Жорж Флойдыг хөнөөсөн цагдааг суллажээ

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Жорж Флойдыг хөнөөсөн цагдааг суллажээ

Жорж Флойдыг хөнөөсөн цагдааг суллажээ

АНУ-д өнгөрсөн тавдугаар сарын 25-нд хар арьст сэжигтэн Жорж Флойдыг баривчлах үедээ амь насыг нь хохироосон цагдаагийн офицер Дерек Чоувин хүн амины хэрэгт яллагдсан. Тэрбээр АНУ-ын Миннесота муж улсын Хеннепин хотын шоронд хоригдож байв.  Гэсэн ч тэрбээр нэг сая ам.долларын барьцаа төлснөөр батлан даалтад суллагдсан болохыг эх сурвалжууд мэдээлжээ. Улмаар ард иргэдийн дунд дахин бослого тэмцэл, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн Үндэсний гвардыг бэлэн байдалд байхыг Миннесота муж улсын захирагч үүрэг болгосон байна. Тус муж улсад 100 орчим цэрэг, Үндэсний гвардын 75 алба хаагчийг бэлэн байдалд шилжүүлжээ.

44 настай Дерек Чоувин нь сэжигтэн Жорж Флойдыг баривчлах үедээ хүзүүн дээр нь есөн минут өвдөглөн сууж, амьсгал авах боломж олгохгүй байсаар амь насыг нь хөнөөсөн билээ. Жорж Флойдын амь тавьж буй бичлэг цахим ертөнцөд тарснаар АНУ төдийгүй дэлхийн олон оронд арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагдаагийн хүчирхийллийн эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөж, эмх замбараагүй байдал үүссэн юм. Жорж Флойд шударга бусаар амь насаа алдсан хэрэг нь 20 ам.долларын хуурамч дэвсгэрт ашиглан гүйлгээ хийсэн гэж сэжиглэгдсэн юм. Дерек Чоувинтай хамт баривчилгаанд оролцосон өөр гурван цагдаагийн офицер ажлаасаа халагдаж, шалгагдсан.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж