008 оны 11 сарын 25 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
 
      1 дүгээр зүйл. Хуулийн зорилт     
 
     1.1.Энэ хуулийн зорилт нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.     
 
      2 дугаар зүйл. Баталгаа     
 
     2.1.Банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс гаргах баталгаа нь мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий, Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид хамаарна.     
 
     2.2.Энэ хуулийн 2.1-д заасан баталгаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд хүчинтэй байна.     
 
     2.3.Энэ хуулийн 2.2-т заасан баталгааны хугацаанд арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид учирсан хохирлыг төр бүрэн хариуцна.     
 
     2.4. Энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэл нэгэн адил хамаарна. /Энэ хэсгийг 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/     
 
      21 дүгээр зүйл. Баталгаанд үл хамаарах мөнгөн хадгаламж     
 
     21.1. Дараахь төрлийн мөнгөн хадгаламж энэ хуульд заасан баталгаанд хамаарахгүй:     
 
     21.1.1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан “холбогдох этгээд”-ийн банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж;     
 
     21.1.2. банкинд хоёрдогч өглөг хэлбэрээр буюу тодорхой хугацааны дараа банкны хувьцаанд хөрвөх нөхцөлтэй байршуулсан мөнгөн хадгаламж болон тухайн мөнгөн хадгаламж эзэмшигчийн бусад мөнгөн хадгаламж;     
 
     21.1.3. Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт заасан банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, 28 дугаар бүлэгт заасан албан тушаалын гэмт хэрэг, түүнчлэн терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон этгээдийн өөрийн болон бусдын нэр дээр байршуулсан мөнгөн хадгаламж. /Дээрх 21 дүгээр зүйлийг 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/     
 
      3 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох     
 
     3.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.     

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж