Нам даралтын зуух дэлбэрч, хоёр хүн нас баржээ | News.MN

Нам даралтын зуух дэлбэрч, хоёр хүн нас баржээ

Нам даралтын зуух дэлбэрч, хоёр хүн нас баржээ

Нам даралтын зуух дэлбэрч, хоёр хүн нас баржээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ-Айл багийн Бөхөн-Уул гэдэг газар үйлдвэрлэлийн осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.07/  12.37 цагт  “Нүхт” ХХК-ийн мал нядалгааны газрын нам даралтын зуух дэлбэрч хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг Онцгой байдлын Ерөнхий газарт бүртгэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2.5 км зам туулан 12:45 цагт очиход тус компанийн ажилтан 51 настай эрэгтэй А-ийн гар, нүүрний хэсэг түлэгдсэн учраас  аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 65 настай эрэгтэй К, 65 настай эрэгтэй С нар нас барсан тул  цогцсыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж