Өвчнөөр популизм хийхгүй ээ, Д.Сарангэрэл сайд аа ! | News.MN

Өвчнөөр популизм хийхгүй ээ, Д.Сарангэрэл сайд аа !

Өвчнөөр популизм хийхгүй ээ, Д.Сарангэрэл сайд аа !

Өвчнөөр популизм хийхгүй ээ, Д.Сарангэрэл сайд аа !

Эрүүл мэндийн сайдаар гурван жил ажиллахдаа  гадаадад эмчлүүлэхээс аргагүй болсон иргэдэд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжийг олгоогүй атлаа  “Одоо боломж бий. 10 тэрбум төгрөг шаардана” гэж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ярьж суух юм.

Өвчин гэдэг хэцүү, хэнд ч тохиолдож болзошгүй учраас 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болох санаачлага хамгийн энэрэнгүй, хүнлэг л сонсогдоно. Гэвч уучлаарай, Эрүүл мэндийн экс сайд аа, өвчнөөр бүү популизм хий.

Сар бүр цалингаасаа Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд цаг заваа гаргаад эмнэлгээр явахаар оношлогоо ч хийлгэж чадахгүй байна.  Эмч нь байхгүй, цаг нь дууссан, аппарат эвдэрсэн.

Жишээ татвал, улсдаа зүрх, мэдрэлээр дагнан оношилгоо, эмчилгээ үзүүлдэг Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн төвийнх нь  эмирай аппарат эвдэрсэн тул олон өвчтөн оношлуулж чадахгүй буцаж байна.  Эмч нь “Нэг бол Гэмтэл согог судлалын үндэсний төвд харуул, эс бол хувийн эмнэлэгт үзүүл. Төлбөр нь 300 гаруй мянган төгрөг болно” гэдэг тайлбар хийгээд сууж байна.

Харин хоёрдугаар шатлалын эмнэлэг болох дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхийн тулд иргэд шөнийн 02.00 цагаас эхлэн дугаараа манаж, эмнэлэгт хоног төөрүүлдэг.  Өглөө 06.30 цагт очсон иргэн тухайн өдөр үзүүлэх цаг авч чадахгүй, дуусдаг. Группээ сунгуулах иргэд “Эмчийнхээ гарыг цайлгахгүй бол болохгүй” гээд гүйлдэж байна. Энэ бол эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа наад захын проблем. Цааш ухвал их юм бий.

Яагаад энэ бүхнийг жишээ болгов гэхээр эмнэлгүүдэд мөнгө нь хүрэлцэхгүйгээс техник технологио шинэчилж чадахгүй байна, эвдрэлтэйгээ засч чадахгүй цаг их алдаж байна. Иймээс  мөнгө өгнө гэж популизм хийхээсээ өмнө  эмнэлгүүдийнхээ техник технологийг нь шинэчилж өг,  эмч нарыг сурга.  Иргэдээ Монголдоо эмчлүүлдэг болох боломжоор ханга.

Тэр цагт Монголын эрүүл мэндийн салбар хөл дээрээ босно, хөгжинө.

Хэрэв Эрүүл мэндийн даатгалын сангийн харьяа Эрсдлийн сангаас Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний оноштой хүмүүст 100 хүртэл сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд эхэлбэл одоогийн санд төвлөрч буй мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй болно. Эхлээд 10 тэрбум төгрөг шаардана, ирэх жилээс нь 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос  аргагүй нөхцөл үүснэ.

Дээр нь энэ 100 хүртэл сая төгрөг үнэхээр жирийн иргэдэд хүрнэ гэдэг баталгаа байхгүй. Эрх мэдэл, албан тушаалтай нэгэнд л олддог, түүнийг авахын төлөө танил тал хардаг, цаашлаад авлига хээл хахууль өгөлцөж, авалцдаг сүлжээг л бий болгоно.

Гадаадын их, дээд сургуулийн Засгийн газрын тэтгэлэгтэй хөтөлбөр, Төрийн сангийн зээлд хэний хүүхдүүд хамрагдаж, боловсрол эзэмшсэнийг эргээд нэг санаарай.

Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, Барилга хот байгуулалтын сайд асан Б.Баделханы хүү гэхчлэн хөвөрдөг.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг хэн хүртлээ. Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Учрал гэхчлэн цуварна.  Иргэдэд туслах нэртэй санг цөлмөгчид нь улстөрчид л байдаг.

Мөн “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2019-2023 онд 50 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Эхний жил буюу 2019 онд 4.6 тэрбум төгрөг төсөвлөж, 2-12 насны нэг хүүхдэд 60 мянган төгрөгт багтаан үйлчилгээ үзүүлэхээр тооцсон ч нэг л шүд эмчлэхэд хүрэлцэх мөнгө болж, эмнэлгүүд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс цааргалж эхэлсэн.

Харин Эрүүл мэндийн яам 2020 оны аравдугаар сарын байдлаар 143 мянган хүүхдийн шүдийг эмчилсэн тухай мэдээллийг хамгийн сүүлд цацсан нь үнэхээр бодитой мэдээлэл мөн үү гэдэг эргэлзээ дагуулж буй.  Эл статистик мэдээ үнэн үү гэдгийг шалгаж, эргэлзээг тайлах цаг нь ч болсон.

Дахиад сануулъя, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд мөнгө өгөх тухай ярьж, популизм хийхийн оронд Монгол хүн эх орондоо эмчлэгддэг болох цагийг авчрахын төлөө  бодлогыг нь тодорхойлж, боломжоор хангаж өгөхөд л анхаарал хандуулж, ажилла.

Хоёр жилийн өмнө л ашиглалтад оруулах тухай ярьж байсан Түлэнхийн төвийн барилга яагаад өнөөдрийг хүртэл гацав, эзэмшил газар дээр нь яагаад 16 давхар орон сууц сүндэрлэв. Эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж, ажиллахыг хүсч байвал үүнд л санаа тавь.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

89 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-10-08 202.72.245.204

Өлөнтсөн санаа дандаа гаргаж бдгаа больцгоо борчуул авчч чадөхгүйн лав

Avatar

Зочин 2020-10-08 66.181.161.108

Жинхэнэ х***а

Avatar

Зочин 2020-10-08 66.181.161.108

Жинхэнэ хужээ

Avatar

Зочин 2020-10-08 150.129.141.226

Эмнэлэгт очер авах гэж бөөн юм болдог.Үүнийг дээд дарга нар мэддэггүй.Учир шалтгаан нь хоолны хордлого авлаа,гадаадад,бараг шартсанч гадаадад эмчлүүлдэг дарга нар үүнийг мэдэхгүй ээ.Одооноос эхлэж гадаадад эмчлүүлсэн дарга нарыг ажлаас нь чөлөөлөл,хал.Дотоодын эмнэлэг тэгэж байж л хөгжинө.Тэр дарга сайд нийгэм дотроо байж салбараа хөгжүүлнэ дээ

Avatar

Иргэн 2020-10-08 59.153.113.42

Энэ нэг эргүү авгайг салбар болгон дээр зайдагнуулж бдаг бид ямар өхтэй юм бэ? Яагаад Монголыг хөгжүүлэх,Монголчуудыг эрүүл амьдруулах тухай ярьдаггүй юм бэ. Энэ малаа зайлуулаачээ…захын жирийн иргэн Эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулаад,эмч нарын чадварыг нэмэгдүүлчвэл Монголдоо эмчлүүлэхийг л бодно штэ. Тэгээд ч энэ 100 сая жирийн нэг иргэнд олдохгүй, хүний өвчин зовлонгоор битгий ингэж тогло л доо.

Avatar

TV ylciin xamgaalta baix. 2020-10-08 63.227.119.233

bm?

Avatar

MGL 2020-10-08 202.126.88.221

ene sarangerel gej mal yagaad turd odoo boltol baigaad bn? archaagvi nowshnuud turd vvrelcheed uls eh oronii hugjiliig hoish ni tatsaar l …

Avatar

Зочин 2020-10-08 31.151.236.21

Setguulchiin tumen zuv

Avatar

Хахаха 2020-10-08 182.160.35.206

Их муу авгай. Тэгээд та нар дуу зохиож, хайр зарлаж сонгосон Хахаха Авгай коронагаар зүгээр л сайдын ажлаа хийсэн төдий юм. Бусдаар хог л доо.

Avatar

Зочин 2020-10-08 202.126.90.132

Эрүүл мэндийн салбарыг яаж чиг хөгжүүлсэн гадаадад явж эмчлүүлэхээс аргагүй тохиолдол байдаг шүү дээ .Энэ бол

Avatar

ZOCHIN 2020-10-08 192.82.72.6

ENE ERGUU AVGAIGAAS ERUUL SANAA TURUHGUI EE. HAANAAS MUNGU HUSAH VE L GEJ ZUUDELJ YAVAA.

Avatar

mmmn 2020-10-08 202.9.47.21

ЭМНЭЛЭГҮҮДЭЭ ЧАДАВХИЖУУЛБАЛ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО. ГЭЖ ЗӨВ Л ХЭЛСЭН БАЙНА ШДЭЭ

Avatar

Зочин 2020-10-08 202.9.46.44

Монгол улс анаагаахын чиглэлийн бүх сургуулиа татан буулгаад сэтгүүлчийн сургуультай байя. Ганди% Ламбаа, Сарангэрэл гээд хэт их мэдлэгтэй хүмүүё байна. Сэтгүүлч нар байхад эмч нараар ч яахав. Ард түмний эрүүл мэнд амь нас засагийн гэзэрт ямар хэрэггүй болсон гэдэгийг Монголчууд ойлгосон боловуу. үгүй л бололтой.

Avatar

Буимдал 2020-10-08 202.179.25.0

Битгий солиор, эргүү минь. Та нар өөрсдөө гадаад явж шинжилгээ өгч баймаар байна уу. Өөрийн улсынхаа эрүүл мэндийн салбарыг яаралтай хөгжүүлье гэж ярихын оронд төсвийн мөнгийг гадагш урсгая гэж байдаг мөн ч тэнэг толгой байнадаа, ёстой н**ш юмаа

Avatar

nergui 2020-10-08 150.129.140.170

төрийнхөн тэрбумаар нь зугаалаад байхад гадаадад эмчдүүлэх хүнд өвчтэй иргэндээ 100 саяыг өгөхөд яадаг юм бэ . Дэмжээрэй манайхаан бид ямар эмчлүүлэх мөнгөтэй биш яасан сайн сайд вэ эрүүл мэндийн байгууллагыг тойлгойлсон статистик мэдээг мэдээд л ингэж хэлж байна энэ хүн

Avatar

Зочин 2020-10-08 202.179.25.0

Чи эд нарт итгээд байгаа юмуу. Эд нар чинь шанаган тогооны хордлого боллоо гээд засгийн газраас мөнгө гаргуулаад Солонгос явдаг гаруудшдэ. Чи ЖДҮ зээл авч үзсэнүү, Төрийн сангийн мөнгөөр ах дүү ойр дотны хэн нэгэн чинь гадаадад сурч чадсануу. Чамайг өвдлөө гэхэд огт өрөвдөхгүй, авилгад талыг нь авч байж явуулж мэдэх юм.

Avatar

зочин 2020-10-08 66.181.179.16

тэмбүүгүй больё гээд байсан яасан бэ. та сайд байхдаа дүнг нь илтгээгүй шүүдээ.

Avatar

Ч 2020-10-08 66.181.184.246

Эрүүл мэндийн салбар мөнгө угаадаг салбар болоод олон жил болж байна. Тиймээс иргэд эрүүл мэндээ сайн анхаарах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол зардал нь дийлдэхгүй шүү. 2003 онд салбарын тэргүүн хүмүүс нь ор хоногийг 7 хоног болгоно, Бельги шиг болно гээд улаарч байсан хүмүүс . Иргэд биш бизнес нь гол болсон салбар. АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоонд шилжиж буй салбар. Зөвхөн мөнгөтэй хүнд үйлчилнэ гэсэн үг!!!!!

Avatar

Зочин 2020-10-08 122.201.22.90

Ажтл хтйсэн сайд дахин тлмилох ёстой байсан байх

Avatar

Зочин 2020-10-08 49.180.69.194

Улсын эмнэлгүүд нь дайны үеийн эмнэлэг шиг. Гадагшаа мөнгө гаргана ч гэх шиг. Хөгжилтэй шүү.

Avatar

Зочин 2020-10-08 150.129.141.226

Харин тиймээ эмч нараа чадавхжуулахын оронд гадагшаагаа мөнгө өгье гэнэ.Тэгээд тэр мөнгө нь ядарсан иргэнд биш задарсан дарга нар гадагш явж биелүүлнэ дээ.Гадаадад гарч биелүүлсэн дарга дотоодын эмнэлгийн салбараа мэдэхгүй,хөгжүүлэхгүй ш дээ

Avatar

Зочин 2020-10-08 192.82.66.218

Бүүр нэг эргүү авгай шүүь Эрүүл Мэндийн салбараас явсан нь болж

Avatar

энхээ 2020-10-08 202.55.183.178

Маш зөв сэдэв хөнджээ. Энэ мөнгө жирийн иргэдэд хэзээ ч олдохгүй. Тийм болохоор Монголдоо эмчлүүлдэг больё

Avatar

nergui 2020-10-08 150.129.140.170

Үнэхээр тийм жирийн ардад 100 сая чинь 1 тэрбум төгрөгний дайтай хэрэг болно

Avatar

Монгол улсын иргэн 2020-10-08 202.9.46.132

Сарангэрэл чинь сэтгүүлч, уран илтгэгч хүн шүү дээ. Түүний уран илтгэлийг хэн ч давж гарахгүй . Монголын парламент гээд байгаа юмаа бас. УИХ-с мэргэжлийн дагуу сайдаа ч томилчихож чадахгүй байж. Сэтгүүлч хүнийг ЭМЯ-ны сайдаар томилчихоод түүнээс сүржин уриа, хийрхсэн ярианаас өөр юу хүлээсэн юм бэ. Монголын ард түмний амьдралыг короно гэж ямар ч тооцоо, мэдлэггүйгээр сүйрүүлсэн хүний нэг бол Сарангэрэл сайд шүү дээ. Бүх албан газрыг тарааж, сургууль цэцэрлэгийг хааж, иргэдийг орлогогүй болгосон.

Avatar

зочин 2020-10-08 122.201.23.122

ЭНэ авгай эрүүл мэндийн талаар ярих эрхгүй шүү,,, салбараас хулгай хийж нураасан нь багадаагүй юу,,,, мал, далд ор

Avatar

Зочин 2020-10-08 122.201.21.133

САЙН БАЙНА НУУЦ УГААГДАЖ БАЙСАН МӨНГИЙГ ИЛ ГАРГАЖ ЭЗЭДД НЬ ХҮРГЭЖЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2020-10-08 66.181.186.27

ЭМ-ийн салбарыг ханиад ч эмчилж чадахгуй болтол нь нураачаад их тавлаж байх шив, муу салтгар авгай чинь. Сайд байхдаа намдаа овоохон орлого оруулсан гэж одоо байгаль орчны сайд хийж байгаам байхдаа? Одоо ч тэгээд сургуульд сурах, мэргэжил эзэмших хэрэггvй болоо шив, доодох нь хеделгеентэй байхад л сайд хийхийм байна л да

Avatar

Зочин 2020-10-08 103.229.121.245

Эсэргүү

Avatar

Зочин 2020-10-08 66.181.161.82

Энэ зааван авгай ХанУулын сургууль дээр сvрьеэгийн дэгдэлт гарсныг 2 жил нууж, олон хvvхдийг хохироосон асуудал юу болсон бэ? Эцэг эх, хvvхдvvдийн хохь болоол дууссан уу? Энэ муугийн шунал, мулгуу мэдлэггvйгээс болж емне нь тууштай буурч байсан эх, хvvхдийн нас баралт нэмэгдэж, Ковидын vндэслэлгvй 21 хоногийн хорионоос болж хичнээн гэр бvл хагацал амссан бол? Тэр болгоны нулимс vер болон энэ авгайг ниргэх цаг ирнээ, муу хиймэл шаазан авгай

Avatar

Зочин 2020-10-08 66.181.161.82

Сараашка анх сайдаар ирээл хууль бус томилгоо хицж, хvvгийнхээ найз нараар яамны херенге оруулалтын хэлтсийг дvvргэж эхэлсэн. Одоо ч тэр хvvгийнх нь нуа ЭМЯны херенге оруулалтын даргаар ажилж бна. Сараа еерийн туслах Болорчимэгээ эмийн тусгай зевшеерел хариуцсан мэргэжилтнээр тавьсан тэр нь хахууль авч байгаад АТГ-д баригдаад ачигдсан. Эрvvл элэг, эрvvл шvд, улаантариа гж баахан аян нэрээр Даатгалын менгийг хууль бусаар зарсан. ЭМДаатгалын олон зуун саяыг Капитал банканд булшилсан.

Avatar

Зочин 2020-10-08 202.126.90.29

уг зүй ёсоороо бол аль нэг яамны сайд хүн бодлого чигийг тодорхойлж ,алс хэтийг харсан ухаалаг, ашигтай төлөвлөгөө гаргадаг хүн байх ёстойл доо. энэ сарангэрэл гэдэг харанхуй авгай яасан гэж хүрэлсүхээс 2 яамны сайдын албан тушаал хүртдэг бнаа. азаар корона гарч энэ авгайн амыг үдэж эрүүл мэндийн салбарыг самархаас аварсан. гэтэл одоо буцаад энэ салбар луу хошуугаа дүрээд улам өөринхөө тэнэгийг харуулаад бхийн. өмнөх ажлаа хийж чадахгүй байж өнгөрсөн ажил рууугаа битгий хутгалдаад бгаач.

Avatar

Зочин 2020-10-08 103.14.37.7

улаан пиджакт поп мэдэгдэл гаргахаа болих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-08 66.181.184.234

Эрдэнэтэд онцгой байдал тогтоодог шиг энэ ЭМЯ дээр бас онцгой байдал тогтоох хэрэгтэй болж дэ. Сайд асан Хvрэлбаатарын цейфтэй менге, сайд асан Шийлэгдамба, терийн нарийн Ганчимэг нар нь авлига авч байгаад баригдсан. Одоо энэ Сарангэрэлийн туслах байсан Болорчимэгийн хахуулийн сvлжээ. Менгеер хэдэн жил эмнэлэгийн дарга хийж байгаад сайд болсон нусгай жаал цаашид менгее олж авна л гэсэн амбицтай байгаа байх да. АТГ, ТАЗ, ЗГХЭГ энэ яаман дээр тvр удирдлага томилж, энэ муухай сvлжээг таслаачээ

Avatar

Зочин 2020-10-08 202.179.26.217

новшийн монголчууд өөрсдөө бусдаас үг сонсч чадахгүй. нүүрээ нуугаад юу ч гэж бичихээс буцахгүй хулгайчууд юмаа. Сэтгэцийн өвчин л дөө. Өвчин хэлж ирдэггүй юм. Сарангэрэлийг зүхээд байгаа хүний хогнууд өөрсдөө хүндээр өвдөх үедээ л зовлонг нь ойлгоноо!!!! Монгол улс цөөхөн хүн амтай гэдгийг мэдэж байна уу оркуудаа!!!1

Avatar

Иргэн 2020-10-08 59.153.113.42

за чи битгий х**, бид эргүү тэнэг биш, жирийн иргэнд олддог ЖДҮ зээл, тэтгэлэг, хангамж гэж чи хаана сонсоов, хамаг мөнгөө гадагш цацаж, Монголыг хөмрөх санаачлага гаргаж бхад чам шиг хар толгойгоо бодсон н**ш л биш бол Сарангэрэлийг зөвтгөж чадахгүй

Avatar

Хариулт 2020-10-08 150.129.141.226

100саяаар багаар нь сургаад эх орондоо мэргэжилтэн бэлдээд авах боломж байгаа ш дээ.Монголын эмч нар нэг үеийг бодвол эрхтэн шилжүүлж суулгаж чадаж байна.Элэг бөөр сольж суулгаж чадаж байгаа ш дээ.Гадаадад эмчлүүлдэг дарга нараа ажлаас нь хал.Тэр дарга,төрийн тусгай хамгаалалттай эмнэлэгтээ боль.Эх орондоо эмчлүүлдэг,эрх тэгш нийгэмд амьдарцгаая.Гадаадад биелүүлдэг биш гадаадаас эмч нарыг нь авч ирж эмчлүүлье.Сарангэрэл мэтийн иймэрхүү буруу сэтгэлгээтэй хүмүүс монголыг удирдвал монгол хөгжихгү

Avatar

ХЭХЭ 2020-10-08 192.82.71.121

САРАНГЭРЭЛ МАШ ЗӨВ ЗҮЙТЭЙ САНАЛ ГАРГАСАН БАЙНА ТҮҮНИЙГ ЭНЭ УДАА ЯМАРЧ БАЙСАН ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

777 2020-10-08 202.131.234.194

Ингэж 100 100 саяар гадны зах зээлийг дэмжих гэж эргүүтэхийн оронд Монголын эмч, эмнэлэгийн ажилчдыг ажиллах орчин нөхцөл сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээр нь хангаад өгвөл цаадуул чинь хорт хавдрын эцсийн шатнаас бүсад бүх өвчнийг эмчлээд эдгэрүүлээд өгнө гайгүй. ДУРААРАА АВГАЙ ВЭ?

Avatar

Зочин 2020-10-08 202.179.26.217

хөөк оркоо, тэгээд мөнгөгүй хүмүүс үхэх ёстой юу? бүхэл бүтэн улс ш дээ. Сарангэрэлийн зөв ш дээ

Avatar

иргэн 2020-10-08 103.212.116.161

Тэр мөнгийг харамсалтай нь чи авч чадахгүй, эрх мэдэл бүхий хүмүүсийн авгай хүүхэд авна. монголыг мэдэхгүй бишдээ. ИХ ын гишүүн хоолны хордлого боллоо гээд Солонгос улс руу явж байсан. Ингэж л зарцуулах мөнгө маньд хамаа ч байхгүй.

Avatar

zochin 2020-10-08 66.181.161.22

ehneesee iim bolovsrolgui avgai nariig gargahgui bh bsn.boli boli

Avatar

Зочин 2020-10-08 103.10.23.20

Энэ шоучин эм нэр төр, алдар гавъя,албан тушаал, мөнгө төгрөгний төлөө юуч хийхээс буцахгүй нэгэн болж, огт боломжгүй юмыг хүртэл томчуудын ӨӨРСДЫН эрх ашигт нийцүүлэн татвар төлөгч биднээр гаргуулах ДАЛД санаа гаргасан байна. Жирийн иргэд МАНЬД гадаадад эмчлүүлэх зөвшөөрөл, виз паспорт ЯГ ГАРЧ харагдаач.Эрх ёайд маань ЕС-д ТААЛАГДАХ гэж худлаа зарж манийгаа мөнч их ХОШГОРУУЛАХ юм даа.

Avatar

Зочин 2020-10-08 64.119.25.173

Дультраа зальны эмээ болиоч Энэ ёстой усан толгойтой шоучин худалч хулгайч хорчин хүн гүтгэхдээ гарамгай өөрийгөө төрийн эзэн гээд бодчихсон эрүүгийн элемент л дээ заль хулгай хоёроор хоолоо идэж яваа балмад авгай ковид гэж улсаа дампууруулж бга сайд болоод юу ч хийгээгүй ЭМЯ.г самарч хүүхдийнхээ найз нараар дүүрэгсэн хүүхдийнхэ жолоочийг хөрөнгө оруулалтын даргаар тавиад АТГ болиулангуут хүүгийнхээ хамтран амьдрагч авгайг хөрөнгө оруулалтын даргаар тавьсан Айж ичихийн мэдэхгүй шорон

Avatar

зочин 2020-10-08 202.179.30.242

Цар тахлын хандивын мөнгөөр тоног төхөөрөмж ч аваагүй. МАН сонгуульдаа ашиглахад огт дуугараагүй байж шоу хийхдээ ард түмнийг тэнэг гэж басдаг энэ хэн бэ

Avatar

Зочин 2020-10-08 66.181.191.31

ЯДАРСАН АРДУУДЫГ БҮҮ ДОРОМЖИИЛ САРАНГЭРЭЛ ГУАЙ.ӨВДӨХ ХЭЦҮҮ.ЭХ ОРОНДОО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙМЭЭР Б.А УЛС БАЯН СҮҮЛИЙН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОВСООН ХҮЧИН Х.ТЭЙ Б.А.МОНГОЛЫН ЧАГНУУРТАЙ ЭМЧ НАР ЧАДАЛТАЙ.ДААН Ч НИЙГМИЙН ХАНГАМЖ МУУ.ШҮҮГЧИЙН ЦАЛИН 3 САЯ.ИХ ЭМЧИЙН ЦАЛИН 900.ИЙМ Л Б.А.

Avatar

Цогоо 2020-10-08 202.9.40.82

маш зөв санаа бичиж Сарангэрэл гэж поп авгай шүүрдэж авах мөнгөө тооцож энэ зүйлийг ярьж байгаа юм

Avatar

Ок 2020-10-08 66.181.191.31

БИТГИЙ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛ.МОНГОЛ ХҮН ЭХ ОРОНДОО ЭМЧИЛГЭЭ АВДАГ БАЙМААР Б.А.ЯЛАНГУЯА УЛСЫН ЭМНЭЛГИЙН ЁС ЗҮЙ МАШ ДОРОЙ.ТУХАЙН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА ОЙЛГОДОГГҮЙ .ХҮНД СУРТАЛ ЗАН АРАНШИН МАШ МУУ.ҮЗҮҮЛЭХ ГЭЖ ЗОВНО.УЛСЫН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ МУУ ХОЦРОГДСОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ 21.Р ЗУУНД АЖИЛЛАДАГ.АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛЖ УИХ.Д ГАРААД ЭМНЭЛЭГТ АРД ТҮМЭНД ҮЛДЭЦТЭЙ АЖИЛ ХУУЛЬ БАЙДАГГҮЙ. ДОТООДДОО ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГЫГ ДОРВИТОЙ ШИНЧЛЭЭСЭЙ.ИРГЭН ӨВДӨХӨД ҮЗҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙ ҮНЭХЭЭР ТАМ ШҮҮ..

Avatar

Toriin eh hatan maddan barag 1000 naslah boltugai 2020-10-08 192.82.73.67

toriin eh hatan buzaad eruul mendiin said boloo yuo ulam zaluuchaad nuur n goe bolood samar yaraiad baisan odoo buur zonog zalgahnee

Avatar

Unshigch 2020-10-08 90.188.54.82

Өвчтэй иргэдэд энэ 100 сая нь хангалттай мөнгө биш. 100 саяаас ч илүү зардал гаргадаг тохиолдол илүү олон байгаа. Иймд Монгол Улсад өвчтэй иргэддээ төвөггүй, дарамтгүй, сэтгэл санаанд нь хүртэл үйлчилж, эмчилж, өвчнөөс нь хурдан салгаж өгөх Ийм л Эрүүл тогтолцоог босгож өгөх нь чухал байнав

Avatar

Иргэн 2020-10-08 66.181.161.91

MRI аппарат зөв хэрэглэвэл эвдэрнэ гэж бараг байхгүй дээ?!! 1993 оноос хойшх Эрүүл мэндийн сайд нар энэ салбарыг өөд татах нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй!!! Өөрсдөө чаддаггүй юм гэхэд гадаадын тэргүүний эмнэлгийн салбар байгуулж болох л байсан. Гэтэл зөвхөн өөрсдийнхөө хувийн ашиг сонирхолоо л бодоод улсаа бодсонгүй!! Наад захын жишээ – Казахстаныг хар та нар?!? Казахуудаас дутаад байхдаа яадаг юм бэ?? Эмнэлгүүдийнхээ байж байгаа царайг хар?? Улсын ч, хувийн ч ялгаагүй!!! Жирийн иргэд үнэх

Avatar

Зочин 2020-10-08 202.21.108.190

ПОП сэтгүүлч

Avatar

Зочин 2020-10-08 66.181.170.73

эрүүл мэндийн сайд байхдаа хийгээгүй байж сонин гар шүү.

Avatar

Зочин 2020-10-08 182.160.38.20

Гадаадад эмчлүүлэхэд 100 сая төгрөг өгвөл, төсөв хүрэлцэхгүй, монголын эмнэлэг хөгжихгүй, тоног төхөөрөмж худалдаж авч чадахгүй,,90-д онд гадаадад Энхбаяр, Төмөр очир нарт 20-40 сая төгрөгийн дэмжлэг авч эмчлүүлсэн, одоо амьд, Харин хоньчин баатар Намхай нямбууд 3 сая төгрөг өгсөн, тэр нь гадаадад эмчлүүлэх зардлын хаана ч хүрээгүйгээс тэр нас барсан. Юу бодогдож байна. Популист Сараншгэрэл, түүний үгийг дэмжигч нараа. Ийм ялгаа гаргахыг ахиад хүсээ юу? Их хурлын гишүүний нэр барьж бүү давар.

Avatar

Irgen 2020-10-08 70.181.124.42

Ene hyn byr demiirch gyicleekk

Avatar

Irgen 2020-10-08 70.181.124.42

Ene hyn byr demjih gyicleekk

Avatar

Irgen 2020-10-08 70.181.124.42

Sarangereld gedeg hun eryyl mention saidaaa yuch hiigeegyi baij uuriiguu Tom bodjee.dendyy hooson gedgee haruulj tar ne tanigdaj gedeg bolj baina.iim l bas neg Anujin yumdaa.baigali orchind yu hiihee medehgyi mun l yandan huuluhuus yum ajil uhaand ne orohgyi baigaa amitan

Avatar

Зочин 2020-10-08 66.181.161.26

Балай авгай балайрахаа больж үү эхлээд Улсын эмнэлэгээ өөд нь татчихаад балайр эмнэлгүүдэд чинь бинт хөвөн натрийн уусмал ч ч байхгүй өвчтөнгүүдээс нэхэж байна. Мөн хүүхдээ хүмүүжүүл.

Avatar

Зочин 2020-10-08 73.231.128.120

Энэ санал буруу.
Хүн бүхэн гадаадад эмчлүүлэх гээд зүтгэчихнэ.
Дотоодын эмчийн чадвар, эмнэлгийн үйлчилгээг үнэгүйдүүлж байна.

Avatar

Зочин 2020-10-08 192.82.70.141

Batzandan, Bosoo Ganbaagaas iluu setgetsiin sogogtoi avgai bna lee shd

Avatar

Зочин 2020-10-08 202.179.27.230

Сарангэрэл зөв санал гарсан байна. Монгол улсад эмчилж чадахгүй өвчнүүд олон байдаг. Оношлогоо ч хийх боломжгүй. Яагаад хүмүүс ингэж боож үхэх гээд байгаа юм.

Avatar

Хотын уугуул 2020-10-08 202.179.25.0

ЯАГААД ГЭВЭЛ ЖИРИЙН ИРГЭД ҮҮНИЙГ ХҮРТЭЖ ЧАДАХГҮЙД Л БАЙГАА ЮМ. ХЭТРҮҮЛЖ ХЭЛБЭЛ ДАРГА НАРЫН АВГАЙ ХҮҮХЭН, БАС АЛБАН ТУШААЛТАН АВГАЙ НАРЫН СОЛОНГОС ЯВЖ КОСМЕТИК ХАГАЛГАА ХИЙЛГЭХ ЗАРДЛЫГ БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ГАРГАХ ГЭСЭН САНАА ГЭЭД Л ОЙЛГОЧИХ

Avatar

Зочин 2020-10-08 202.126.88.65

Дарга нарын хамаатнууд гадаадад эмчлүүлнэ

Avatar

Зочин 2020-10-08 66.181.161.26

Яг үнэн энэ балай авгайгийн хүүхдийх нь бөгсйиг долоосон хүмүүс л явах биз олны үг ортой л байх

Avatar

зочин 2020-10-08 103.229.121.57

Хоролын бичсэн ч яг орой руу орхоор юм бичсэн байна. Нээрээ 100 саяыг өгнө гэж Сарангэрэл хэлсэн чин гайхсан шүү. Үнэхээр боломжгүй үл гүйцэлдэх зүйл шүү дээ.

Орон нутгийн сонгуультай холбоотой попорч байгаа юм байх даа. Их үнэнэч авгай вм даа.

Avatar

Сүхээ 2020-10-08 203.91.115.53

Төрийн хатан ухаан минь одоо боль чи, яасан их хүний зовлонг өөрийн оноо болгож ашигладаг юм. Эрх хүүгээ хүмүүжүүлчихээд олон юм ярь, тэх хүү чинь төрийн албыг самарч байхад чи нэг их олонд таалагдах зүйл яриад яахав.
Хийх залуус нь аяндаа хийнэ.

Avatar

Зочин 2020-10-08 103.111.68.3

1 GAZRIIN SAID HIIJ BAIGAAD DARAAGIIN ZASAGT OOR GAZRIIN SAIDAAR OCHINO. AJILLAJ BAISAN ERUUL MENDIIN SAIDIIN SUUDALDAA TENDERT NER HOLBOGDOJ BAISAN OORIINHOO HUNIIG TAVINA. UNEHEER DAAM UU…

Avatar

Монгол хүмүүс 2020-10-08 103.206.195.230

Г.ХОРОЛ ЯАСАН ҮНЭН БОДИТЬ ЗҮЙЛ БИЧСЭН БАЙНА АА. ЭНЭ ХҮҮХЭН НЭГ Л ГАЗАРТ БУУЖ ИРЭХГҮЙ Л БАЙГААД БАЙХ ЮМ. ОДООХОНДОО ХҮМҮҮСТ СОНИН Л БАЙГАА БОЛОЛТОЙ ҮНЭН БОДИТЬ БАЙДАЛ УДАХГҮЙ ИЛЭРХЭЭР ГАЗАРТ БУУХ Л БАЙХ ДАА… ХЭНИЙ ТӨЛӨӨ ИНГЭЖ ӨӨР САЛБАРЫН АЖЛЫГ ХАРААД ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ЗАВШИХ ГЭСЭН ДАЛД САНАА ГАРГААД БАЙГААГ УДАХГҮЙ АРД ИРГЭД АНЗААРАХ Л БАЙХ ТЭР ҮЕД ӨНӨӨДРИЙНХ ШИГЭЭ АРГАЛААД Л БАЙХ БОЛНО ГЭЖ БОДОЖ Л БАЙГАА БАЙХ Л ДАА… ГЭВЧ ТИЙМ ЗҮЙЛ ХЭНД Ч БОЛОМЖГҮЙ БАЙДАГ ЮМ ДАА…ОРОЙТЖЭЭ Л ГЭДЭГ

Avatar

zochin 2020-10-08 202.170.68.38

tusgaarlaltin honogoo 14 bolgoh heregtei,yamarch uls odoogoor 21 honogoor tusgaarlahgui bna,sankhuu ediin zasgiin huvid ch heregtei

Avatar

Дорж 2020-10-08 103.29.144.173

Маш зөв асуудал хөндсөн байна.100 саяыг гаргадаг болбол өөрсдөө цусалчихна.Харин эмнэлгээ бэхжүүлэхэд анхаарах нь зөв.

Avatar

Irgen 2020-10-08 202.131.225.229

Shvleg unshij bgaa yum shig yaridag dandaa show yaridag setgvvlch awgai, aris maris bol toliison golchiison haha

Avatar

түмэн олноороо шахаж шаард 2020-10-08 66.181.190.163

авилгад улс орноороо идэгдэж дууссан учир эмнэлэгийн тоног төхөөрөмж шинэчилэх эх орондоо эмчилгээ хийлгэх ард түмний эрүүл энхийн төлөө сайн сайхан зүйл яриад нэмэргүй болсон цаг шүү дээ.энэ тогтолцоогоо өөрчил гажуудалыг арилгахын тулд шударга ёс нийгмийг бүхэлд ни хамруулж шинэчилж өөрчилөхөд шахаж шаардлага тавиж үгээ хэлж байх ёстой.түүнээс ганц ,нэг хүн дуугараад ямар ч үр дүнгүй олон түмэн хүч түрж ярих хэлэхыг уриалж бгаа юмаа

Avatar

Зочин 2020-10-08 192.82.69.218

Энэ их л зальжин хүн болохоос биш Улс төрч ч биш Удирдагч бол бүр биш Юм ярьж байхдаа нүд нь тогтохгүй тэнүүчлээд л толгой хаяад л цаанаа нэг нүдэнд хүйтэн Одоо өөрийгээ Байгаль орчны асуудлыг дэндүү мэддэг хүн гээд бодчихсон , бүр дүрдээ орчихсон

Avatar

Irgen 2020-10-08 66.181.167.74

Ter mongooroo emnelegiin tonog tohooromjuudiig saijruul mon gadaad chadvarlag mergejilten urij avchirch ajiluul.

Avatar

Монгол 2020-10-08 66.181.161.116

Эмнэлэгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн дээр дээ. Ядаж иргэдэд хүртээмжтэй. Гадаадад эмчлүүүлэх мөнгө олговол жирийн иргэнд хэзээ олдолхгүй, эмнэлгийнхний авилгалын бас нэг сайхан далим болно. Гар цайлгахгүй 100 сая олгож харагдаач. Авилгач, арчаагүй гэдгээ зөвшөөрөх хэрэгтэй

Avatar

энхээ 2020-10-08 103.111.68.3

тэр их мөнгөөр монголдоо үлдээж эрүүл мэнд эмч сувилагч нараа мэргэжил дээшлүүлж эмнэлгийн тоног төхөөрөмжөө аваад ажилуулвал хэрэгтэй байхаа, гадаадад мөнгө өгнө гэдэг сайд хүний хийх ярих ажил биш ,харин ажилгүй байгаа иргэд ээ тусалж ажил хийх байртай цалин орлоготой болгох тал дээр санаачлагатай ажиллаж ард иргэдээ амар тайван байлгах таны үүрэг байх аа

Avatar

энэ авгай нэр хүндгүй 2020-10-08 66.181.182.31

луйвраар гарсан доо. Одоо бүр онигроод л сагсалзаад, далжигнаад амаа урчих гээд байх болж.

Avatar

zochin 2020-10-08 202.126.88.129

Энэ хун арай хэтрээд байх боллоо бодвол цэгцтэй хувийн узэл бодолгуй юм байна

Avatar

зочин 2020-10-08 66.181.179.16

Сарангэрэлийн нөхөр нь гадаадад эмчлүүлэх нэрээр 100,0 сая төгрөг авах гэж байгаа юм байна. Тэгээд л энэ авгай поопорч байна.

Avatar

Иргэн 2020-10-08 202.126.90.108

Нөгөө ДОХ—г дээгүүрээ хуваагаад идчих байх, бидэнд олдохгүй гэж 90-ээд онд хөдөөнийх нь ярьдаг байсан. Тэр шиг , ждү шиг бас том хулгайчид хуваагаад авчих байх. Хулгайчид их бага гэхгүй шааж л орхино.

Avatar

Зочин 2020-10-08 182.160.1.18

Сарангэрэл наль наль хийсэн бялдууч авгай. Хэн ч түүнийг сонгоогүй, сонгуулийн булхайгаар гарч ирсэн авгай.

Avatar

Зочин 2020-10-08 192.82.73.94

ЭМ-ын сайд Т. Мөнхсайханыг энэ чавганц л балиашиглаж дээгүүр доогуур гүйж байж таиулсныг МАН -ын томоохон хүрээнийхэн мэдэж л байгаа шдэ.

Avatar

Зочин 2020-10-08 192.82.73.94

Иймэрхүү шуналаа барж дийлэхээ байчихсан ил цагаандаа гарсан чавганц нар хэзээ нэгэн цагт ААВ-ын хаалга татна гэдгээ ойлгодог л байлтай. Аймаар хүчирхэг байсан Миеэ хэг ч биш болдгийг харуулсан даа

Avatar

Иргэн 2020-10-08 124.60.114.164

Энэ авгай одоо эм салбарын ажилд оролцдог хэн бэ.сайдын ажлыг өмнөөс нь ярьчих уим.хатан нь уим уу.энэ хувьчлаад авчихсан уим уу.

Avatar

Иргэн 2020-10-08 124.60.114.164

Сарангэрэл одоо боль эрүүл мэнд бол улс төрждөг чиний попордог салбар биш.мэргэжлийн хүмүүс нь яриг.

Avatar

Зочин 2020-10-08 66.181.167.254

Энэ нээрээ үнэн сумтай шаар шүү!!!

Avatar

бо 2020-10-08 202.21.108.197

Хүнд өвчин туссан бол 50 гарсан бол эмчлүүлнэ гээд эргүүтэж өөрийнхөө үлдсэн амьдралыг, ард үлдсэн хүмүүсийнхээ босгосон амьдралыг битгий сүйрүүлээчээ. Хүн үхэх нь жам ёсны л зүйл. Дээр нь гадаад руу мөнгө урсгаж улсынхаа эдийн засгийг алаад.

Avatar

монгол 2020-10-08 64.119.25.109

Гадаадад эмчлүүлдэг томчууд өөрсдөө мөнгө авах гэсэн арга шүү дээ. Энгийн иргэд, дундчууд гадаадад эмчилгээ хийлгэх боломж бабйхгүй.

Avatar

Иргэн 2020-10-08 103.57.94.45

Сонгуулийн шоу,популизм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж