Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2020.10.08/ 382 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй хэмээн мэдээллээ.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 315 болж байна. Үүнээс 308 нь эдгэрсэн бол долоон хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-д эмчлүүлж байна.
Тодруулбал, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа долоон хүний зургаа нь бие нь хөнгөн, нэг хүний бие хүндэвтэр байгаа аж. ЭМЯ Covid-19 цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ.
Э.БУРАМ