АСЕМ-д зориулсан тохижилтын ажил ирэх сард эхэлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АСЕМ-д зориулсан тохижилтын ажил ирэх сард эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

АСЕМ-д зориулсан тохижилтын ажил ирэх сард эхэлнэ

“ТОРГОНЫ ЗАМ”-ЫН ХӨШӨӨНИЙ ТЭМЭЭГ ЕС БОЛГОНО

Улаанбаатар хотод ирсэн зочид ихээр зорчдог Чингисийн өргөн чөлөө буюу 120-ийн уулзвар, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж буюу Хуримын ордны урд тал, Үндэсний соёл амралтын хүрээлэнг тойрсон зам зэрэг 13 гудамж талбайд ногоон байгууламж түлхүү тавьж, тохижуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг нь гарган баталжээ. Долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн өндөр дээд түвшний уулзалтууд болно. Тэгэхээр гадаадын зочдыг ирэхээс өмнө нийслэл гудамж талбайн өнгө төрхөө сайжруулахад гурван сарын хугацаа үлдсэн гэсэн үг. Гудамж талбайн зам талбайг засах, шинэчлэх, ногоон байгууламжаар хүрээлэх ажилд 21 тэрбум төгрөг зарцуулна. Тохижилтын ажлыг гардан хийх Улаанбаатар нэгтгэл, Захирагчийн ажлын албаныхан одоогийн байдлаар бичиг цаасны ажлаа дууссан. Хаврын урь оронгуут гуравдугаар сараас бүтээн байгуулалтын газар шорооны ажлыг эхлүүлнэ гэсэн календаржсан төлөвлөгөөг гаргажээ.

Улсын эрс тэс уур амьсгалтай зохицуулан мод цэцгийг ихээр тарьж, ургуулахаар болсон байна. Ингэхдээ төв магистраль шугам явсан гудамжид тусгай савлагаатай модыг суулгана. Хөрс нь эвдэгдээгүй дахин дахин ухах шаардлагагүй газар хоёр метрээс дээш өндөртэй, 4-5 төрлийн мод тарина. Нэг мод 10-30 мянган төгрөгийн ханштай. Урьдчилсан байдлаар ойролцоогоор 4000 орчим модыг авч, суулган гэсэн тооцоог нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан хийсэн байх юм. Мөн ирэх гуравдугаар сараас хотын төв гудамж дагуу байрлалтай үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд орчноо цэвэрлэж, тохижуул, халцарч, өнгөө алдсан байшин барилгаа будаж, шинэчил гэсэн шаардлагыг нийслэлээс тавьж, тохижилтын ажилд Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар нэгтгэл, Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хяналт тавих юм.

Зөвхөн зочдод зориулж гудамж талбайгаа засаж, тохижуулахаас гадна төсөвт суусан хөрөнгөө үр дүнтэй, бодитой ажилд зориулъя гэсэн төлөвлөгөө гаргажээ. Ингэхдээ тохижилт хийгдэх бүх зам талбайдаа тал талын судалгаа хийж, тусгай зураг төсөлтэйгөөр бүтээн байгуулалтыг хийнэ гэлээ. Жишээлбэл, эртний нүүдэлчин монголчуудыг илтгэх хагас дугуйрсан тэмээн цуваан хөшөөн жижиг макетийг боловсруулж, хөшөөг барихад бэлэн болсон байна.

2016 онд нийслэл нийт 909 авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтыг хийх жагсаалтыг баталсан. Дээрх зам талбайн ажлын ихэнх нь АСЕМ-ийн уулзалтаас өмнө дуусах шаардлагатай. Ямартай ч хотынхон тохижилт бүтээн байгуулалтын ажлыг шахуу хөтөлбөртэйгөөр хийж, дуусгана гэсэн зорилт тавьсан байх юм. Гэхдээ Үндэсний соёл амралтын хүрээлэн дундуур зам гаргаж, “Шангри-ла” зочид буудалтай холбох зэрэг газартай холбоотой асуудал шийдэгдээгүй хүлээгдэж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-18 180.235.180.82

Байраа будмаар байна гадна фасад дулаалмаар байна ойролцоох шороон замыг цементелмээр байна төлөвлөгөөнд орсон гээд олон жил өнгөрлөө хотынхоо төвийг л тойруулж сайжруулаад зах руугаа анхаарахгүй дэндүү ялгаварлан хандаж байна шүү.

Зочин 2016-02-18 202.9.41.171

Mongolchuuddaa amjilt xusie.Bugd idevxtei oroltsox xeregtei .Yadaj xiisen zuiliig suitgexgui baigaarai...

Zochin 2016-02-18 103.229.121.189

Ub hot maani u gu zasahnee, amjilt!!

зочин 2016-02-18 103.229.122.55

Манай улсын эдийн засгийн хөгжилд хүнд үйлдвэр ч бүүр өнгөрч, хөнгөн үйлдвэрлэлийн жижиг, дунд үйлдвэр хэдийг босгоод авбал удахгүй үр хүүхдийг маань багалзуурдах бондын өрөө төлөхөд тустай юмсан.Гэтэл АН-н гамингууд нүүр будгийн ажил хийж юм үзээгүй гэнэн тэнэг иргэдийн нүдийг хуурч гол гаргаж байна. Улс орноо барьцаалж авсан бондын өрөө төлөх тэр хатуу цаг ирэхэд энэ баярлаад байгаа гэнэн маанагууд хаана байх бол.

Зочин 2016-02-18 43.242.243.202

АСЕМ ын үеэр Элбэгдорж Монгол улс дампуурсныг дэлхий даяар зарлах хэрэгтэй. Нүүрээ улайлгалаад уйлж байгаад мөнгө өгч өрнөөс нимгэлэх шаанстай улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдуудаас тусламж гуйх хэрэгтэй. Ядаж 5 тэрбум доллар олох хэрэгтэй. 50 улсын ерөнхийлөгчид хамгийн сайхан хүүхнүүдийг өвөрт нь оруулах хэрэгтэй. Ингэж байж хөгжсөн улс зөндөө. Янхануудаа эх орныхоо төлөө

Зочин 2016-02-18 103.26.193.80

Яар том том моднууд вэ, хиймэл юмуу. Ийм томоор нь тарьж байсан түүх байхгүйшд

Зочин 2016-02-18 59.153.114.232

yavgan hunii zamaa taglaad mod tarih gej baigaam uu? 5 Chingisiin urgun chuluu!!!

URA 2016-02-18 103.57.93.140

AUGAA BORJUURIIN BIZNES MANDTUGAAAAI URA

Зочин 2016-02-18 122.201.24.138

наадмаар хот ч гоё болох нь дээ

Зочин 2016-02-18 182.160.39.172

асем зайл. ард түмэн туйлдаж байна.

zochin 2016-02-18 90.178.234.128

Acemiin erhem hundet zochidiin byinaar cuhdaatar duurgiin 5 dygaar horoond bairlaj baigaa ceoliin gydamjnii daryyn dorwon zamiin yylzwariin golomt hothonii oodooc harcan hyychin uildwerchnii ewleliin tow zowloliin bair nertei tawan dawhar toocgon 52 dygaar bairiin gadaad fasssadiig bydaad gydamjnii ongo zacaad ogwol erhem hundet zochidiin gegeen cur huchind mehiin ecolmoi.

zochin 2016-02-18 90.178.234.128

Uneheer odoo tariagui baigaa mod erhem hundet zochidiig ireheec omno zyrgan deerhi schig cagcaitalaa yrgana gej baihyy hiatadiin boon gerel chimeglel dolcon hiimel mod awchirch cyylgachihaad irgediinhee chihen deer tcetceg yrgyylaad ter bymiin tocol awcan humuuc n schune tcagiin tceej baychyyd bolon gaihyylah wii dee maschinaar yawaad ongoroh erhem zochid yamar zogcood yawgan yawj bischreh bisch dee

асех 2016-02-18 103.9.88.210

Асем тонил

Зочин 2016-02-18 150.129.143.201

Гэндэнгийн гудамжны урд тал буюу Хүүхдийн ордны зүүн талд байрлах өндөр барилгын гараш руу ордог налуу нь явган хүний зам байтугай, автомашин зорчих хэсгийг налуулчихсан байгаа . УИХ-ын гишүүн Наранхүүгийнх гээд байсан, одоо хэнийх юм бэ бүү мэд. Энэ тохжилтын ажлын хүрээнд тус барилгын подвал руу ордог гарашийн замыг өөрчилж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж, явган хүний замыг стандартын дагуу тавих талаар УБ хотын удирдлага авилга аваагүй бол анхаарч ажиллаасай билээ.

Зочин 2016-02-18 103.229.121.79

Nogoo acem gegcheesee omno amjih uu. Bas neg songuuliin omno mongo tsohih arga bish biz.mod but heden sriin dotor ingej sagsaital urgah ve

bayartai bna 2016-02-18 202.126.89.148

und ch zoriulsan bai svvld n bidend vlddeg um bgaz dee bas uursduu vldsen hoino n hairlan hamgaalah irgen bidnii vreg sh dee eniigee medeg hvn n tsoondoo

Зочин 2016-02-18 182.160.40.117

батүүлийн хүү бүгдийг хамсан байх даа

zochin 2016-02-18 37.220.133.161

Ashgui dee bidend saihan tohijilt uldeh ny. Sohorson bish jabshib. Uneheer ulsiin niislel shig haragdah ny muruudul bieleh ny. Amjilt husie.

zochin 2016-02-18 202.179.18.47

hurdan busdad tuvug udahgui hurdan shuurhai hiih heregtei

zochin 2016-02-18 202.70.40.154

paah, bidendee zoriulj ingej hiideg boloosoi asem-d zorilj ch geh shig

irgen 2016-02-18 122.201.21.139

Asem avaad yavahgui bidend l uldeh yum bish uu

Зочин 2016-02-18 124.158.126.101

Bidend uldene l dee.

efef 2016-02-18 202.70.45.237

amjih u?

Зочин 2016-02-18 150.129.140.171

2 жилийн өмнө зассан замуудыг дахин засаж байгаам уу?

Зочин 2016-02-18 182.160.39.135

ард түмэнд биш асемд зориул

1111111 2016-02-18 203.91.119.163

Болж дээ, УИД-ын урд нэг балай дэлгэцийг гоё болгох гэж бгаа юм бна