Зүүн Ази болон Номхон далайн орнуудын дунд дасгалжуулагчийн онлайн семинар өнгөрөгч есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Монголын шатрын холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн саналаар Азийн шатрын холбоо болон Дэлхийн шатрын холбоо/ДШХ/-ны хөгжлийн сангийн тэтгэлгээр Их мастер Б.Мөнгөнтуул оролцож шалгалтаа амжилттай өгсөнөөр ДШХ-ны дасгалжуулагч /FIDE Trainer – FT/ цолны болзол хангалаа. Уг семинарыг дэлхийн шилдэг дасгалжуулагчид болох ДШХ-ны ахлах дасгалжуулагч Эугенио Торре, Деян Божков, Меликсет Хачян, Джэйсон Гонсалес шахмат, Вишал Сарин, Еспер Халл нар удирдан явууллаа.
Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулагддаг дасгалжуулагчийн семинарт сууж, шалгалтанд тэнцсэнээр олгодог дасгалжуулагчийн цолыг дараах байдлаар эрэмбэлдэг бөгөөд тухайн цолонд тогтоогдсон төлбөрийг төлж, эрхийн зөвшөөрлийг сунгаснаар албан ёсоор дасгалжуулах, дэлхийн шатрын холбооноос зохион байгуулагддаг томоохон тэмцээнүүдэд ДШХ-ны зөвлөх дасгалжуулагч болон түүнээс дээш цолтой дасгалжуулагч нар эх орноо төлөөлөн баг, тамирчдаа ахлан оролцох гэх мэт эрхтэй болдог.
- ДШХ-ны Ахлах дасгалжуулагч – FIDE Senior Trainer /FST/
- ДШХ-ны Дасгалжуулагч – FIDE Trainer /FT/
- ДШХ-ны Зөвлөх дасгалжуулагч – FIDE Instructor /FI/
- Үндэсний зааварлагч багш – National Instructor /NI/
- Хөгжүүлэлтийн зааварлагч багш – Developmental Instructor /DI/
Холбоотой мэдээ