Трампыг эмчилсэн жишгээр бол COVID-19-ийг оросууд эмчилж чадна гэв | News.MN

Трампыг эмчилсэн жишгээр бол COVID-19-ийг оросууд эмчилж чадна гэв

Трампыг эмчилсэн жишгээр бол COVID-19-ийг оросууд эмчилж чадна гэв

Трампыг эмчилсэн жишгээр бол COVID-19-ийг оросууд эмчилж чадна гэв

Коронавирусийн халдвар авсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эмчилгээнд хэрэглэсэн эмнүүд Орост бий, техникийн хувьд үйлдвэрлэх боломж ч бий, гагцхүү тэдгээр эм жирийн иргэн авч чадахуйц хямд үнэтэй болгохын тулд дор хаяж 10 жил шаардлагатай хэмээн АНУ-ын Жорж мужийн Системийн биологийн сургуулийн профессор Анча Баранова РИА Новости-д ярьжээ.

"Трампын эмчилгээ эхэлсний дараахан вирусийн эсрэг биетийн коктейлийг өгсөн гэж байсан. Энэ коктейль нь яг одоо АНУ-д клинизийн туршилтын шатандаа яваа. Regeneron компани тус коктейлийг туршиж байгаа бөгөөд Трамп энэхүү туршилтын нэг хэсэг боллоо гэсэн үг. Энэ коктейл нь SARS-CoV-2 вируст хариу үйлдэл үзүүлж, нейтрал болгодог. Ийм төрлийн бэлдмэл нь ямар ч сөрөг нөлөөгүй төдийгүй үр дүнтэй” хэмээн Анна Баранова хэллээ.

Түүний хэлснээр коктейлийн талаарх урьдчилсан мэдээлэл дөнгөж долоо хоногийн өмнө олон нийтэд ил болсон бөгөөд Ерөнхийлөгч Трамп халдвар авсан нь Regeneron компанийн хувьд тун азтай тохиолдол болжээ. Гэхдээ энэ бэлдмэл чамгүй үнэтэй.

"Энэ төрлийн бэлдмэл нь биологийн бүтээгдэхүүнд тооцогдоно. Гарган авахын тулд эсийн түвшинд үйлдвэрлэх шаардлагатай, бий болгоод дараа нь цэвэрлэх хэрэгтэй. Бэлдмэлийн өртгийг бууруулахын тулд их хэмжээгээр үйлдвэрлэх шаардлагатай. Их хэмжээгээр үйлдвэрлэлээ ч дор хаяж 10 жилийн дараагаас л хямдрах байх. Орост байгаа герцептинтэй ойролцоо өртөгтэй гэж ойлгож болно. (Энэ эм Москвад 12 мянган рублиэр зарагддаг). Бид энэ эмийг америкуудтай ижил аргаар гарган авдаг. Үйлдвэрлэдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ технологийг анх нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэж байсан” хэмээн Анна Баранова хэллээ.

Харин Regeneron компани технологийг улам сайжруулан хийж байгааг тэр онцолжээ. Оросууд энэ бэлдмэлтэй төстэй бэлдмэлийг хийж чадна гэдгийг тэр бас хэлжээ.

Ерөнхийлөгч Трампыг халдвар авсан байх магадлалтай гэж сэжиглэнгүүт эмчилгээг эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Трамп халдвар авсан гэж мэдээлсэн ч энэ нь өвдөж эхэлсэн үе байжээ. Түүний үзэж байгаагаар Баасан гаригаас өмнө эмчилгээ эхэлж, С, D витамин, цайр, аспирин, фамотидин зэргийг хэрэглэж байжээ. Яг хэзээнээс коктейль хэрэглэсэн нь тодорхойгүй байгааг орос судлаач хэлсэн байна. Үүнээс гадна Gilead компанийн ремдесивир эмийг мөн Трамп уужээ. Ремдесивиртэй төстэйг Орост мөн үйлдвэрлэсэн юм. АНУ-ын ремдесивир нь шахмал тунгаар биш тариагаар байдаг бөгөөд таван ширхэг нь нэг курс болох бөгөөд 8-9 мянган ам.долларын үнэтэй ажээ.

Трамп эмнэлэгт хэвтсэн нь коктейль болон ремдесивир тариаг эмчийн хяналтан дор хийх зорилготой байсан хэмээн тэр таамаглаж байгаа ажээ. Мөн Трампад стероидын курс эмчилгээ эхэлсэн гэдгийг эмч нь мэдээлсэн байна. “Стероид эмчилгээний үед бүх үзүүлэлт сайжирдаг” хэмээн Анна хэлсэн байна. Гэхдээ стероид эмчилгээг богино хугацаанд л хийдэг бөгөөд урт хугацаанд хийвэл бие организмд сөрөг нөлөөтэй ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-08 115.65.47.30

Оросууд америктай барьцдаг, өрсөлддөг хууч өвчнөөсөө хэзээ салах юм бол оо? Коммунистуудаа гэж?

Avatar

Зочин 2020-10-08 122.201.24.84

та юунд хөршөө үзэн ядна вэ хэрэгтэй үед орсууд л туслана хажуу хавианхаа хүмүүсийг муу\\даг хүнийг хүн муутай хүн гэж ярьдагдаа

Avatar

guest 2020-10-08 188.154.155.235

Who's talking?

Avatar

ОНОМ 2020-10-08 119.40.98.106

Барьцаж л байг л дээ. Тэр улсын л асуудалшд. Чамд ер ямар хамаа байнаа. Өөрийгөө л хичээ.

Avatar

Зочин 2020-10-08 174.114.162.60

trump ubchiliigui.
zugeer covod19-iig iim amarhan edgedeg gesen show xj ene xun dur esgesen

Avatar

Зочин 2020-10-08 202.9.40.86

Угаасаа АНУ-д вирус илрээд, гэрээсээ 7 хоног ажиллаад л буцаад ажилдаа орж байгаа. Хамт ажилладаг хүмүүсээс 2-оос нь вирус илэрсэн. Нэг нь бол огт өвдөөгүй. Нөгөө харин нэг шөнө унтаж чадаагүй гээд ярьж байсан. Тэгээд л 7 хоноод ажилдаа орцгоосон доо

Avatar

Зочин 2020-10-08 192.82.68.140

Сонгуулийн шоунд юу г хамаагүй ашиглаж болдогийн жишээ энэ! Манай Элбэг эхийгээ тэвэрч аваад уйлаад байдаг шиг шоу юм бн.

Avatar

Зочин 2020-10-08 139.5.219.159

Трамп өвдөөгүй, зүгээр л улстөрийн жүжиг, одоогоор дэлхийд ийм хурдан эдгэсэн тохолдол байхгүй, Борис Жонсон 12 хоног сэхээнд байсан , тэгэхэд Трамп 2 хоноод эдгэнэ гэж байхгүй

Avatar

Зочин 2020-10-08 64.119.23.133

Оросууд хүн а**х з****г хийхдээ л сайн шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж