Трамп 24 цагийн турш Covid-19-ын шинж тэмдэг үзүүлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Трамп 24 цагийн турш Covid-19-ын шинж тэмдэг үзүүлсэнгүй

Трамп 24 цагийн турш Covid-19-ын шинж тэмдэг үзүүлсэнгүй

Цар тахлын халдвар аваад удаагүй байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн 24 цагийн турш Covid-19 өвчний ямар нэг шинж тэмдэг үзүүлээгүйгээс гадна дөрвөн өдөр огт халуураагүй хэмээн эмч Син Конли нь мэдэгджээ.

Мөн тэрбээр Ерөнхийлөгчийг өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт очсоноосоо хойш дахин хүчилтөрөгчийн аппарат хэрэглээгүй  хэмээсэн байна. Трамп энэ долоо хоногт эмнэлгээс гарсан бөгөөд өдгөө цагаан ордонд ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа билээ.

Дэмжигчид нь Трампыг эмнэлгээс гарснаасаа хойш жинхэнэ удирдагч ямар байх ёстойг харуулж байгаа хэмээн сайшааж эхэлсэн бол эсэргүүцэгчид нь харин эсрэгээр муулж байгаа юм.

Син Конли “Трампын биеийн байдал, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ зэрэг нарийн үзүүлэлтүүд бүгд тогтворжиж, хэвийн хэмжээндээ очсон. Мөн энэ сарын 5-нд хийсэн шинжилгээгээр Ерөнхийлөгчийн биед эсрэг биет үүссэнийг нотоллоо. Бид цаашид ч гэсэн түүний биеийг сайн хянаж, чухал мэдээллүүдийг хүргэсээр байх болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж