Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй | News.MN

Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Дүрэм зөрчин хөдөлгөөнд оролцсоноос зохиомлоор түгжрэл үүсгэх, цаашлаад хүний амь насыг эрсдэлд оруулах зэргээр олон сөрөг үр дагавар дагуулж буй.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 1.3 сая орчим иргэн жолооны үнэмлэхтэй бол бүртгэлтэй 1.1 сая тээврийн хэрэгсэл байна. Гэтэл 2020 оны есөн сарын байдлаар улсын хэмжээнд 1.522.505 замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил бүртгэгдсэн нь зөрчил гаргаагүй жолооч бараг байхгүй гэж хэлж болохоор байна.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, хариуцлагагүй жолооч нарын буруутай үйлдлээс болж, энэ оны эхний есөн сарын байдлаар 46.567 зам тээврийн осол гарч, 317 хүний амь нас хохирсон аж. Мөн 2073 хүн гэмтэж, нийт 14.8 тэрбум төгрөгийн хохирол учруулаад буйг албаныхан хэллээ.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нийслэлд автомашины түгжрэл эрс нэмэгдсэн нь дүрмээрээ хөдөлгөөнд оролцдоггүй, торгуулиа төлдөггүй жолооч нарын хотын төв хэсгээр зорчих эрхийг хязгаарлавал ямар вэ гэдэг санал ч гарах болсон.

Бидний уулзсан 10 жолоочийн найм нь их, бага хэмжээгээр торгуультай гэдгээ хэлж байв. Тэднээс машин барьж байхдаа ямар зөрчил гаргасныг асуувал “Дугаарын хязгаарлалт зөрчсөн”, “Гэрэл дохио зөрчсөн”, “Эгнээ байр буруу эзэлсэн” гэдэг хариулт өгсөн юм.

“Жолооч хүнд хувь хүний хариуцлага заавал байх ёстой. Замын дундын гэрэл дохион дээр нэг ч жолооч зогсдоггүй. Уг нь тэр болгон дээр замын хөдөлгөөний дүрмээ биелүүлбэл, торгууль оногдуулахгүй шүү дээ. Тэд анхааралгүй явснаас л хүүхэд дайрч байна. Ер нь олон удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хариуцлагагүй жолооч нарын машин барих эрхийг нь шууд хасах хэрэгтэй. Тийм хариуцлагагүй жолооч нарт машин барихыг дэмжиж болохгүй.

Торгуулиа төл эсвэл эрхээ хасуулах хэрэгтэй. Энэ хариуцлагагүй байдал нь замын түгжрэлд ч гэсэн сөргөөр нөлөөлж байна. Зарим хүмүүс “Цагдаа нар хэтэрхий их торгож байна” гэдэг. Хэрвээ тэр жолооч замын хөдөлгөөний дүрмээ зөрчөөгүй л бол торгохгүй. Би ч гэсэн торгуультай. Нэг удаа Налайхын замд хурд хэтрүүлсэн. Саяхан III, IV хороололд явж байгаад эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гаргасан. Хотын иргэд бие биеэ хүндэлж, хариуцлагатай байх ёстой” гэдгийг жолооч Ц.Бумцэнд хэлсэн юм.

Харин жолооч Х.Батхоролоо эсрэг байр суурьтай байв. Тэрбээр “Өндөр торгуультай жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байгаа ч гэсэн машинаа худалдах, төрийн үйлчилгээ авахын өмнө заавал торгуулиа төлсөн байхыг шаарддаг. Тийм учраас их, бага хэмжээний торгуультай байсан ч гэсэн төлөх хөшүүрэг нь байгаа учраас дэмжихгүй байна. Ер нь торгуулийн арга хэмжээ авах нь зөв л дөө. Жолооч нар дүрмээ баримтлаад явбал торгуулахгүй шүү дээ. Миний хувьд сүүлд торгуулиа шалгахад торгуульгүй байсан” гэв.

Монголын Хүүхдийн ордны уулзвар дээр цагдаагийн албан хаагч ажиллаж байгаатай тааралдав. Тэрбээр таван жолоочийг зогсоож, дугаарын хязгаарлалт зөрчсөн 20 мянган төгрөгийн бэлэн бус торгуулийг оногдуулж, хамгийн ойр авто зогсоол машинаа байрлуулахыг зөвлөж байв. Энэ үеэр дугаарын хязгаарлалт зөрчсөн жолооч Э.Уранбайгаль “Миний хувьд өндөр торгуультай машины жолоочийг замыг хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг дэмжиж байна. Зарим жолооч нар машинаасаа үнэтэй торгуультай байна шүү дээ. Тэр чинээгээрээ замын хөдөлгөөнд хариуцлагагүй оролцож, эрсдэл дагуулж байгаа гэсэн үг. Надад замын нэгдүгээр эгнээгээр зорчсон хоёр торгууль байгаа. Би машиныхаа улсын дугаарыг Torguuli.mn сайтад хийж, торгуулиа шалгадаг” гэлээ.

“Хотын түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахдаа өндөр торгуультай машинуудыг ч гэсэн цэгцлэх хэрэгтэй. Харамсалтай осол гарч байгаа мэдээ дуулахаар л жолооч нь хурд хэтрүүлсэн, олон удаагийн торгуультай байсан гэж сонсогдох юм. Миний хувьд торгуультай. Яг хэдэн төгрөгийн торгууль байгааг шалгаж чадаагүй л явна. Яваандаа торгуулиа төлдөг л байх даа” хэмээн жолооч Д.Гэрэл хэлж байв.

Мөн “Надад торгууль байхгүй. Би 20 гаруй жил машин барьж байна. Жилдээ ганц нэг торгууль оногдуулж байснаас олон удаагийн зөрчил гаргаж байгаагүй” хэмээн замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч Д.Нямрагчаа хэлсэн юм.

"ТОРГУУЛИЙГ 15 ХОНОГИЙН ДОТОР ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ"

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболдоос торгуультай тээврийн хэрэгслийн талаар тодрууллаа. Тэрбээр “Хууль зүйн сайдын 2015 оны А/188 тушаалаар батлагдсан бэлэн бус торгууль оногдуулах журмын дагуу зөрчил гаргасан жолоочид торгууль оногдуулдаг. Журамд зааснаар зөрчил гаргасан этгээд нь оногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор шийтгэлийн хууудсанд заасан дансанд хийж, төлөх үүрэгтэй. Тогтоосон хугацаанд торгуулиа төлөөгүй бол цагдаагийн байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран төлүүлэх үүргийг хүлээсэн. Торгууль шийтгэлээ хугацаанд нь төлөөгүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу дахин 20 хүртэлх мянган төгрөгөөр торгох торгуулийн заалттай.

Зарим жолооч нар тээврийн хэрэгслээ найз нөхөд, ах дүү, гэр бүлийнхэндээ өгснөөр тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр дээр олон удаагийн торгууль бичигдэх тохиолдол гардаг.

Тээврийн хэрэгслийг бүртгэх, оношлогоо, татвар, даатгалд хамруулах, жолоочийн үнэмлэх олгох зэрэг төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу оногдуулсан бэлэн бус торгуулийг төлөхийг шаардаж, хэрэгжилтийг хангуулна гэж заасан байдаг. Тийм учраас тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх, улсын дугаараа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд  заавал торгуулиа төлсөн байхыг шаарддаг” гэв.

2020 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 1.522.505 замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг  илрүүлж, арга хэмжээ тооцжээ.  Нөхөн төлөлт нь 68 хувьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан 10 жолоочийн долоо нь хугацаандаа  торгууль шийтгэлээ төлдөг бол гурав нь огт төлөхгүй, дахин торгуулдаг гэсэн үг.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 дүгээр зүйлд “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний дүрэмд заасан шаардлагыг сахин биелүүлнэ, түүнийг зөрчих юм бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” гэсэн заалт бий.

Торгуулийн санкцийн хувьд тухайн зөрчлийн нийгэмд учруулж буй хор уршгаас хамаарч, 10-400 мянга хүртэлх төгрөгийн торгууль ногдуулдаг. Хамгийн хүнд шийтгэл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгуульж, нэг жилийн хугацаагаар жолоо барих эрхээ хасуулдаг. Хэрвээ эрхээ хасуулсан үедээ машин барих юм бол 30 хоногийн хугацаатай баривчилдаг байна.

"63 МЯНГАН ЖОЛООЧ 10-ААС ДЭЭШ УДААГИЙН ТОРГУУЛЬТАЙ"

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг “2020 оны есдүгээр сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 604.816 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн. Мөн 4.5 сая ширхэг торгууль огт төлөгдөөгүй байна. Үүний 63 мянган жолооч 10-аас дээш удаагийн торгуультай бөгөөд хамгийн их торгууль найман сая төгрөг байна. Мөн нийт жолооч нарын 44 хувь нь улсын үзлэг оношлогоонд хамрагдаагүй хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Нийслэлийн замын хөдөлгөөнд орж буй автомашины тодорхой хувь нь авто машиныхаа торгуулийг төлөөгүй байна. Ер нь жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр торгууль бичүүлж байгаа. Жолооч бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримталж чадвал торгуулахгүй, замын хөдөлгөөний ачаалал ч буурна. Зарим нарийн зам дээр урсгал сөрөх, эгнээ байр буруу эзлэх зэрэг зөрчлөөс болоод 30-40 минутын замын түгжрэлийг үүсгэдэг.

Хотын даргын А/1037 тогтоол шийдвэрийн дагуу “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам буюу авто машины дугаарын хязгаарлалтын журмыг баталсан. Үүний 2.3 зүйлд “Дараах тохиолдолд нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас олгосон зөвшөөрлөөр  тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтаас тодорхой хугацаанд чөлөөлж болно” гэлээ.

ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ ХЯЗГААРЛАНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад зориулагдсан дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд өчигдөр /2020.10.07/ үүрэг болгожээ.

Үүнд:

Нийслэлийн төр захиргааны албан хаагчдын ажил эхлэх, тарах цагийг зөрүүлэх, уян хатан цагийн хуваарьтай болгох ажлыг зохион байгуулах,

Хувийн хэвшил, худалдаа үйлчилгээний байгууллагуудын бараа таталт, хүргэлт, түгээлтийн үйлчилгээ хийж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөний ачаалал ихтэй цагуудтай зөрүүлэх арга хэмжээ авч ажиллах,

Авто зогсоолын нэгдсэн системийн ажлыг яаралтай эхлүүлэх, хотын төвд барилга байгууламж баригдаагүй байгаа талбайг хувийн хэвшилтэй тохиролцон түр зогсоолуудыг яаралтай байгуулах, ашиглах ажлыг эхлүүлэх,

Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахад нь хязгаарлалт хийх,

Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн шинэ системийг даруй нэвтрүүлэх,

Хот тохижилт болон зам засварын ажлыг жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн наймдугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулж хэвшихийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон холбогдох дарга нарт үүрэг даалгавар болгов.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ     

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-08 122.201.22.90

Торгуулийг заавал төлүүл. Журамлаж байгаад төлүүл
.

Avatar

tumur 2020-10-08 103.140.10.203

torguulia toldoggui novshnuudad xuu bodoj baigaachee.xeden saya ch bolson ch xamaagui xuu bodoj zaaval toluuldeg bolox xeregtei tolj chadaxgui bol shorond 3-5 jil suulga novshnuudiig.zorchil gargalaa gedeg chini xun alax doxloo gesen ug shuudee.xunii amiar toglodog golognuudiig orshooj ul bolno.

Avatar

Bi 2020-10-08 66.181.161.47

Dugaariin hyzgaarlalt bas zov shuu. Mashin unaj tugjreh bish ajildaa hurdan ireh l gj dugaariin hyzgaarlaltiig demjij bna.

Avatar

Зочин 2020-10-08 66.181.161.108

Mash zuv alkham… Bi say sandraas gants 10 k torguuli baisan Social App aaraa tulchihluu

Avatar

Торгууль 2020-10-08 49.0.218.178

Тийм их замын хөдөлгөөний дүрэм зөрчижхөөд торгуулиа төлөхгүй байгаа нөхдийн эрхийг хасаачээ!!! Торгуулийн мөнгийг авч чадахгүй байгаа бол торгууль бичээд яах юм бэ! Торгуулиа төлөхгүй байна гээд гонгиноод байх хэрэггүй шүү!! Авч чадахгүй бол гүндалайн хэлдэгээр 200 уулын цаагуур далд ор!!! Эс бөгөөс төр төмөр нүүрээ харуулаад торгуулиа төлөхгүй нөхдөд хатуу арга хэмжээ ямар нэгэн аргаар авах хэрэгтэй!! ЗӨРЧИЛ ТОРГУУЛЬ гэсэн 2 сарын арга хэмжээ зохиоцгоо!! Чадахгүй бол 500 уулын цаагуур далд ор!

Avatar

Зочин 2020-10-08 80.110.116.202

Хотын соёлд дасахгүй байгаа нөхдүүд морио унавал дээрдээ.

Avatar

Зочин 2020-10-08 103.229.122.121

Торгож болноо, харин цагдаа нь зохицуулж байгаа гээд зориуд түгжрэл үүсгээд байгаа г юу гэхэв? Ар араасаа хөдлөхгүй 30 минут таг зогсох үед цагдаа тээр хол явж байсан машинуудыг уурлаад яваачээ гээд дохиураараа даллаад хараагаад байгаа яюдал эрүүл үзэгдэл үү? За яахав нэг дарга нь явж байгаа биз гэхээр үгт үгүй.

Avatar

Зочин 2020-10-08 122.201.22.90

Маш зөв. Үхэрнүүдыг малын хашаанд хориж байгаад төлүүл.

Avatar

Зочин 2020-10-08 122.201.22.90

Маш зөв хязгаарлах биш хөдөлгөөнд оруулахгүй байх хэрэгьэй. Замын татвараа 5 дахин нэм.

Avatar

Гогцоо 2020-10-08 192.82.76.47

Яармагийн замд 2 янзын машинууд хөдөлгөөнд оролцож бна. 1.гэр хороололын он хуучин навсгар явж ядсан техникийн гологдол. 2. Он залуу хурд хүчтэй техникүүд. Тэгээд харьцуул..

Avatar

зочин 2020-10-08 66.181.161.63

Би ч төлөөгүй л явж байгаа .. Тэгж байтал гэнэт цагаатгалын хууль гарчихжчюм билүү ..Тэтэгвэрийн зээл ялаа даа …төлсөн нь хохироо биздээ …

Avatar

Зочин 2020-10-08 202.9.46.102

Торгуультай машиныг үзлэгт бас оруулмааргүй бна!

Avatar

Зочин 2020-10-08 103.9.88.162

АВТОБУСАА НЭМЭГДҮҮЛЖ ШУУРХАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ТҮГЖРЭЛ БОЛ ХУВЬ ХҮНИЙ АСУУДАЛ

Avatar

Зочин 2020-10-08 103.9.88.162

ТОРГОХ ГЭЖ БАС ТҮГЖРЭЛ ҮҮСЭХ ВИЙ ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2020-10-08 103.14.39.2

торгууль тавиад тэрийг нь тоодоггүй хуулийн биелэлтийг хангуулж чаддаггүй төртэй юм бол бүгд л дүрэм зөрчье. Тэгээд түгжрээд байж байя.

Avatar

Зочин 2020-10-08 202.9.46.142

Машинаа зараад ч торгуулийн мөнгөнд нь хүрэхгүй нөхдүүд хар мянгаараа явж байна:

Avatar

Зочин 2020-10-08 49.0.212.156

Тэгвэл яах гэж машин барьдаг юм. Бусдын эрх ашгийг зөрчин барин машинтай байх хэрэг юун

Avatar

tumur 2020-10-08 103.140.10.203

tolj chadaxgui bol shorond yavuul.baga deer ni toloogui xoxi ni.er ni zorchil gagaj baix ectoi ch bish b** orshoo

Avatar

Бухимдаа 2020-10-08 103.229.122.238

Сонгууль ойртохоор торгуулиас нь нэг удаа чөлөөлөе гэж дүнхүүтэж болохгүй шүү. Дарга нар тэгэж бүр мэднэ…

Avatar

Зочин 2020-10-08 202.21.100.210

Торгууль хамгийн бага нь 10 мянган төгрөг байгааг 100 мянган төгрөг болгох хэрэгтэй. Тэгж байж хүссэн хүсээгүй соёлтой жолоочын дүрд бид орцгооно доо. Гадаадын хотуудыг жолооч нөхөд маань их соёлтой гээд л бид том жижиггүй яриад байдаг нь өндөр торгуулиар л асуудал нь цэгцэрдэг юм байна лээ шүү.

Avatar

tumur 2020-10-08 103.140.10.203

mash zov sanaa bn.tatvar nemne gej tenegtexeer torguuliig ondor osgo.zorchol gargaxgui yavj chadaxgui bol avtobusaar yav l daa maxan tolgoinuudaa.

Avatar

777 2020-10-08 202.131.234.194

Хэрэглээ гэдэг утгаар хэт олон жолооны курсээр богино хугацаанд төлбөр төлсөн бол жолооны үнэмлэх олгодог байснаас өнөөдрийн энэ их зөрчил ЗТО гарч байгаа юм. Нэг цагдаа нэлээн хэдэн жилийн өмнө хэлж байсан хотод хувь такси хийдэг нөхдүүд зөрчил гаргаад торгууль арга хэмжээ авахуулаад, хуулийн заалт уншуулах гэхээр уншиж чаддагүй, гарын үсгээ зурж чадахгүй олон жолооч ттой таарч байсан гэж.. бичиг үсэггүй нөхдүүд дүрэм уншаагүй уншаагүй юм чинь дүрэмгүй зорчино.

Avatar

Зочин 2020-10-08 139.5.218.155

Зөв зөв. Торгуулиа төлөхгүй бол машиныг нь журамла. Олон торгуультай хүн тэр хэрээрээ бусдад гай болж явдаг гэсэн үг. Төлж чадахааргүй их торгуультай бол машиныг хураа. Нэг орк ч гэсэн зам дээрээс далдраг. Торгуулахгүй явах боломж үнэгүй байдаг юм.

Avatar

Зочин 2020-10-08 103.14.37.6

Торгуулиа төлөөгүй бол оношлогоонд оруулдаггүй болгооч:

Avatar

Татвар бүрдүүлэх зорилгоо зогсоо 2020-10-08 202.21.124.130

Татвар бүрдүүлэх зорилгоор гэнэдүүлж торгодог бүдүүлэг байдлаа зогсоо Цагдаа торгох гэж замын нэг урсгалыг хааж түгжрэл үүсгэдгээ зогсоо. Дүрэм зөрчиж түгжрэл үүсгэдэг жолоочоо олж торгож чадахгүй байж бусдад саад болоогүй жижиг зөрчлийг л бүртгэж мөнгө цуглуулах гэдгээ зогсоо

Avatar

Зочин 2020-10-08 172.58.141.90

Hol ochij h*** hodoonii mangaraa

Avatar

Иргэд 2020-10-08 59.153.84.139

Чи огцорсон дээр дээ. юу ч хийж зохион байгуулж чадахгүй жижигхэн дарангуйлагч хэлбэртэй болж бн шүү дээ. Хүн өөрийнхээ хэм хэмжээг мэдэж байх хэрэгтэй. .Элдэв юм ярьж сүржигнэж бусдыг дарамталж байхынхаа оронд Автобусны хаалттай зам гаргаад автобусаа яс цагийн хувиараад явуулчих. Өөөр юм хэрэггүй. Автобусаараа цагтаа очих, машинаараа бөглөрөөд явахыг иргэд өөрсдөө сонгог.

Avatar

Иргэд 2020-10-08 59.153.84.139

Торгож шийтгэж, хорьж хязгаарлахаас өөр юм хийж чадахгүй байгаа дарга нараа толгойгоо жаахан ажлуулаач. Бусдын зөвлөлгөөг сонсооч. Зүгээр л нийтийн тээврийн автобусаа тусгай замаар цагийнх нь хуваарийн дагуу элбэгхэн шиг явуулчих. Автобусандаа суугаад цагтаа очих газраа очно уу, машинтайгаа яваад бөглөрч очно уу иргэд өөрсдөө сонголтоо хийг. Дугаарын хязгаарлалт гэж машины тоо нэмэгдүүлж бөглөрөл үүсгэх гол нөхцөл болоод байгаа энэ арга хэмжээгээ зогсоочих, торгууль шитгэл, зам хаах ажлаа зогсоо

Avatar

Зочин 2020-10-08 202.179.15.3

СХД-ийн Сүлжмэлийн үйлдвэрийн урд талд ажил руугаа эргээд ордог замын камер дээр 1 сарын хугацаанд 20 мянгаар нийт 460 гаруй мянган төгрөгийн торгууль бичигдсэн байсан. 1 дүгээр эгнээгээр зорчиж эргэсэн гээд. Хэрвээ надад эхний зөрчил гаргасан үед анхааруулж мэдээлсэн бол ийм торгуульд орохгүй байсан. Зарим өдөр нь өдөрт 2 удаа тэр камерт бичигдсэн байсан. Төлж чадаагүй л явна даа.

Avatar

Зочин 2020-10-08 202.9.46.142

Тавьлан юм даа!

Avatar

Зочин 2020-10-08 43.242.242.59

3 удаа торгуульчихаад замын хөдөлгөөнд оролцуулаад байгаа нь хачирхалтай байнаа. Торгуулиа төлдөггүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулдаггүй бол бүгд л төлнө шүү дээ. Мань мэтийн зөв хүмүүжилтэй нь шууд төлдөг юм байнаа

Avatar

matar min 2020-10-08 202.21.96.212

Hudlaa tsetserhehee boli.

Avatar

Зочин 2020-10-08 103.14.36.18

Тавьсан торгуулиа төлүүлж, хариуцлага тооцож чадахгүй муу л байна даа, одоо сонгуулиар өршөөл гэж тэнэгтээд цагтаа торгуулиа төлдөг маниус хохироод үлдэх вий дээ

Avatar

Зочин 2020-10-08 202.126.89.141

Торгууль төлүүлэх ажлаа яагаад хийхгүй бгаа юм бэ? Ажлаа хийгээч. Торгуулийг яс маханд нь мэдрүүлэх ёстой
Ажлаа хийхгүй бгаа учраас л тэнэг юмнууд даварч бгаа юм

Avatar

Зочин 2020-10-08 59.153.87.30

Луйварчид ыг яах уу улс орныг зараад байхад тэд нарыг монголд явуулмааргүй байна бид бол хаачих ч үгүй монголдоо торгуулсаар л

Avatar

Зочин 2020-10-08 182.160.37.39

Мөн сар бүр цалингийн нэмэгдлээ олж авахын тулд эвгүй харагдсан машин бүхнийг зогсоож торгох гээд чичирдэг зуршлыг халах ёстой. Аль аль нь үүргээ ухамсарлаж жолооч дүрмийнхээ дагуу, цагдаа нь удирдлагаасаа төсөв бүрдүүлэх тушаал, элдэв ларамт багатай ажиллаж байвал болоод явчих мэт

Avatar

Зочин 2020-10-08 182.160.37.39

Торгууль тавьж байгаа нь үндэслэлтэй байх ёстой. Оодон даашинзтай 2 халтар хүүхний хормой доогуур нүд нь гүйгээд завгүй зогссон цагдааг цочоосонд эгдүүцээд бүр оноогоос маань хасаж, 20к торгож байсан. Үнэнийг нь хэлээд байхад ичсэндээ ч юмуу, шаралхсандаа ч юмуу өөдөөс захын хар авгай нараас илүү хэрэлдэж байгаа юм чинь. Мэдээж иймэрхүү тохиолдлуудад жолооч нар удирдлагад нь гомдол мэдүүлээд байсан тул ашгүй энгэрийн камер цагдаа нартаа зүүлгэсэн нь тодорхой.

Avatar

Зочин 2020-10-08 103.26.193.78

nogoon elentra uzele untraachih uzele untara nalaih gesen dugaartai aceent baiagn uzeel untaraa.

Avatar

Зочин 2020-10-08 103.26.193.78

shorongi yal zabshad baigan hulgaicha hunii helsen oilgohgui uzele untaraa uzele changa yarigcha untaraa. bas dahiad neg hunig uzele zalgay alsan ene shono chi tsadahgui baigmu Anhaa, duulga, bayarhjargala uzele mikropono untraa end uzele-d motoriin duu chirnokiin duu chime shono 24 tsag yabdiin yarshigtain. uzele untara shardajinaa.

Avatar

Зочин 2020-10-08 103.26.193.78

uzeel untaraa gesen oilgoogui yumuu zolbin uzele unatra shaardajina

Avatar

Зочин 2020-10-08 66.181.161.112

хотын төвийн замаар машин жолоодож байж морьтой явж бгам шиг бдаг тэнэгүүдийг торгож бж л хашраана сургана

Avatar

zochin 2020-10-08 183.177.98.26

Davarsan jolooch nariig torguulia tultul mashiniig ni jurmiin hashaand hiih heregtei. Torguuli durem zurchsuniih ni shiitgel bolj chadahgui bna sh dee. Zarim ni odoo erunhiilugchuus torguuliig huchingui bolgoh neg udaagiin urshuul husej bgaa gesen. Tur tumur nuuree haruulah heregtei. Torguulia avch chadahgui bj tugjrelee yaj zohitsuulah yum be.

Avatar

Зочин 2020-10-08 202.9.46.93

За даа төр торгуулийг мөнгө олох хэрэгсэл болгосон доо

Avatar

Zochin 2020-10-08 202.5.205.20

TULSUN TORGUULIIG TER SANGAASAA XAS L DA. TULCHUUD BJIITAL TULUUGUI GEJ GARCH IREED … TULSUNSHD GEXEER BARIMTAA ZAMIIN TSAGDAA DEER AVCHIR GEED L …. UNEN TUVUGTEI. BARIM NI BNA BXGUI UE TAARNA

Avatar

Зочин 2020-10-08 66.181.161.12

Hmmm… ene tugjrel uussenees bolood benzinii mungo, neg udriin ajliin buteemj deer n haaya bur shaardlaga garahaar gerlen dohiogoor amjih geed durem zurchdug tohioldol har myanga…. tohioldloo toolood barshgui… tugjrel tugjrel l gene hot tuluvlult barilga baiguulamjaa unuudruus tsegtsleech.. 10 jiliin daraa bish yag unuudruus.. Ah nar sotsiin ued hot tuluvlult iim baih yostoi geed jishig barichihsan baihad terniig duuriagaad zohiochihoj chadahgui archaagui.. !!!!

Avatar

иргэн 2020-10-08 202.180.218.40

Чиний аюулгүй байдлын төлөө торгосон байна. Бүс худалдаж аваад хийчэх, чамд л хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-08 202.21.107.110

minii mashiniig hudaldaj avsan hun odoo boltol neree shiljuulehgui bas torguuli gargaad yavaad bh um. bi mashinaa ulsiin burtgelees hasuulchval daraa ni sergeeh bolomjtoi uu

Avatar

Зочин 2020-10-08 150.129.143.130

Zamiin tsagdaa ayulgui ajillagaag demjih zohitsuulah uuregtei!! Zuvhun togohiin tuld ajillah estoi bish !!! Manai zamiin tsagdaa nar zuvhun torguul avahiin tld zam deer gardag gej helj bolno. Zamiin torguuli b** hel amia yay gej amidarch b.a jolooch buhen deed zergiin huviin soeltoi baih estoi!!! Tur zasag zamaa tugjrel, saad gemtelgui bolgoh heregtei

Avatar

Зочин 2020-10-08 192.82.68.196

ДЭМЖИНЭ

Avatar

иргэн 2020-10-08 202.70.34.70

Эхлээд замын дундах нүхнүүдээ бөглөх хэрэгтэй. Гэрлэн дохиогоо шинжлэх ухааны үндэслэлтэй тохируулах хэрэгтэй. Гол төв замаар дарга явах нь гээд зам хаадгаа болих хэрэгтэй.

Avatar

Гал 2020-10-08 202.126.90.29

Хууль, дүрэм зөрчигчийн төлбөрийн чадварт тааруулж шийтгэл ногдуулах юм бол энэ зөрчлүүд алга болохгүй. Торгуулиа 15 хоногтоо төлөхгүй бол иргэний хуулиар 50% хүртэл алданги тооцож болно. Тэгэхгүй болохоор би ч бас хэдэн торгуультай хүний хувьд төлөх сонирхол алга. Яагаад торгуульснаа бүүр мартчиж. Тэгэхээр торгуулаад сургамж авахгүй бгааз дэн?! Ккк

Avatar

иргэн 2020-10-08 202.70.34.70

Дэмжихгүй, Тэнэг цагдаа хөдөө явж байгаа УАЗ 469 машины жолоочийг бүсээ зүүсэнгүй гэж торгосон. Зүгээр л торгуулийн төлөвлөгөө биелүүлэх арга хэрэгсэл болсон.

Avatar

ЗОЧИН 2020-10-08 103.14.39.2

ДҮРЭМГҮЙ ЮМ ШИГ ЯВДАГ НӨХДҮҮДИЙГ ТОРГООД ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ НЬ ХАС

Avatar

Зочин 2020-10-08 103.57.93.105

Garch torguulia tolchood dahiad l gatsaandaa zogsiish dee. Zov shiidel bish

Avatar

Зөв шд. 2020-10-08 202.55.188.84

Болж л бна шд. Машинаа унамаар бвал торгуулиа төл!!!

Avatar

Зочин 2020-10-08 202.179.27.230

Зөв шийдэл биш. Нэг удаагийн асуудал.

Avatar

АХМАД ЖОЛООЧ 2020-10-08 66.181.187.170

ГЭРЛЭН ДОХИОГООРОО Л ЗОХИЦУУЛАЛТ НЬ ХАМГИЙН ШУДРАГА ЯЛАНГУЯА ЗҮҮН 4-Н ЗАМЫНХ ШҮҮ ДЭЭ ТИЙМ БИЗ ДЭЭ ЖЛООЧ НАРАА САНСРЫН ТОЙРГООС ДООШОО ЗҮҮН 4-Н ЗАМД ӨДӨР БҮР БОЛДОГ ЗҮЙЛ ШҮҮ

Avatar

Зочин 2020-10-08 183.177.99.226

4 мөчөө өргөөд дэмжинэ. Замын цагдаа гэрлэн дохионы үүрэг гүйцэтгэдэгээ болих хэрэгтэй

Avatar

Урааа 2020-10-08 202.126.89.161

100% дэмжинэ

Avatar

Иргэн 2020-10-08 124.60.114.164

Хууль дүрмээ торгууль татвараа чангалах хэрэгтэй

Avatar

жолооч 2020-10-08 64.119.25.109

Замын хөдөлгөөний эмх журмыг сайжруулахын тулд дүрмийн биелэлтийн хяналтыг сайжруулж торгуулийн хэмжээг нэмэгдүүлмээр байна. Хөгжилтэй орнуудиын нэг адил торгууль төлөх хугацааг хэтрүүлбэл торгуулын хэмжээг нуглаж өсгөх хэрэгтэй гэж бодож байна. Энэ олон осол, түгжрэл, бухимдал нь манайхны замын хөдөлгөөнд оролцох соёл, хариуцлагаас ихээхэн хамаарч байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж