ХМЗ "Tovch.mn сайт ёс зүйн зөрчил гаргаагүй" гэж дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

ХМЗ "Tovch.mn сайт ёс зүйн зөрчил гаргаагүй" гэж дүгнэлээ

ХМЗ "Tovch.mn сайт ёс зүйн зөрчил гаргаагүй" гэж дүгнэлээ

Хөдөлмөрийн Үндэсний нам (ХҮН)-аас Tovch.mn сайтад хаяглан гомдол ирүүлснийг энэ өдөр хэлэлцлээ. Тус сайтын пэйж хуудсаар 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр шууд дамжуулсан “Т.Доржхандыг “ХҮН”-ыг ганц хүний нам буюу компанийн нам болгох гэж байна” хэмээн намын гишүүд нь үзэж байна. Иймд "Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаярыг дүрмийн бусаар сонгосон гэж үзэж, тус намын Нийслэлийн бүх гишүүд хуралдаж байна” гэх агуулга бүхий мэдээллийг бэлтгэхдээ тус намд 2018 он хүртэл гишүүн байсан, одоо гишүүнчлэлгүй, холбоо хамааралгүй бүлэг этгээд намын нэр, таних тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашиглан улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийг нягтлалгүй олон нийтэд нэг талын баримттай, ор үндэслэлгүй, буруу ташаа, хуурамч мэдээллийг шууд дамжуулсан нь Ёс зүйн зарчмаа зөрчсөн эсэхийг тодруулж өгөхийг ХҮН хүссэн.

Сайтын зүгээс ХМЗ-д хариу тайлбар ирүүлсэн бөгөөд уг тайлбартаа тухайн өдөр болж байсан үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулсан, уг арга хэмжээнд оролцож байгаа хүмүүс гишүүнчлэлгүй болсон, намын нэр, таних тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан эсэхтэй холбоотой гомдол нь манай сайтад хамааралгүй гэж үзэж байна гэжээ. Мөн ийм үйл явдал болж байна гэдгийг л шууд дамжуулсан, ямар нэг эвлүүлэг, урьдчилж бэлдсэн зүйл байхгүй, уг арга хэмжээг зохион байгуулахад сайтын зүгээс ямар ч оролцоо байхгүй, зөвхөн мэдээлэл дамжуулах ажлаа хийсэн тул ёс зүйн зарчим зөрчөөгүй гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн тухайн арга хэмжээнд олонд танигдсан ХҮН-ын үүсгэн байгуулагчид байсан, бусад ирсэн гишүүдийг Нийслэлийн намын хорооны гишүүн эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоох эрх болон тийм боломж сэтгүүлчид байхгүй гэсэн байна.

Радио, телевизийн Ёс зүйн хороо энэхүү гомдлыг хэлэлцээд шууд дамжуулалтын үеэр оролцогчийн яриаг үнэнд нийцсэн эсэхийг нягталж шалгах боломжгүй, болж буй үйл явдлыг шууд дамжуулсан, редакцын зүгээс ямар нэг нэмэлт үйл ажиллагаа явуулаагүй, редакц уг үйл явдалтай ямар ч хамааралгүй гэж үзлээ. Түүнчлэн редакц олон нийтэд мэдээлэл дамжуулах үүргийнхээ хүрээнд үйл явдлыг дамжуулсан гэдгээ илэрхийлсэн, мөн уг мэдээллийг төлбөртэйгээр цацсан гэх нотолгоо байхгүй, болж буй үйл явдлын талаар шууд дамжуулж байгааг далд сурталчилгаа явуулсан гэж батлах боломжгүй тул tovch.mn сайт нь ёс зүйн алдаа гаргаагүй гэж дүгнэлээ.

Д.НАРАНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж