Орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллана | News.MN

Орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллана

Улаанбаатар хотод 1965-2000 онд барьж ашиглалтад орсон 1600 гаруй орон сууц байгаа бөгөөд эдгээр орон сууцууд ашиглалтад ороод удсан учраас хана, шал, таазны зай завсраар дулаанаа алдаж, дулааны хувийн алдагдал норматив хэмжээнээс 35-40 хувиар нэмэгдсэн байна. Дулааны алдагдал ихтэй байх нь эрчим хүчний хэрэглээг тэр хэрээр нэмдэг учраас орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дулаалгын шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг  нийслэлээс 2013 оноос эхлэн үе шаттайгаар эхлүүлсэн. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Баянгол дүүргийн 10-р хороололд байрлах хуучны угсармал орон сууцыг дулаалсан технологитой танилцлаа.
 
Тус орон сууц 40 жилийн өмнө ашиглалтад орсон, дулаан алдагдал маш ихтэй, хэвийн хэмжээнд дулаанаар хангаж байгаа ч “байр хүйтэн байна” гэсэн гомдол оршин суугчдаас тасардаггүй байжээ.  Харин өнгөрсөн жил “Баярс констракшн” компани тус орон сууцын нэг талыг өөрийн хөрөнгөөр дулаалсан байна. Ингэснээр дулаан алдагдал 20 орчим хувиар буурч, айлуудын дулаан 7-10 хэмээр нэмэгджээ.
 
“Баярс констаркшн”- компаний удирдлагын танилцуулж байгаагаар  европын орнуудын байшин дулаалгад өргөн хэрэглэгддэг  перлитээр энэхүү орон сууцыг дулаалсан бөгөөд уламжлалт хөөсөнцөрийн хэрэглээг бүрэн халсан. Перлитийг галт уулын чулуулнаас гаргаж авдаг тул өндөр чанартай, галт тэсвэртэй байдаг гэдгийг онцолж байлаа.

Нийслэлийн засаг дарга, “Улаанбаатар хотод дулаалах шаардлагатай байгаа орон сууцуудыг яг ийм технологиор дулаалж чадвал хотын сүлжээнд маш их хэмжээний  дулааны нөөц гарах боломжтой болно.Хамгийн гол нь иргэдийн орон сууц үнэ цэнэтэй хэвээр байна гэсэн үг юм. Үндэсний үйлдвэрлэгчид өөрсдөө дулаалгын материал гарган авч амжилттай нэвтрүүлсэн байгааг харахад сайхан байна. Бид эдгээр үйлдвэрлэгчдийг дэмжин хамтран ажиллах болно” гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ooo 2016-02-18 202.131.234.5

Аль хорооллын ямар байрууд энэ дулаалгын төлөвлөлтөнд орсоныг мэдмээр байна

zochin 2016-02-18 182.250.242.93

dotoodiin uildverlegch naraa ikh sain demjvel hyamral.s garahad ikh nemer bolno shuu

Зочин 2016-02-18 202.9.42.1

19 Р ХОРООЛЛЫН УГСАРМАЛЫГ ДУЛААЛАХ УУ,

irgen 2016-02-18 103.229.122.253

odoo nogoo yariad baisnaa hiih ni de, neg ailaas nileen heden togrog bolno gej mongo gargaad terniigee zeeleer tol teden jil gej hugatsaa zaagaad sar bolgon dulaalgiin mongo gej bairnii mongon deer garah baih da

Зочин 2016-02-18 103.14.36.18

Өөрийнхөө барьсан барилгыг дулаалж оршин суугчиддаа буян болмоор юм.

zochin 2016-02-18 37.220.133.161

Olon yanziin tagtnii haaltuud jigd bol bur tsembiigeed uguh yum daa. Saihan ajil boljee ih amjilt husie.

Зочин 2016-02-18 122.201.24.230

хөөсөнцөрийг халах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж