Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Ер бусын илгээмжүүд

Эртний арслан зааны 800 кг жинтэй соёо, сүмийн хонхыг шуудангаар илгээсэн байсан нь сүүлийн үеийн илгээмжийн хамгийн содон, ер бусын байлаа хэмээн "Первой экспедиционной компани" (ПЭК)-ийн дэд захирал Вадим Филатов РИА Новости-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

"Хамгийн ер бусын илгээмж бол арслан зааны соёо байсан. Уг соёог Новосибирск хотоо Дани улс руу яаралтай гэсэн ангиллаар илгээсэн. Соёо 800 кг жинтэй бөгөөд соёог 2,5 куб.метр хайрцганд хийсэн байсан. Бид уг илгээмжийг илгээхэд шаардлагатай Оросын талын болон Европын холбооны мал эмнэлгийн дүгнэлтийг хүртэл хийлгэсэн. Энэхүү арслан зааны соёо бараг 9000 жилийн настай олдвор байсан” хэмээн тэр хэллээ.

Мөн 2016 онд Ижевск хотоос Бураново тосгон руу сүмийн хонх илгээж байжээ. Хонхыг Евровидение тэмцээнд оролцсон Оросын дуучдын хандиваар бүтээлгэсэн "Бурановские бабушки" нэртэй хонх байжээ. Хонхыг хүлээн авахаар Бураново тосгоны бүх оршин суугч цуглаж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж