УИХ-ын гишүүн Т.Доржханд Хан-Уул дүүрэгт Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааны ухуулагч болжээ. Тэрбээр намаасаа орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ дэмжиж, ийн ухуулагчийн ажлыг нь хийж, намынхаа гишүүдийг сонгох ухуулга хийж буй гэнэ. Орон нутгийн сонгуулийн санал хураалт 2020 оны аравдугаар сарын 14-ны өдөр албан ёсоор дуусч, 15-ны өдөр санал хураалт болно. Тиймээс Т.Доржханд гишүүн сурталчилгаа дуустал Хан-Уул дүүрэгт ухуулагч хийх гэнэ.
2020 оны УИХ-ын сонгуулиар Хөдөлмөрийн үндэсний намаас Т.Доржханд Хан-Уул дүүргээс сонгогдож, ХҮН парламентад суудалтай нам болсон. Саяхан орон нутгийн сонгуульд ХҮН-ыг сонгуульд оролцохыг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож, сурталчилгааны өдөртэй зэрэгцэн, сонгуульд оролцох эрхтэй болсон юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ