"Гадаад харилцааны сайд нарын хэлэлцээ эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ" | News.MN

"Гадаад харилцааны сайд нарын хэлэлцээ эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ"

"Гадаад харилцааны сайд нарын хэлэлцээ эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ"

"Гадаад харилцааны сайд нарын хэлэлцээ эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ"

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ. Уг айлчлалын хүрээнд Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.

Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги нарын ганцаарчилсан уулзалтаар хоёр улсын нийгэм эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ болох юм.

Уг айлчлалын хүлээгдэж буй үр дүнгийн талаар Япон улсаас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Шимизү Такэнори-гоос тодруулав.

Шимизү Такэнори: Энэ сарын 9-ний өдрөөс хэрэгжих Гадаад хэргийн сайд Т.Мотэги-ийн Монгол Улсад хийх айлчлал хоёр орны харилцаатай холбоотой сүүлийн үед сонссон хамгийн баярт мэдээ байлаа. “КОВИД-19” цар тахлын улмаас Япон, Монголын харилцаа зогсонги байдалд хүрээд байна. Миний хувьд, энэ оны гуравдугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан “Хайрын улирал” концерт, Монгол Улсын Шинжлэх ухаан, техникийн их сургуульд тавих байсан илтгэл, Японы Чюүо их сургуулийн удирдлагуудын Монголд хийх айлчлал, Олон улсын анагаах ухаан, нийгмийн хамгааллын сургуулийн элсэлтийн шалгалт, оюутнуудын дадлага, судалгаа гээд бүх ажлуудаа цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Энэ жил өөрийнхөө хоёр дахь эх орон болсон Монголдоо очиж ч чадсангүй.

Би хүмүүс хоорондын харилцаа улс хоорондын харилцааг хөгжүүлэх гол суурь нь болдог гэж итгэдэг. Ийм учраас энэ удаагийн өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээ нэн чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээ “КОВИД-19” цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулж Монголд хэрэгжих болсон нь Япон Улс эрх чөлөө, ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улстай хөгжүүлж буй харилцааг чухалчилж үздэгийн илрэл гэж хэлж болно. Япон, Монголын харилцааг хөгжүүлэх чин хүсэлтэй япон иргэдийн талархлыг хоёр орны Гадаад хэргийн яамны холбогдох албаныханд дамжуулахыг хүсье. Энэхүү айлчлал “КОВИД-19” цар тахлын дараах хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг үсрэнгүй хөгжүүлэхэд түлхэц болоосой хэмээн найдаж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-08 150.129.143.130

ЯПОНООС ОРЖ ИРЖ БАЙГАА ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН ХЭМЖЭЭГ ЗААВАЛ ШИНЖЛЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

. 2020-10-08 103.212.116.64

Хортой нүдэнд харагдахгүй зүйл хягаж байх шаардлагатай.

Avatar

Уншигч 2020-10-08 202.9.40.181

Баярлалаа.Японы ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж явдаг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж