Оросын COVID-19-ийн эсрэг вакцин 1000 орчим рублийн үнэтэй гарна

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Оросын COVID-19-ийн эсрэг вакцин 1000 орчим рублийн үнэтэй гарна

Оросын COVID-19-ийн эсрэг вакцин 1000 орчим рублийн үнэтэй гарна

ОХУ-ын Монополийн эсрэг агентлагийн дарга Игорь Артемьев одоо үйлдвэрлэж байгаа COVID-19-ийн эсрэг вакцины өртөг хэд орчим байх талаар мэдээлэл өгсөн байна.

Түүний хэлснээр нэг тун вакцины үнэ 1000 орчим рубль байх ажээ. Гэхдээ цаашдаа энэ үнэ буурах магадлалтай.

"Вакцины өөрийн өртгийг бид гаргасан. Одоогоор энэ төрлийн вакцин дэлхийд гараагүй байгаа учраас харьцуулах, суурь болгох зүйл бидэнд байсангүй” хэмээн Игорь Артемьев тайлбарлажээ.

Түүний хэлснээр одоогоор вакциныг цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа бөгөөд эмийн үйлдвэрүүд их хэмжээгээр үйлдвэрлэхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ажээ. Оросын вакцины үнэ хамгийн хямд байх тооцоолол байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж