Трамп 24 цагийн турш Covid-19-ын шинж тэмдэг үзүүлсэнгүй | News.MN

Трамп 24 цагийн турш Covid-19-ын шинж тэмдэг үзүүлсэнгүй

Трамп 24 цагийн турш Covid-19-ын шинж тэмдэг үзүүлсэнгүй

Трамп 24 цагийн турш Covid-19-ын шинж тэмдэг үзүүлсэнгүй

Цар тахлын халдвар аваад удаагүй байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн 24 цагийн турш Covid-19 өвчний ямар нэг шинж тэмдэг үзүүлээгүйгээс гадна дөрвөн өдөр огт халуураагүй хэмээн эмч Син Конли нь мэдэгджээ.

Мөн тэрбээр Ерөнхийлөгчийг өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт очсоноосоо хойш дахин хүчилтөрөгчийн аппарат хэрэглээгүй  хэмээсэн байна. Трамп энэ долоо хоногт эмнэлгээс гарсан бөгөөд өдгөө цагаан ордонд ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа билээ.

Дэмжигчид нь Трампыг эмнэлгээс гарснаасаа хойш жинхэнэ удирдагч ямар байх ёстойг харуулж байгаа хэмээн сайшааж эхэлсэн бол эсэргүүцэгчид нь харин эсрэгээр муулж байгаа юм.

Син Конли “Трампын биеийн байдал, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ зэрэг нарийн үзүүлэлтүүд бүгд тогтворжиж, хэвийн хэмжээндээ очсон. Мөн энэ сарын 5-нд хийсэн шинжилгээгээр Ерөнхийлөгчийн биед эсрэг биет үүссэнийг нотоллоо. Бид цаашид ч гэсэн түүний биеийг сайн хянаж, чухал мэдээллүүдийг хүргэсээр байх болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-08 202.21.107.93

Трамп гуай баахан хүн анхаарахгүй байж үхүүл чихээд амархан өвчин байна гэж шоудаад байгаа юм байхдаа. Мундаг өвгөн шүү тэгж байгаад…

Avatar

Зочин 2020-10-08 202.21.108.136

BIENIH NI DARHLAA SAIN YUM BAINA

Avatar

Зочин 2020-10-08 202.126.88.146

Өвчин тусаагүй юм чинь шинж тэмдэг илрэхгүй шд, 2 хоногт эдгээд ямарч вирусгүй болно гэж түүхэнд байхгүй

Avatar

Зочин 2020-10-08 202.21.108.136

EM UUSNI DARAA 7 HONOGIIN DOTOR BIE BARAG GAIGUI BOLDOG YUM BAINA LEE

Avatar

Od 2020-10-08 182.160.34.134

Yaagaad ? USA-d olon hun uheed bn be???

Avatar

Od 2020-10-08 182.160.34.134

Hogshirch uhehgui gedegiin batalgaa bolj bh shiv dee. Hogshin hun hundeer ovdono geed l DEM iin baiguullagaas anhaaruulaad baidag biz dee ain? Yagaad iim hurdan edgerev? Yagaad USA d tiim olon hun uneed bn?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж