Худалдаа хөгжлийн, банк 30 жилийнхээ ойн хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх “Хуримтлалтай Монгол” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд иргэдэд хуримтлуулах дадал суулгах зорилготой “ХЯЛБАР ХУРИМТЛАЛ” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна. Энэхүү үйлчилгээ нь иргэдийн орлогоос үл хамаараад хадгаламжаа хялбараар тогтмол нэмэгдүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай юм. Харилцагч данснаасаа зарлага гаргах болон орлого нэмэх бүрдээ тодорхой хэмжээний үнийн дүнг автоматаар, хадгаламж руугаа шилжүүлэх хялбар сонголтуудтай бүтээгдэхүүн юм.
Дөнгөж эхэлж буй шинэ “хуримтлуулагч”-аас эхлээд туршлагатай “хуримтлуулагч” хүртэл хэн бүхэн “ХЯЛБАР ХУРИМТЛАЛ” үйлчилгээний 4 төрлийн аргаас ашиглах боломжтой. Тус үйлчилгээний 4 арга нь тус бүрдээ онцлогтой.
“ХЯЛБАР ХУРИМТЛАЛ” нь үйлчилгээний болон гүйлгээний ямар ч шимтгэлгүй бүтээгдэхүүн. Үнэхээр хялбар байгаа биз? Та ХХБ-ны өөрт ойр салбарт бичиг баримттайгаа хандаж бүртгүүлээрэй.“Хуримтлалтай Монгол”-ыг хамтдаа бүтээцгээе.
Мөн hurimtlal.tdbm.mn хуудсаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК