Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 264 иргэн ирнэ | News.MN

Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 264 иргэн ирнэ

Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 264 иргэн ирнэ

Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 264 иргэн ирнэ

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.10.08/ 10:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус нислэг 19:00 цагт Улаанбаатарт газардах бөгөөд нийт 264 иргэн эх орондоо ирэх юм байна.  Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй гэр бүл 54, жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчтай 28, хөгжлийн бэрхшээлтэй 3, эрүүл мэндийн шалтгаантай 25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 140 иргэн байна. Дээрх иргэдийг  Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Би Жи” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж