Төв талбайн усан оргилуур өнгөрөгч зургадугаар сард нээлтээ хийсэн. Хүйтний улирал эхэлж байгаа учраас өнгөрсөн долоо хоногоос эхлэн усан оргилуур ажиллахгүй болсон гэдгийг нийслэлийн Хот тохижилтын албанаас мэдээллээ.
Олны нэрлэж заншсанаар Хонхтой цэцэрлэгийг олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг Хотын захирагч С.Амарсайхан гаргаж байсан. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан юм. Төв талбайн усан оргилуур тавдугаар сараас эхлэн есдүгээр сарын сүүлч хүртэл ажиллана. Мөн задгай театр нь өвөлдөө коток болно гэдгийг өмнө нь албаныхан хэлж байв.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нийт 1.6 га талбайг хамардаг. Тохижилтын хүрээнд 185 метрийн урттай 14 метрийн өргөнтэй, 570 тонн усны багтаамжтай, хөгжмийн аялгуутай усан оргилуур, дугуйн талбайтай, задгай театртай, хоёр нийтийн бие засах газар байгуулахаар 3.2 тэрбум төсөвлөсөн гэдгийг албаныхан танилцуулсан. Усан оргилуур нь 330 ширхэг гэрэлтүүлэгтэй ажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ