Долоон жил шалгасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг эцэслэгдэх үү? | News.MN

Долоон жил шалгасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг эцэслэгдэх үү?

Долоон жил шалгасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг эцэслэгдэх үү?

Долоон жил шалгасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг эцэслэгдэх үү?

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох  эрүүгийн хэргийг Монголын шүүх энэ өдрүүдэд  шүүж байна. Уг хэрэг гараад 11 жил болжээ.  Харин хууль хяналтынхан хэрэг үйлдэгдсэнээс хойш дөрвөн жилийн дараа  буюу 2013 оноос эхлэн  шалгасан байдаг.  Эцэст нь энэ оны наймдугаар сарын 6-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор аравдугаар сарын 5-нд эхэлсэн юм.

Тэгвэл "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох зургаан хүний гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.08/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна.

Олон жил шалгагдаж, шүүхэд шилжиж ирсэн Ш.Батхүүд холбогдох зургаан хүний хэрэг одоо л эцэслэн шийдэгдэх нь хэмээн анхаарал тавих олон хүн бий.

“Жаст" группын захирал асан  Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаад байгаа юм.

Тодруулбал, "Жаст"-ын Ш.Батхүү нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавин, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан, Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл",  “Олон овоот"  ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүгдэж байна. 

ХЭРГИЙН  ЭРГЭН ТОЙРОНД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ НЭХЭН САНУУЛЪЯ: 

2013 оны наймдугаар сарын 15.  Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Жаст”-ын Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэв. 

2015-2016 он. Ш.Батхүүгийн зээл хугацаандаа төлөөгүй асуудлаар Олон улсын арбитрын шүүх дөрвөн  удаа хуралдав. 

2017 он.“Стандарт” банк Лондонгийн дээд шүүхэд "Эрдэнэт" үйлдвэрээс зээлийн төлбөрийг даруй гаргаж өгөх тухай гомдол гаргажээ.

Лондонгийн дээд шүүхээс: 
• “Эрдэнэт” үйлдвэрийн эд хөрөнгийг Англи болон Уэльсийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байх
• Эд хөрөнгийг нь захиран зарцуулах, худалдан борлуулах
• Арбитрын шүүхээс гаргасан 41.22 сая доллар, дээр нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой Стандарт банкнаас гаргасан зардал 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх мөнгөн дүнг банкинд байршуулах шийдвэр гаргажээ. 

2018 оны наймдугаар сар. Монгол Улсын Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж, "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлыг судалж, өр төлбөрийг барагдуулах ажлыг шийдвэрлэхээр болов. Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг Английн дээд шүүхийн шийдвэрийг  биелүүлэхгүй бол эрсдэлтэй гэж үзжээ. 

2019 он. Монголын Засгийн газар  Америкийн компаниар дамжуулан  хэлэлцээр хийсний эцэст 40 сая ам.долларыг нэн яаралтай хийвэл асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тохиролцоонд хүрч төлбөрийг "Эрдэнэт" үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас гаргаж шилжүүлснээр  “Эрдэнэт” үйлдвэр "Стандарт" банкны хооронд үүссэн зээлийн эргэн төлөлтийн маргаан дуусчээ. 

2019 оны долдугаар сарын 3. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай тэмцэх газар Ш.Батхүүгийн 190 орчим тооны хөрөнгийг илрүүллээ. Нийт үнэлгээ нь 98 орчим тэрбум төгрөг болно. Эдгээр хөрөнгийг нээлттэй зарж “Эрдэнэт”-ийн Эрсдэлийн сангаас гаргасан зардлыг төлүүлж, хохирлыг нь барагдуулах арга хэмжээ авна” гэж  мэдэгдэв. Процедураараа шүүхийн байгууллагаар Ш.Батхүү нарын хэргийг шүүж, шийдвэр гарсны дараа хөрөнгийг нь зарах эсэх асуудал яригдах аж.  

2020 оны долдугаар сарын 24. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хэлэлцэв.  Улмаар шүүх хуралдааныг наймдугаар сарын 5-ны 10:00 цагт хийхээр  товлосон ч хойшилж, 2020 оны аравдугаар сарын 5-нд хийхээр болж, дахин товложээ. 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-08 49.0.191.250

Санхүү төгссөн эдийн засгийн боловсролтой хүний хувьд хамгийн тэнэг залуу Компани дампуурвал өр төлбөр нь хүчингүй болдог гээд тэнэг чинь ойгочихгүй юу. Соц үед санхүү төгссөн Агар билүү нэг нөхөр Дундговьд 80 сая төг завшсан хэргээр цааз авч манай багш нар хичээл дээр муугийн жишээ болгож ярьдаг бсан юм.Энэ Батхүү чинь тухайн үедээ Нефтийн компанитай банктай, мах бэлтгэлийн газартай,Уул уурхайтай баян амьтан байсан байхгүй юу.Олон улсад монголын нэр төрийг унагаж, олон хүмүүсийг чирлээдээ.

Avatar

зочин 2020-10-08 66.181.161.63

За за ,, Хуурамч баримт бүрдүүлсэн ,, гээд л ялаа ганцаараа үүрээд гарах гэж байгаа юм байна … Дарга нар сугараад үлдэх нь л дэ .
Мөнгө төгрөгөө сайтар нуугаа биз …

Avatar

Зочин 2020-10-08 122.201.22.90

Монголын хуулиар бүрэн тоглож байгаа хүн мөнгөний өмнө шүүх хүчгүй байжээ.

Avatar

Irgenjav 2020-10-08 24.13.36.85

Baahan surjignej baigaad huun heleltseh hugatsaa duussan geed heden tugruguur torgoson bolood l ungurnu. Naad hed chin zugeer hugatsaa l hojij baigaa. Mongoloor duuren hoshin shogin jujigchid. Boloogui ee heden jiliin daraa " Gavyat edin zasagch" bolson tuuj yavha harj l baigaarai! Yana daa minii Mongolin ireedui!

Avatar

Зочин 2020-10-08 202.55.188.90

Яг үнэндээ үүнээс болж л Монгол улс хар, саарал жагсаалтанд орсон. Мөн Баттулгын хэрэг, Элбэгдоржийн мөнгө угаалт, ждүгийн хэргүүд орно. Гол хэргүүдээ шүүж таслаагүй байхад саарал жагсаалтаас гарах ч юу л бол доо.

Avatar

Zochin 2020-10-08 202.9.46.3

Төр ямар ч хамаагүй аргаар мөнгөө л авч эмнэлэг, сургууль цэцрлэгч юмуу бүтээн байгуулалтанд оруулмаар л байна

Avatar

Зочин 2020-10-08 103.111.68.3

Hoshin shogoos doloon dor ym bolj baina doo. Hereg hiisen hun ni eruul sogtuu ni medegdehgui ineed aldsan hun l yvah ym.

Avatar

ZOCHIN 2020-10-08 180.150.83.201

HAMGIIN GOL N AVILGAL AVCHIHSAN HUULIINHAN L GOL N UDAASHRUULJ BGAASHDEE…TUUNEES BISH..ENGIIN HUULICH BI BOL HIISEN HEREGT N UNSHAAD L YLIIG N UGNUSHDEE…AVILGACHID BSAN TCAGT MONGOL HEZEE CH SAIHAN AMDRAHGUI…ZUGEER L AFRIKAASAA DORSHUU…

Avatar

Зочин 2020-10-08 192.82.64.153

Авсан уу авсан яасан со юм бэ дээ энэ Шүүх энгийн иргэн байсан бол аль хэдийн 10 жил авсан байгаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж