Жастин Бибер хосын сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Жастин Бибер хосын сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж эхэлжээ

Жастин Бибер хосын сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж эхэлжээ

АНУ-ын дуучин Жастин Бибер өсвөр насандаа дэлхийд алдартай дуучин болж нэр алдраа цуурайтуулсан. Тэр цагаас түүний амьдрал олон сая хүний хараан дор үргэлжлэх болсон билээ. Тэрбээр дуучин Селена Гомезтой үерхэх болсноор хамгийн алдартай залуу хосуудаар нэрлэгдэж байв. Гэвч тэдний харилцаа салж, нийлж үргэлжилсний эцэст хэн хэнийхээ сэтгэлд шарх болон үлджээ. Жастин өнгөрсөн 2018 оны есдүгээр сарын 13-нд Селенагаас салаад удаагүй байхдаа эртний танил Хэйли Болдуинтэй гэрлэж, шүтэн бишрэгчдээ алмайруулсан. Тэд болзож эхэлсэн гэх шум тараад удаагүй байхдаа сүй тавьж, хоёр сарын дараа хуримаа хийсэн юм. Тэд нууцаар хуримласан. Тэгвэл Жастин, Хэйли нар өнгөрсөн есдүгээр сарын 30-нд гэр бүл, найз нөхдийнхөө өмнө дахин сүйн бөгж солилцон хурим хийжээ.

Жастин өдгөө 25 настай бол Хэйли түүнээс гурван насаар дүү. Тэд анх 2009 онд “The Today Show” нэвтрүүлгийн тайзны ард танилцжээ. Удалгүй тэд найз нөхдийн харилцаатай болж, бусад найзуудынхаа хамт аялалд хамт явж байжээ. Тэд 2016 онд хэсэг хугацаанд болзсон ч Жастин Селенатай цуг амьдрах болсноор салсан байв. Гэхдээ Жастин, Селена нар 2018 оны эхээр салснаар Хэйли дээр эргэн иржээ.

Жастин Хэйлитэй гэрлэснээсээ хойш бусад эмэгтэйчүүдээс зайгаа барьж, сайн нөхөр байхыг хичээж байгаа аж. Гэсэн ч тэрбээр үе, үе Селенаг дурсан ярьж, эхнэрээ гомдоочихоод байдаг тухай найзууд нь ярьжээ. Хэйли тэсэхгүй Селенад хандан “Миний залуугаас хол бай!” гэж хүртэл хэлсэн аж.

Жастин, Хэйли нар хэн хэн нь гэрлэлтээ хадгалж үлдэхийг хичээж байгаа бөгөөд хамтдаа хосын сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж эхэлсэн гэнэ. Жастин саяхан өөрийн твиттер хуудсандаа “Өнгөрсөн амьдрал, ажил, хариуцлага, сэтгэл хөдлөл, гэр бүл зэрэг олон дарамтын дор өглөө сэрэхдээ зөв хандлагатай байх хэцүү. Заримдаа би амьдрахыг хүсдэггүй” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Radar online

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж