Н.Энхбаяраас илүү эрх мэдэлд санаархагч | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Н.Энхбаяраас илүү эрх мэдэлд санаархагч

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяраас илүү эрх мэдэлд санаархагч

Хүн нам дотор бүх зүйл тайван байгаа гэж намын удирдлагууд мэдэгдэж байгаа ч ямар нэгэн байдлаар маргаан тэмцэл өрнөсөн нь үнэн болж хэвлэл мэдээллийн байгууллагуудаар шуугиад эхэллээ.

Сар шинийн өмнө ХҮН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хуучин Ерөнхий нарийн бичгийн даргын талынхны мэдэгдэж байгаагаар бол энэ нь намын дүрэмд харш үйлдэл аж. Хуралд оролцсон дийлэнх олонхийн саналын дагуу шийдэгдсэн асуудлыг эсэргүүцэж, элдэв шуугиан дэгдээснээрээ эксгенсекийг дэмжигчид намаа “алаад” эхэллээ. Нэгэнт өөрсдийнх нь  сонгосон дарга Удирдах зөвлөлөө хуралдуулаад шийдвэр гаргасан байхад ингэж “гал асааж” хамгаалаад намынхаа нэрний үнэтэй “дайн” хийх хэрэг байгаа гэж үү.

ХҮН-ын генсек Т.Доржхандыг яагаад үүрэгт ажлаас нь чөлөөлөв, тэр ямар алдаа дутагдлын улмаас албан тушаалдаа таарч тохироогүй талаар   хэвлэлд бичсэн. Түүнийг хамгийн гол нь намынхаа журмын нөхдийн хүндэтгэлийг алдаж, итгэлийг нь хөсөрдүүлсэн гэж үзсэн.  ХҮН байгуулагдсан цагаас эхлэн бүх эрх мэдлийг зөвхөн өөртөө төвлөрүүлсэн нь гол алдаа болсон гэнэ. Намын хяналтын дээд байгууллага “Хариуцлагын ерөнхий хороо”-ны даргаараа эрх ашиг нэгтэй, сонирхлын зөрчилтэй хүн тавьсан нь бас намынханд нь таалагдаагүй байна.  Чөлөөт ардчилсан нийгэмд намын өндөр албан тушаалтан эрх мэдэл хяналтын хэт төвлөрлийг өөртөө  бий болгосон нь намынхныхаа итгэл алдах гол шалтгаан болжээ.

Бас нэг үнэхээр цочирдом мэдээлэл гарсан нь ХҮН-ын хуучин генсек тус намыг  анхлан байгуулалцаж, төдийгөөс өдий хүртэл хамтран зүтгэж байсан намын эрдэмтэн залуусаасаа мөнгө нэхэж, УИХ-ын жагсаалтанд оруулахгүй гэсэн сурагтай. Энэ үнэн бол ХҮН ийм хүнээс эртхэн салах нь зарчмын асуудал. Энхбаяраас илүү эрх мэдэлд дурлагч гэж түүнийг нэрлэж байгаа гэнэ. Тэр албан тушаалаас огцорсноо хүлээн зөвшөөрөхгүй намын тамга тэмдгийг хууль бусаар авч, өөрийгөө Ерөнхий нарийн бичгийн дарга гэж нотлох хуурамч бичиг баримтыг садан төрлийнхөө  П.Ганзоригоор /Хариуцлагын ерөнхий хорооны халагдсан даргаар / гаргуулжээ.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-18 122.201.24.219

Энэ нөхрийг Доржханд гэдэг юм уу. Энэ нөхөр чинь зүгээр л хоосон толгой шүү дээ.

Зочин 2016-02-18 182.160.0.29

Олон жил улс төржих дадлага сургууль сайн хийцгээсэн монголчууд ХҮН нам руу хошуурах нь аргагүй юм. Хамгийн хурдан хоолонд хүрэхийг санаархагчид, шударга тэмцэлээс дөлөгчид тийшээ зүглэцгээж байгаа билээ.Тэмцэл хийнэ гэдэг бол ихээхэн бэрхшээл, цаг хугацааг даван туулах хэрэгтэй болдог. Сөргөлдөгч талтайгаа ч, өөр хоорондоо ч өчнөө тэмцэл хийж байж "Нам" гэж олонхи төлөвшдөг. "ХҮН нам дөнгөж байгуулагдаж хэдэн гишүүнтэй болж байгаа төдий. Сүүлийн 25 жилд эрх барьж ирсэн " МАН" нам задрах, шинэчлэгдэх чиг рүүгээ явж байгаа. Ардчилал шинэчлэлийг эхлүүлсэн "АН" нам 2 удаагийн сонгуулиар арай илүү санал авч чадсан боловч дийлэнхи олонхи болж байгаагүй учраас эрх баригч байж чадаагүй , засаглаж чадаагүй. Олон намын нэгдэл учраас дотроо "хурган" зодоон ихтэй. МАХН буюу МАН нам хэмжээгүй эрхтэйгээр засаглаж байсан боловч үнэн хэрэгтээ Нийгмийн олонхийн хүсэл эрмэлзлэл болж хуульчлагдсан 1991 онд батлагдсан Шинэ үндсэн хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх гэж хичээгээгүй нь Өнөөгийн монголын "гамшиг зовлон"-гийн эх үүсвэр юм. Тэд хийчээмтгий байсан бол улс орны маань амьдрал ч урагшаа ахицтай байх байсан. Шинэ залуу намууд ч төлөвшил сайтай байх байсан. МАХН буюу МАН дэндүү хуучинтайгаа зууралдаж удах явцдаа шинэ нийгмийн хамгийн муу муухай бүхний эхлэлийг тавьж архагшуулсан. Хээль хахуулийг цэцэглүүлж, улсын өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн завших, газрын наймааг гааруулж , гадаадынханд эх орны баялагийг найр тавин өгч, харийн хүмүүсийг улс орондоо дэндүү хяналтгүйгээр алхуулж , улс орны эрх ашгийг уландаа гишгэж зөвхөн өөрсдөө баяжих хөрөнгөжихийн дон шүгэлцгээж , олгархи бүлгээрээ эрх ашгаа хамгаалахын тулд "НАМ"-аа намын даргаа хахуульдаж идүүлж уулгаж сургасан нь өнөөгийн монголын эдгээхэд хэцүү өвчин болсон билээ. Өөрсдийнхөө энэ халдварт "өвчнийг" хуульчлан баталгаажуулсан хууль үйлчилж байна. Энэ өвчин аюултай халдвартай, эмчлэхэд хэцүү өвчин юм. Энэ өвчнийг анагаахын тулд олон түмэн хэт улс төржилтөд авталгүйгээр эрс тэмцэх хэрэгтэй байгаа юм. Улс төржилтөд автана гэдэг нь л эдний хоол болж байгаа хэрэг. сэрж сэтгэцгээх цаг болсон шүү нөхөд өө.

HYN NAM 2016-02-18 202.131.226.174

GAMbaag bodvol yadaj deed surgulli tusiim baigaa biz dee

Зочин 2016-02-18 103.17.109.131

Юун сүртэй нэртэй нийтлэл бэ. Цагтаа урт шар дээлт буюу Н.Энбаярыг одоогоор хэн ч гүйцэх хүн байхгүй. Харин нам дагас бацаануудаас аль нэг нь ойрын үед гарч ирэх байх.

kkkk 2016-02-18 103.26.194.235

Taliigaach Ulambayar saidiin hurgen huu bna. Sangiin yam havitsaa ajilladag gemgui l hun shig bsan daa

Зочин 2016-02-18 202.9.42.1

ovoo reclamdaj bh shiv ee ganbaatar darga

Зочин 2016-02-18 59.153.112.23

Ganbaatar iim um hiij yahnav dee, Enkhbayaraas arga bariuli in huvid yalgaa alga

Зочин 2016-02-18 59.153.85.114

Turd gargaj bolohgui hun baina daa, bAS L ALBAN TUSHAAL, ERH MEDLIIN TULUU YAVAH NOVSH BAINA. IIM HUNEES MONGOLIIN TUR, NAM ERTHEN SALSAN N DEER.

zochin 2016-02-18 202.179.25.7

bas neg sugselzuur bizdee chaavaas

Зочин 2016-02-18 103.57.93.73

Ene Dorjhand neg namaas nuguu namd alban tushaal goridoj yavahaa bolioch

Зочин 2016-02-18 203.194.118.83

Zahialgiin medee baina. Ganbaa ah bas iim yum hiideg boloo yu?

irgen 2016-02-18 150.129.140.163

DOrjhand bol bolovsroltoi negen, ulsad hiisen ajiltai, turd heregtei hun. Iim zaluusaa demjih heregtei.

Эх орон 2016-02-18 59.153.113.175

Монголд Доржханд гэж Манлайлагч /Leader/ төрж байгаа юм байна.

Зочин 2016-02-18 59.153.114.91

ЯАСАН Ч ТОМ ХАРЬЦУЛАЛТ ВЭ ДЭЭ. ХУЛГАНАНД ЧОНЫ ДАХ НӨМӨРГӨӨД

Зочин 2016-02-18 202.21.106.102

2007 онд МҮЭХ-ы ерөнхийлөгчийн өрсөлдсөн хүмүүс Ганбаатарыг шүүхэд өгөхөөр болоод байна.Тэрээр хуурамч диплом ашиглан нэр дэвшиж улмаар өөрийг мэдлийн сургуулиасаа диплом ашиглан УИХ-д орсон зэргийг шалгуулна.Мөн МҮЭХ-ы Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үеийн цалинг нэхэмжлэхээр болжээ.

zochin 2016-02-18 202.179.11.70

Barzgar nuurtiin zahialga bnoo

Зочин 2016-02-18 202.131.252.209

ene mongol hunii tuhai bichij baina uu ali esvel ...

kk 2016-02-18 182.160.0.175

Цаадах хүн нь Хиншүү шүү дээ, Хиншүүг Монголоороо нэг харсан, харин энэ залуус хайран байна

Зочин 2016-02-18 103.57.93.73

Ene Dorjhand gegch chi uudgui hunii adag shdee he he

Зочин 2016-02-18 103.229.177.18

Гарчигийг нь уншаад Ганбаатарыг бичиж гэж бодсон чинь. Сэтгүүлч минь байгаа даан ч оносонгүй. Хөлсөнд нь авсан хэдэн цаас нь хоол болог ээ.

рор 2016-02-18 103.9.88.210

Энэ шүлс Ганбаа хогийн шаар

Зочин 2016-02-18 182.160.39.239

harizm gej neg yum baij baij uls turch boldog yum daa duu mini

Зочин 2016-02-18 43.242.241.151

Ганбаагийн төлбөртэй нийтлэл байна

Зочин 2016-02-18 49.0.185.107

Ene yavch mongol bishee yag nuguu nuuree ugaadgui enethegiin guilgachid shig haragdaad bhiin

Зочин 2016-02-18 103.11.192.34

энэ одоо яацарцан нүүртэй амьтан бэ? Аймшгийн кинон дээр гардаг хүүхэлдэй шиг харагдаад байхийн сэжигийн юмаа

1 2016-02-18 183.177.98.106

за ямар ч байсан хүн та үзээд алд эд нартай эн зэрэгцэх хүчин болж₮ төлөвшиж чадвал олгорхигуудыг сарвалзах юмгүй болгоно энэ хар гайнуудаас салах юмсан

Зочин 2016-02-18 202.55.180.155

Ганбаатар гэж нэг хар гай. Монголчууд ямар үйлийн лайгаар энэ амьтантай зууралдах болов доо мэдэхгүй. Ямар ч боловсрол байхгүйэнэ худлаа ярьдаг новшыг намаасаа хөөж явуулаач.

Зочин 2016-02-18 103.26.193.80

Ганбаатар өөрийгөө Монгол улсын Ерөнхийлөгчид үзнэ маягийн юм ярихтай зэрэгцээд л рейтинг нь доошлоод эхэлсэн. Одоо дотроо хунилцаад харганы ноосоор эсгий хийх гэсэн баахан мөрөөдцөн гарууд өөрсдөө өөрсдийгөө нурааж эхэллээ. Машинаар бол одоо хамаг юмандаа хийгээд ч урагшлахаасаа өнгөрөв бололтой, хэдэн гайгүй гэмээр залуус байгаа харагдсан юмсан, хайран хайран

гб 2016-02-18 5.136.177.200

САРАНДАВААГ НАРИЙН БИЧГЭЭР АВААД Л БОЛОО ,

гб 2016-02-18 5.136.177.200

САРАНДАВААГ НАРИЙН БИЧГЭЭР АВААД Л БОЛОО ,

Зочин 2016-02-18 202.179.2.2

Ene namantsar hereg deeree tarsan yum bish uu BYE

ireg 2016-02-18 202.21.117.42

Ene Ganbaatar gedeg gar chine jinhene alban tushaaliin heneetei onhor yum bish yy?

Зочин 2016-02-18 182.160.39.135

ард түмэн дэмжинээ

Зочин 2016-02-18 202.131.247.23

Энэ Ганбаатар дарга нь сонгуульд оролцож чадах уу, боловсролын түвшингээрээ гологдож балрах бий...

Зочин 2016-02-18 49.0.161.178

ХА ХА ХА ...... МОНГОЛД ШИНЭ НАМ ХОЛ ЯВНА ГЭЖ ҮҮ............ ХЭДЭН ТЭНГҮҮД НЭГ ХҮНИЙ НАМ БАЙГУУЛСАН БОЛОХООР ХЭЛ АМГҮЙ БАЙСАН ЮМ..... ОЛОН ГИШҮҮНТЭЙ НАМЫН ГИШҮҮН БҮР ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ХОР НАЙРУУЛДАГ.... ТЭГЭЭД Ч ЭНЭ ХЭРЭГГҮЙ НАМЫГ ГАНБААТАР УДИРДАЖ БАЙГАА БОЛОХООР УДАХГҮЙ.... ЭНЭ УДАХГҮЙ ТАРНА ГЭДЭГТЭЙ БАРЬЦАА ТАВЬСАН Ч АЛДАХГҮЙ

Зочин 2016-02-18 43.250.124.87

Б.Бат гэдэг сэтгүүлч хэдэн төгрөг Хятадын фенгшүгийн Монгол дахь төлөөлөгч ноён Ганбаатараас авсан бэ?