Цэргийн албанд тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэг нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Цэргийн албанд тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэг нэмэгджээ

Цэргийн албанд тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэг нэмэгджээ

Засгийн газар 2017 онд 144 дүгээр тогтоолоор “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам” баталсан. Өнөөдрийн байдлаар тус журмын дагуу эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэг нэмэгджээ. Тодруулбал, уушгины шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй болсон байна.

Өнгөрсөн Лхагва гариг (2020.10.06)-т болсон Цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөн дээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэлэхдээ “Залуучуудын дунд эрүүл мэндийн боловсрол дутмаг, өвчтэй эсэхээ цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт орж байж мэдэх тохиолдол гардаг. Иймд дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвүүд үнэгүй үзлэг оношилгоог тогтмол зохион байгуулах шаардлагатай” хэмээн онцлов.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаагүй. 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болох юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт 12874 иргэн хамрагдаж, цэргийн насны залуучуудын 5209 буюу 40 хувь нь эрүүл мэндийн хувьд тэнцээгүй байна. Оношийн бүлгээр авч үзэхэд мэс заслын өвчнөөр 1090, дотрын өвчнөөр 735, чих хамар хоолойн өвчнөөр 672, гэмтлийн улмаас 570, арьс харшлын өвчтэй 350 иргэн цэргийн алба хаах боломжгүй болжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж