Дэлхийн эдийн засаг ирэх онд өсөх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засаг ирэх онд өсөх төлөвтэй байна

Дэлхийн эдийн засаг ирэх онд өсөх төлөвтэй байна

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-аас өнгөрсөн Мягмар гариг (2020.10.06)-т хэвлэлийн бага хурал хийж, дэлхийн худалдаа энэ онд 9.2 хувиар буурч, ирэх онд 7.2 хувиар өснө хэмээн таамаглаж буйгаа танилцуулав.

Тус байгууллага зургаан сарын өмнө, цар тахлын улмаас эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа тасалдсантай холбоотойгоор дэлхийн худалдаа 2020 онд 13-32 хувиар буурна хэмээн таамаглаж байсан билээ. Гэвч цар тахлаас үүдэлтэй үр дагавруудыг харгалзан үзэж, ирэх оны урьдчилсан таамаглалыг өмнөхөөсөө бууруулаад байгаа бөгөөд дахин бууруулж болзошгүй аж.

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хувьд дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн төлвөө ирэх долоо хоногт бага зэрэг сайжруулж магадгүй байна. Тус байгууллага дөрвөн сарын өмнө дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 4.9 хувиар агшина гэж тооцоолсон билээ.

ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева ирэх долоо хоногт хийх мэдэгдлийнхээ урьдчилсан тэмдэглэлдээ II, III улиралд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал зургаадугаар сард танилцуулсан таамгаас бага зэрэг сайжирсныг онцолжээ.

Эх сурвалж: INF.ORG
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж