Өсвөр насны охин Финландын Засгийн газрыг нэг өдөр тэргүүлнэ | News.MN

Өсвөр насны охин Финландын Засгийн газрыг нэг өдөр тэргүүлнэ

Өсвөр насны охин Финландын Засгийн газрыг нэг өдөр тэргүүлнэ

Өсвөр насны охин Финландын Засгийн газрыг нэг өдөр тэргүүлнэ

Финланд улс хүйсийн тэгш эрхийн үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог. Гэсэн ч Финландын Ерөнхий сайд Санна Марин хүйсээр ялгаварлах, тэгш бус байдлын төлөөх тэмцлээ зогсоохгүй гэж мэдэгджээ. Тухайлбал, тэрбээр өөрийн албан үүргийг бүтэн нэг өдрийн турш 16 настай охинд хариуцуулахаар төлөвлөжээ.

Финландын ахлах сургуулийн сурагч Аава Мурто нэг өдрийн турш Ерөнхий сайдыг орлохоор сонгогдсон байна. Тэрбээр хууль батлахгүй боловч улстөрчидтэй уулзаж, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, тэгш эрхийн талаар санал солилцох гэнэ. НҮБ-ын Охидын өдрийг тохиолдуулан “сурагчийн нэг өдөр”-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Олон улсад улс төр болон бусад салбарын удирдах түвшинд өсвөр насны хүүхдүүд нэг өдөр ажиллаж үзэх боломжийг олгох кампанит ажил өрнөх болсон юм. Энэ жил дижитал, технологийн салбар дахь охидын оролцоог дэмжихэд анхаарлаа хандуулж байна.

Санна Марин нь өнгөрсөн жил 34 насандаа Финландын Засгийн газрын тэргүүн болсноор дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болжээ. Тэрбээр Финландын Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж буй гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-08 202.21.127.166

нефтьны мөнгө байхад дураараа дургиж болно л доо л гэж байна

Avatar

Зочин 2020-10-08 202.126.88.39

Nefti baihgui uls l daa, 5 han saya huntei gehdee manaihaas 30 dahin tom ediin zasagtai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж